“Хамгийн чухал нь Эрүүл мэнд” спортын анхдугаар их наадам өчигдөр буюу хоёрудугаар сарын 27-нд Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Тус наадам нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис гэсэн төрлүүдээр явагдах юм. Тус наадам гуравдугаар сарын 1-н буюу маргаашийг хүртэл үргэлжлэх юм байна.
Тэмцээнд Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүрэг, өрхийн эмнэлгүүд болон хөдөө орон нутгаас аймгуудын нэгдсэн эмнэлгийн баг тамирчид оролцож байна.