Categories
гадаад мэдээ

Минскийн гэрээ хүчингүй болох эрсдэлтэй

“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ өнөөдрийг хүртэл Украины зүүн хязгаарт бүрэн төгс үйлчлэхгүй байна гэж Германы Канцлер Ангила Меркел мэдэгджээ. Энэ сарын 16-ны 00.00 цагаас эхлэн зүүн хязгаарт гал зогсох ёстой ч армийнхан болон салан тусгаарлагчид гэрээнд заасны дагуу зэвсгээсээ татгалзаж, буулт хийхгүй байгааг Канцлер эрс шүүмжилсэн байна. Гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш зүүн хязгаарт таван хүн амиа алдаж, 29 хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Энэхүү тоо баримтыг НҮБ-ын тусгай төлөөлөгчид гаргасан гэдгийг Аюулгүй зөвлөл баталлаа. Канцлер “Минскийн гэрээ хүчингүй болох эрсдэлтэй байна. Хэрвээ энэ гэрээ хүчингүй болбол Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарыг салан тусгаарлагчдад алдах болно” гэж хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *