Categories
мэдээ спорт

Сар шинийн барилдаан эхэллээ

Билгийн тооллын XVII жарны “галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөд эхэллээ. Энэ удаагийн сар шинийн барилдаанд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Пүрэвжав, Ө.Бат-Орших, Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Цацавшир, Амартүвшин, Батболд, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Батбаатар, Ө.Даваабаатар, А.Бямбажав, улсын начин Р.Пүрэвдагва, Ш.Тогтохбаяр, Батсуурь, Сангисүрэн, Сугаржаргал, Баасанхүү тэргүүтэй хүчит бөхчүүд барилдаж байна.

Энэ удаагийн барилдааны хөлийн цэцээр улсын заан Ц.Баярсайхан, Бумбаяр тэргүүтэй бөхчүүд ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *