Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас газ алдагдаж, нэг хүний амь эрсдэв

Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам цайны газрын дэргэд зам тээврийн осол гарч автомашинаас газ алдагдаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 64 дүгээр ангийн VI тасаг ажиллажээ. Тэднийг очиход Kia optima загварын ачааны автомашин замын хажууруу унаж газ алдагдаж байсныг аюулгүй болгон, харин 35 настай эрэгтэй нас барсан байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн аж.

Мөн Баянгол дүүргийн IV хороо, “Голден парк”-ийн 106 дугаар байрны II орцны долдугаар давхарт гурван хүн цахилгаан шатанд гацсан байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 40 настай нэг эмэгтэй, хоёр эрэгтэй цахилгаан шатанд гацсан байдалтай байсныг гаргаж эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн аюулгүй болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *