Categories
мэдээ нийгэм

Урамшуулалын гурван сарын цалингаа хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад хандивлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр дүүргүүд болон агентлагийн дарга нартай 2015 оны үр дүнгийн гэрээ байгууллаа. Энэ үеэр дээрх алба хаагчдын 2014 оны үр дүнгийн гэрээний дүгнэлтийг танилцуулсан юм. Нийслэлийн есөн дүүргээс 2014 онд хийсэн ажлын үр дүнгийн биелэлтээрээ Баянзүрх дүүрэг тэргүүлж, Засаг дарга Д.Пүрэвдавааг гурван сарын цалингаар урамшуулж байгаагаа хотын дарга Э.Бат-Үүл мэдэгдсэн.

Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа 2014 оны үр дүнгийн гэрээний урамшууллаа дүүргийнхээ харьяат хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын цагаан сарын бэлтгэлд нь хандивлахаар болсон байна. Маргааш буюу 2015 оны хоёрдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн үр дүнгийн гэрээний урамшууллын хандив тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад хүрэх юм байна. Уг хандивыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчид дүүргийн харьяат хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын гэрт нь хүргэж өгөх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *