Categories
мэдээ нийгэм

Төрхурахын аманд түймэр гарчээ

Баянзүрх дүүргийн XI хороо, Богд уулын Төр хурахын аманд лхагва гарагийн орой түймэр гарчээ. Дуудлагаар очсон Онцгой Байдлын хэлтсийн 54 албан хаагч тухайн түймрийн газарт ажиллан, 15 га орчим талбайн газрын хөвд, үндэс шатаж байсныг цурамд оруулжээ. Мөн 2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлд гал түймрийн гурав, зөрчлийн гурав, орон нутагт гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ. Үүнд:

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Донж хаус хотхонд байшин, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 23 дугаар 475 тоотод иргэн Б-н 6х12 хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшлын хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 52 дугаар гудамжийн 620 тоот иргэн Э-н таван ханатай гэр, эд хогшлын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар баг, Булгийн 20 дугаар гудамжийн I тоотод иргэн Ч-н 7х9 метрийн хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин, Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа баг I хэсгийн 06 тоотод иргэн Б-ын 10х5 метрийн хэмжээтэй халуун усны барилгын гадна талын гол хэсэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ баг V хэсгийн 017 тоотод иргэн Э-н Истана загварын машины мотор, жолоочийн суудал салоны хэсэг шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *