Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 10.00 цагаас шүүхээр болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 113.2.2, 113.2.3, 113.3, 124.2-т зааснаар урьдчилан үгсэн тохиролцож, удаа дараагийн үйлдлээр хоёр буюу түүнээс дээш хүнийг худалдаалсан, нуун дарагдуулсан, мөн биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, шүүгчээр Ч.Отгонбаяр, С.Батжаргал нар оролцоно. Сэжигтэн Б.Баатарсүрэн нарыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.