Categories
мэдээ нийгэм

50 мянга гаруй согтуу жолооч саатуулагджээ

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Замын цагдаагийн газартай хамтран Төрийн ордонд “Согтуу жолооч, хүүхдийн амь нас” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд авто машины тоо эрс өсч, түүнийг даган ослын тоо ч нэмэгдэх болжээ. Улсын хэмжээнд өнөөдөр 736.288 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Авто машины тоо жилд 57 мянга орчмоор нэмэгддэг гэнэ. Өнгөрсөн жил автын осол аваартай холбоотойгоор 79 мянган дуудлага ирсэн нь өмнөх оныхоос 30 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ бүтээн байгуулалттай холбоотойгоор мөн хүүхдийн автобусны стандарт, сургуулийн орчны стандартыг баталж, зарим сургууль мөрдөх болсон нь нааштай үр дүнг харуулах болжээ.

Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулах тохиолдол буурахгүй байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 мянга гаруй согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар дээрх тохиолдолд зургаан сараас 2 жил хүртэлх хугацаагаар жолоо барих эрхийг хасдаг байна. Тиймээс цаашид эрх зүйн орчноо улам чангатгах шаардлага байгааг хэлэлцүүлэгт оролцогсод энэ үеэр хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *