Categories
мэдээ спорт

Жюү-жицү бөхийн УАШТ болно

Монголын жюү-жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 7-8-нд Спортын бэлтгэлийн төвийн “А” зааланд болох гэж байна. Тэмцээн “Мастер” ангилал буюу 1979 оноос өмнө төрсөн тамирчдын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн буюу 1980-1997 онд төрсөн эрэгтэй тамирчдын цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, эмэгтэйчүүдийн цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 55, 65, -75, +75, үнэмлэхүй жингүүдэд болох юм. Мөн энэ үеэр өсвөр үеийн хөвгүүд, охидын аваргууд ч тодорно.

Энэ жилийн УАШТ-ий шагналын сан болох 88 мянган ам.долларыг АНЭУ-ын Жюү-жицү бөхийн холбооноос гаргахаар болжээ. Тус холбоо нь манайхаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Гуам гэсэн дөрвөн орны УАШТ-ий шагналын мөнгийг дааж байгаа юм байна. Улмаар ирэх дөрөвдүгээр сард дээрх таван орны аваргыг Эмиратад болох өндөр шагналын сантай олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.

Дэлхий дахинаа хөгжиж буй спорт болох Жүй-жицү Индонезийн Жакарта хотноо 2018 онд болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт багтсаныг нөлөө бүхий албан тушаалтан мэдэгдсэн байна. Тэрбээр “Арабчуудын хичээл зүтгэлийн ачаар жиү-жицүг 2018 оны наадмын хөтөлбөрт оруулах боллоо. Энэ бол олимпийн зүгт хийсэн эхний алхам юм” гэжээ. Олон улсын жиү-жицү бөхийн холбоо (JJIF)-ноос тус спортыг олимпийн төрөл болгох зорилт тавин ажилласны үр дүн эхнээсээ гарч манай гаригийн хамгийн олон хүн амтай Азийн “олимп”-ийн хөтөлбөрт ийнхүү багтлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *