Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” 2016 он гэхэд ашиглалтад орно

6500 айлын “Буянт-Ухаа 2” хороолол ирэх 2016 он гэхэд ашиглалтад орохыг албаны хүн хэлж байна. Улмаар дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх шаардлага буй. Тиймээс уг хороолол чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн асуудлыг 2016 он гэхэд төлөвлөлтөд тусгаж өгнө үү гэх хүсэлтээ ТОСК-оос ийслэлийн засаг даргын тамгын газарт өгчихсөн байгаа ажээ.

Мөн уг хорооллын хүрээнд 1500 хүүхдийн хоёр ээлжээр хичээллэх хоёр сургууль, 240 хүүхдийн гурван цэцэрлэг, үйлчилгээний 12 төв, биеийн тамирын талбай, ногоон байгууламж, долоон давхар машины гарааш, кинотеатрын барилгыг ч барих аж.
Барилгын ажил одоо өвлийн улирал хэмээн зогсонги байгаа ч хавар гуравдугаар сарын дундуур гэхэд барилгын ажил үргэлжлэн хийгдэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *