Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэх онгоцны ажил 27 хувьтай байна

Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлын ажил 27 хувьтай үргэлжилж байна. Одоогоор онгоц хөөрч буух зурвас, удирдлагын цамхаг, авран хамгаалах албаны барилга, цахилгааны дэд өртөө, дулааны зуухны барилга болон шугам сүлжээний хонгил барих ажлыг хийж байгаа юм.

Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Японы “Мицубиши Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж байгаа. Мөн туслан гүйцэтгэгч 40 гаруй компани ажиллаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *