Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн салбарын ажил олгогч, эзэд чуулна

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар сэтгүүлч, судлаач, эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн сүүлийн нэг жилийн туршид идэвхтэй ажиллаж байна.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй Монгол Улсын хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага байх юм.

Хэвлэлийн Зөвлөл байгуулахын ач холбогдол, олон улсын нийтлэг жишиг, өөрийн орны онцлогийг судлан танилцаж, нэгдсэн ойлголт, хөрс суурь бий болсон хэмээн үзэж Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Үүсгэн Байгуулагчдын чуулганыг 2014 оны 11-р сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч зарим эвсэл, холбооны оролцоог хангах үүднээс хурлаа хойшлуулсан.

Иймээс хэвлэл мэдээллийн салбарын удирдах түвшний ажил олгогчдын оролцоо нэн чухал буйг онцлон “Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, ажил олгогчдын зөвлөлдөх уулзалт”-ыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар тогтоод байна.

Монгол Улсад хэвлэл мэдээллийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг өндөржүүлэх зорилго бүхий Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах Салбарын мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхлэгч, ажил олгогчдын зөвлөлдөх уулзалтад урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.presscouncil.mn/ хаягаар орж авна уу.

САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ЭВСЭЛ, ХОЛБООД

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН САНААЧИЛГЫН БҮЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *