Categories
мэдээ нийгэм

2014 онд гэмт хэрэг 7.7 хувиар өсчээ

Улсын хэмжээнд 27318 гэмт хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оныхоос 7.7 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн хэргийн 10049 буюу 37.2 хувийг орон нутагт, 17144 буюу 62.8 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан нийт 148.3 тэрбум төгрөгийн хохирлын 43.7 тэрбум төгрөг буюу 29.4 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.

Нийт учирсан хохирлын хэмжээ өмнөх оноос 10.8 тэрбум төгрөг буюу 6,8 хувиар буурчээ.

Харин захиргааны зөрчил 681222 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Захиргааны зөрчлийн улмаас 621628 иргэн, 50 албан тушаалтан, 1561 байгууллага, аж ахуй нэгжид нийт 5.3 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Мөн цагдаагийн байгууллагад 2014 онд 455265 гомдол, мэдээлэл, дуудлага бүртгэгдэж урьд оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлттэй.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 455265 гомдол, мэдээллийн 93984 нь гэмт хэргийн, 116542 нь захиргааны зөрчлийн 2444546 нь цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *