Ирэх оноос хот хоорондын нийтийн тээвэрт жижиг оврын автобус буюу микро автобусууд явахгүй гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.
Одоогоор Дархан, Эрдэнэт, Төв аймаг зэрэг нийслэлтэй ойр аймгууд руу жижиг оврын автобусаар үйлчилж байгаа юм. Эдгээр жижиг оврын автобусуудын насжилт ирэх жил дуусах учраас дахин хот хоорондын нийтийн тээвэрт явуулахгүй гэж Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэлтсийн дарга Энхбат хэллээ