Categories
мэдээ улс-төр

Дэд сайдуудыг томилох хуралдаан 16.00 цагт болно

Засгийн газрын ээлжит бус хурал үдээс хойш 16.00 цагт хуралдах товтой байна. Энэ хурлаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэх аж. Яг одоо МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Тус намаас долоон хүн дэд сайдын албанд очих бөгөөд удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшигчид тодорно. Мөн АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, гурван яамны дэд сайдад нэр дэвшигчдийг тодруулна. Харин ИЗНН-аас намын дэд дарга М.Хүрэлсүхийг дэд сайдад зүтгүүлэхээр болжээ. Тус намынхан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайдын суудлыг авах хүсэлтэй байгаа юм. МАХН Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд асан Б.Тулгыг, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийг хэвээр үлдээхээр болж, шийдвэрээ гаргаад байна. Харин Хөдөлмөрийн дэд сайдад МҮАН хүнээ нэр дэвшүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *