Categories
мэдээ нийгэм

Түлшний мод тээвэрлэхийг түр хориглов

Булган аймгийн Засаг даргын захирамж ДугаарА/412

Утга нь: “Мод тээвэрлэлтийг журамлах тухай” A/412 тooт захирамжийг хэрэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулж эхэлснийг ард иргэд талархан сайшааж байна.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны 12 дугаар тогтоолоор өнөө жил нийт 104633 шoo метр мод бэлтгэхийг зөвшөөрсөн. Түүний ихэнх 101953 шоо метр буюу 97.4 хувийг арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар бэлтгэж айл өрх албан байгууллагын галлaгaанд олгохоор шийдвэрлэжээ.

Модны нөөцийг хамгаалах, бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих ажлыг чанаржуулна.

Жил бүр ийм хэмжээний модыг түлшинд бэлтгэдэг ч төдийлөн хангалттай хүрэлцдэггүйн дээр өөр аймгийн зэргэлдээх сум төдийгүй Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Хөтөл, Зүүнхараа зэрэг томоохон суурин, мөн Улаанбаатар руу ч их хэмжээгээр тээвэрлэн авдаг.

Тийм учраас энэхүү захирамжаар ойн нөхөрлөлийн нэрийн дор түлшний мод их хэмжээгээр бэлтгэн Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, тэдгээрийн хил залгаа сумд, Улаанбаатар руу тээвэрлэх ажиллагааг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй хэмээн үзжээ.

ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛСНИЙ ҮР ДҮН НЬ:

Булган аймаг 16 сум, нэг тосгонтой. Түүний долоо нь нутаг дэвсгэрээсээ түлээ бэлтгэх бололцоогүй. Аймгийн төвийнхөн буюу Булган сум гэхэд зэргэлдээх Орхон, Бугат алсхан тооцогдох Тэшиг, Хутаг-Өндөр сумын нутгаас бэлтгэдэг. Зарим мэргэжилтний гаргасан тооцоогоор тус аймаг ойрын жилд түлшний модны нөөцгүй болох эрсдэлтэй.

Харин энэ шийдвэрийг хэрэгжүүлснээр орон нутгийн айл өрхийн өвлийн түлш бэлтгэх боломжийг өргөжүүлэх, модны нөөцийг хамгаалах, бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих ажлыг чанаржуулах зэрэг ач холбогдолтой боллоо.

ЗАХИРАМЖИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

Хэрэгжүүлэх ажлын явцад хяналт шалгалт хийж, зөрчсөн дутагдлыг илрүүлэн холбогдох арга хэмжээ авна. Энэ ажлыг түлшний мод бэлтгэдэг сумдын Засаг дарга нар зохион байгуулж эхэлжээ.

Мөн тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг сум дундын ойн гурван анги гол үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн захирамжаар даалгасны дагуу мэргэжлийн хяналт, байгаль орчин ногоон хөгжил, цагдаагийн газраас хяналт тавьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *