УИХ-ын гишүүн асан Д.Энхбат твитертээ
аль улсад нэг оюутанд хэдийг зарцуулдаг талаар мэдээлжээ. “Нэг оюутныг сургах жилийн бодит зардал Европ, Америкт
дунджаар $13957, түүний дотор АНУ-д $26021, Орост $7424 байдаг ажээ.
Харин Монголд нэг оюутанд хэдийг зарцуулдаг
бол. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.Мөнхжаргал манай сонинд өгсөн
ярилцлагандаа “Нэг оюутанд ногдох зардал 3 сая төгрөг байдаг” гэж ярьсан юм. Зардал
нь ийм ч сургалтын төлбөрөө нэг сая 240 мянган
төгрөгөнд “барьдаг” аж. ШУТИС-ын удирдлагууд ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ
нэг оюутаныг сургахад жилд дунджаар гурван сая төгрөг зарцуулдаг тухайгаа ярьсан удаатай.