Categories
мэдээ спорт

Эмэгтэй гар бууны 10 метрийн дасгал эхэллээ

Дөрвөн
жилд нэг удаа зохиогддог буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулэх тэмцээн
Испанийн Гранада хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ
өдөр манай есөн тамирчин галын шугамд онч сорино. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны
10 метрийн дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ
Т.Баярцэцэг нарын буучид өрсөлдөх юм. Энэ дасгалд эхний таван байр эзэлсэн
тамирчид олимпийн эрхээ авах юм. Тэмцээний урьдчилсан буудлага Улаанбаатарын
цагаар 15.00-17.25-д болж, шигшээ буудлага 20.00-20.30 цагийн хооронд болно.

50
метрийн гурван байрлалаас 60 сум буудах дасгалд ОУХМ Г.Нандинцэцэг, ОУХМ
О.Янжинлхам, ОУХМ Ч.Нарантуяа нар буудна. Урьдчилсан буудлага 15.00-16.45 цагт,
шигшээ буудлага 18.00-19.00 цагийн хооронд болох юм. Энэ дасгалд эхний зургаан
байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ авах юм.

Мөн
50 метрийн гурван байрлалаас 120 сум буудах эрэгтэйчүүдийн дасгалд ОУХМ
Н.Баярмаа, ОУХМ Б.Бишрэл, ОУХМ Х.Бямбабаатар нар буудна. Урьдчилсан буудлага
17.30-23.45 цагийн хооронд болох бөгөөд шигшээ буудлага маргааш болно.

Дашрамд дурдахад, 51 дэх удаагийн ДАШТ-нд оролцож буй Монгол Улсын
шигшээ багийн тамирчдаас спорт гар бууны 25 метр дасгалд Гавьяат тамирчин
О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монголын
тамирчид багийн дүнгээр 1739 оноо авч, мөнгөн медаль хүртээд байна. Монголын
мэргэн бууч бүсгүйчүүд 1998 онд яг энэ дасгалдаа дэлхийн аваргын хүрэл медаль
хүртэж байсан юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *