Ашигт малтмалын газарт баасан гаригт “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулахт зарлах тухай” сэдвээр хэвлэлийн бага хурал болов.
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дүгээр зүйл заалтуудыг тус тус зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр 106 тусгай зөвшөөрөл олгосон байна гэж үзэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2006 оны “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дээрх заалтууд нь “Цуцлагдсан, дуусгавар болсон, талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж өгсөн бол” хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохгүй, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зохицуулсан байдаг.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дээрх талбайнуудад сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангах, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол гарч тус тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.
Тус журмаар тухайн талбайд зарлах сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох, сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс томилох, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зохицуулалтыг журамлаж өгсөн.
Сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоохдоо ашигт малтмалын хайгуулын талбайг эзэмшиж эхэлсэн үеэс хүчингүй болох хүртэл хугацаанд зарцуулсан зардлыг жил бүрийн хайгуулын ажлын тайлан, санхүүгийн болон татварын тайланд тусгасан зардлаар тооцон тогтоож байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн талбайд зарлах сонгон шалгаруулалтын “босго үнэ”-ийг тогтоож гаргасан зардлаа баталгаажуулсан эхний 14 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болсоныг мэдэгдэж байна.
Дээрх 14 талбайд гаргасан зардлаа баталгаажуулсан тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд босго үнэ төлөхгүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу эрхтэй.
Эхний ээлжинд зарлах 14 талбайн товч мэдээлэл:
Тус 14 талбай нь 6 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийтдээ 163,565.05 га талбайг эзэлж байна. Үүнээс:
• Баянхонгор аймагт 6
• Дорноговь аймагт 3
• Дундговь аймагт 1
• Өмнөговь аймагт 1
• Дундговь болон Өмнөговь аймгийг дамнасан 1
• Ховд аймагт 1
• Улаанбаатар хотод 1 талбай харъяалагдаж байна.
Талбайн хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том талбай нь 56,098.52 га байх аж.
One reply on “14 талбайд сонгон шалгаруулалт зарлажээ”
Get the latest scoop on world events, policy changes, and sports highlights.
Our seasoned journalists bring you real-time updates
around the clock. Wells fargo