Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч байгаа аж. Хотын дарга ирэх сарын 4-нийг хүртэл амарна. Түүнийг амрах хугацаанд хотын ажлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа түр орлон гүйцэтгэх юм байна.