Categories
мэдээ нийгэм

“А.Сүхбаттай, Б.Гантогтохтой сайхан наадаж байна”

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баях наадамд цагтаа залуу зургаан заан хэмээн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүдээс Завханы Цэрэнпунцагаас бусад нь зодоглож байгаа нь энэ наадмын онцлог болж байна. Монгол Улсын гарьд Баянмөнхийн Гантогтох мөн зүлэг ногоон дэвжээнээ барилдалгүй олон жил болсон ч энэ удаагийн наадмын нэгийн давааны учраагаа төвөггүйхэн өвдөглүүлчихээд туг тойрсон юм. Иргэдийн хувьд “А.Сүхбаттай, Б.Гантогтогтой сайхан наадацгаах нь ээ” хэмээн үнэн сэтгэлээсээ талархалын үгээ хэлж байлаа. Монгол Улсын заан Цэдэндамбын Баярсайхан, Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Төв аймгийн Аргалантын Амгаланбаатар, Д.Бумбаяр, улсын харцага Ө.Даваабаатар, Ганхуяг, олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр нар учраа бөхдүүдээсээ төвөггүйхэн тахим аваад дэвж одлоо. 

Өсвөрийн бөхчүүд цэнгэлдэхийн баруун талд барилдаж байгаа бөгөөд өнөө жилийн бөхчүүдийн бие өсгөлүүн, барилдаан уран хурц болжээ хэмээн ахмад бөхчүүд хэлж байсан юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *