Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр салбар салбарын  нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.  Энэ үеэр “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаярыг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, “МN-25” дугаар суваг телевикийн ерөнхий редактор, хөгжмийн зохиолч Р.Энхбазар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэв.  

 Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, МУГТ А.Цэвээнийг, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Ж.Нямсүрэн нарыг Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан бол Монгол Улсын Ардын жүжигчин цолоор СУИС-ийн багш, дуучин, жүжигчин А.Дашпилжээг шагнасан юм. 

Түүнчлэн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын хөлбөмбөгийн холбооны Хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдоржийг,  Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр СУИС-ын Дуулаачийн тэнхимийн дуулах ур зүйн багш Ц.Ерөөг, Гавьяат малчин цолоор Дорноговь аймгийн Баяндун сумын малчин Б.Батмөнхийг, Гавьяат нисгэгч цолоор Д.Баатарыг тус тус шагнав. 

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *