Categories
мэдээ нийгэм

Хувийн эмнэлгүүдийг ЖДҮ-ийн зээлд хамруулах хүсэлт гаргажээ

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-ыг саяхан зохион байгуулсан билээ.  

Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол хүн бүрт олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, аюулгүй орчинд үзүүлэх боломжийг олгоход төр, хувийн хэвшлийн түншлэлийн өнөөгийн байдлыг сайжруулах, хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг оролцогчид онцолсон.

Үүнтэй холбоотойгоор, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлжээ. 

Уг хүсэлтдээ эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамруулахыг дэмжин, хамтран ажиллахыг хүсчээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *