БЗД-ийн Цайз захын орчимд амьдардаг 93 настай эмгэнийг гэрт нь байхад үл таних этгээд орж ирэн шанаанд нь цохин гэмтээж чихэнд нь байсан хүрэн шигтгээтэй алтан ээмгийг нь дээрэмдэн зугтаасан байна. Тухайн сэжигтэн А нь цагаан маск зүүж хар саравчтай малгай өмссөн байжээ. Түүний нас болон өндрийг нь тогтоосны үндсэн дээр цагдаагийнхан шуурхай ажиллаж сэжигтнийг илрүүлсэн байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэсэгт шалгаж байгаа аж.
О.ӨНӨР