Categories
мэдээ улс-төр цаг-үе

69 хувийн саналаар Нийтийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Үүгээр Засгийн газраас өргөн барьсан Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж болон үг хэлж дууслаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Үүгээр Засгийн газраас өргөн барьсан Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

Санал хураалтад 63 гишүүн оролцсоноос 44 нь дэмжиж, тус хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Ийн УИХ-ын чуулганы хуралдаан дараагийн хэлэлцэх асуудалдаа орлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *