Монгол Улсын шүүхийн 2024 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) нээлттэй байршуулжээ.
Энэ оны эхний хагас жилд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн байдлыг танилцуулъя.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12, 6.13 дугаар зүйл
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6, 37.7 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас тодорхойлолт, дүгнэлт гарган ирүүлсэн нийт 969 хүний материалыг хянан хэлэлцсэн байна.
Улмаар 11 ялтанд холбогдох дүгнэлт саналыг хэрэгсэхгүй болгож, 12 ялтныг өвчний учир хугацаанаас өмнө хорих ял эдлэхээс чөлөөлжээ.
Мөн хугацаанд 600 ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон байна. Харин 261 ялтанд холбогдох дүгнэлт, саналыг бусад байдлаар хянан шийдвэрлэснийг мэдээлэв.
Хорих ялын дэглэмийн тухайд:
66 ялтны эдлэх хорих ялыг хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлж бууруулсан бол 22 ялтны хорих ялыг нээлттэйгээс хаалттай дэглэмд шилжүүлж, хүндрүүлж шийдвэрлэсэн байна.