Categories
мэдээ нийгэм

51 иргэн цэргийн дүйцүүлэх алба хааж байна

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн анхан шатны сургалт, Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 350 дугаар ангид явагдаж байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Н.Энхбат “Энэ сургалт нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын дагуу явагдаж байна. Дүйцүүлэх албан хаагчид Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжууд, үүрэг гүйцэтгэх үеийн журам, цэргийн анхан шатны мэдлэгүүдийг дээшлүүлдэг. Сургалтад хамрагдсанаар алба хаагчид нэгдсэн нэг удирдлага дор үүрэг гүйцэтгэх мэдлэгэ, туршлага нэмэгдэнэ” хэмээн ярилаа.

ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭНИЙ ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООДОГ

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэл бүрээр тогтоодог.

Энэ жилийн хувьд нийслэлийн 9 дүүргээс 51 иргэн цэргийн дүйцүүлэх албыг хааж байгаа юм. Эдгээр иргэд 2 жилийн хугацаанд 180 хоног биеэр алба гүйцэтгэсэн байх шаардлагатай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *