Categories
мэдээ нийгэм

2035 онд эрчим хүчний хэрэглээ 2.4 дахин нэмэгдэнэ DNN.mn

2035 он гэхэд манай улсын эрчим хүчний хэрэглээ 2.4 дахин нэмэгдэнэ гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ өсөлтийг хангахын тулд дараах бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2025 онд ашиглалтад оруулна. Тус бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагчид нэмээд 300 мВтын хүчин чадалтай хоёр блок барихаар зөвшөөрөл хүсэж эхэлжээ. 300 мВт-ын хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станцын тендерийг зарласан. Тендерт хоёр оролцогч материалаа ирүүлсэн бөгөөд тендерийн дүн гарсны дараа хороондоо шүүхдэлцэж эхэлсэн байна.

Багануурын цахилгаан станцыг 700 мВт-аар өргөтгөх ажлын хөрөнгө оруулагчид идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойилсүрэн хэллээ. 2026 он гэхэд 200 мВт-ын хүчин чадал бүхий хоёр блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан.

Зүүн бүсэд Дорнодын цахилгаан станц удахгүй ашиглалтад орох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *