Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Улс тунхагласны 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөх 10 сая төгрөг гардана DNN.mn

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13:30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших төрийн сүлдүүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардана. Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.

Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгүүлэгчдийн хуваарь ирэх 7 хоногт гарна DNN.mn

2024 оны өвлийн “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл eyesh.eec.mn цахим хуудсаар орон даяар явагдаж энэ сарын 10-ны өдөр дууссан.

Тэгвэл бүртгүүлэгчид ирэх даваа гараг буюу 11 дүгээр сарын 25-наас эхлэн суудлын хувиараа eyesh.eec.mn хуудсаас хэвлэн авах боломжтой юм. Элсэлтийн шалгалт 2024 оны 12-р сарын 5-наас 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

 

Categories
нийгэм

Нүүрсээ биржээр арилжаалж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт шинэ шатанд гарчээ

Өнгөрсөн зуны амралтаараа өссөн нутаг Өмнөговь аймгаараа аялсан юм. Тэр дундаа уул уурхайн гол бүс нутаг Цогтцэций сум, Өгөөмөр хайрханы өвөрт хэд хоног амарч, нутгийн зонтойгоо хөөрөлдөж цагийг сайхан өнгөрүүлэв. Бидний мэддэгээр “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй гурван бүлэг орд энд үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй зэрэгцээд 135 мянган толгой мал бэлчиж байна. Энэ бүс нутагт уул уурхайг зүхсэн “эх орончид” тун ховор юм. Малчид уул уурхайн үр өгөөжийн тухайд төрөл бүрийн ойлголттой байдаг юм байна. Ямартай ч эрс үгүйсгэж тэмцэл хийж байгаа хүн харагдсангүй. Уул уурхайн үр өгөөжийг бэлэн мөнгөөр хүртэх тухай ойлголттой хүмүүс мэр сэр тааралдлаа. Гэтэл тэс өөр өнцгөөс харах нэгэн нь ч байна.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө хүүхдээ хот бараадуулж, дээд боловсрол эзэмшүүлнэ гэдэг золиос ихтэй, холын мөрөөдөл шиг байв. Хоттой хэдээсээ тэн хагасыг нь маш хямд үнээр борлуулжбурханд найдаад хүүхдээ замын унаагаар хот руу үддэг байж. Итгэл хүлээж их сургуульд явсан хэдээс нь төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж амьдралаа залгуулсан нь өдрийн од шиг. Сургуулиа төгслөө гэхэд боломжийн цалинтай ажил олох хэцүү.

Тиймээс цэл залуу насныхаа хэдэн жилийг үрж хаяад өссөн гэртээ буцаад очих нь түгээмэл байсан гэнэ. Ингээд дахиад л аав, ээжээсээ хэдэн мал таслаж тустаа гардаг байж. Харин өнөөдөр Цогтцэцийн малчдын цөм нь хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлжээ. Тэд нь нийслэлд болон аймаг орон нутагтаа тус тусын мэргэжлээрээ хүрэлцээтэй цалинтай ажиллаж амьдарч байна. Өнөөдөр малчдын хүүхдүүд өндөр боловсролтой инженерүүд болж улс, орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож байна. Цаашлаад Герман, Австрали, БНХАУ зэрэг дэлхийн хөгжлийг тодорхойлж буй гүрнүүдэд малчдын хүүхэд ажиллаж, мэргэжил дээшлүүлж байна. Энэ бүхэн нь цаагуураа уул уурхайтай нягт холбоотойг бүгд л онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл уул уурхайд түшиглэсэн ажлын байр, хүн амын төвлөрөл, зах зээл, бүтээн байгуулалт арваадхан жилийн дотор малчдын амьдралыг ингэж өөрчилжээ. Уул уурхайн бүс нутгийн малчдын бодит үнэн л ийм байна. Уул уурхай олборлолтын салбарын хөгжил цэцэглэлт өнгөрсөн оноос шинэ шатанд гарч байгааг амрахаар очсон хүүхдүүд малчин аав, ээждээ сонин дуулгаж байв. Нүүрсээ биржээр арилжаалж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт шинэ шатанд гарчээ. Тодруулбал өнгөрсөн онд манай улс түүхэндээ анх удаа 70 сая тн нүүрс экспортолсон бөгөөд үүний 15 сая тн-ыг хөрөнгийн биржээр арилжсан байгаа юм.

Цаг хугацаа явахын хэрээр дэлхийн улс орнуудын аж үйлдвэржилтийн явц улам түргэсэж цахилгаан бараа, барилга байгууламж, авто машин, техник технологи хөгжин шинэчлэгдэж уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр буй. Үйлдвэр болон хэрэглэгчид мөнгө, цаг хугацаагаа хэмнэхийн тулд тогтмол үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн биржээр их хэмжээний худалдан авалт хийдэг болжээ.

Олон улсын биржүүд нийгэм, эдийн засгийн шаардлагаар үйлдвэрлэгч,  хэрэглэгч, банк, санхүүгийн байгууллага болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг холбох үүргийг гүйцэтгэж байна. Манайхан ч цаг үетэйгээ хөл нийлүүлж олон улсад хэрэгцээтэй уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах замыг нээжээ.

2023 онд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Тавантолгой” ХК, “Андын Илч” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан нийт 15.6 сая тонн нүүрс, төмрийн хүдэр болон баяжмалыг 2.2 тэрбум ам.доллароор арилжаалсан байна.

2023 онд бирж дээр нийт 344 удаагийн уул уурхайн бүтээгдэхүүний цахим дуудлага арилжаа хийгджээ. Харин 299 удаагийн арилжааны 95.7 хувийг нүүрсний арилжаа, 4.3 хувийг төмрийн хүдэр болон төмрийнбаяжмалын арилжаа тус тус эзэлж байгаа юм.Дуудлага худалдаагаар арилжсан нүүрсний үнийн өсөлтийндундаж8.5 хувьбайгаа аж. 2023 онд худалдагч компаниуд дуудлага худалдаагаар арилжигдсан нүүрсний үнийн өсөлтөөс нийт 523.66 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна. Тайлант хугацаанд нэг удаагийн нүүрсний арилжаагаар дунджаар 73.2 мянган тонн нүүрсийг 36.0 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.

Нүүрсний арилжааны нийт үнийн дүнгийн 59.45 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, 26.18 хувийг “Тавантолгой” ХК арилжаалсан байна.

Монгол Улсын Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Өмнө “уурхайн ам” нөхцөлөөр зарагдаж байсан нүүрс “хил”-ийн үнэд шилжсэн нь манай улсын байгалийн баялгийн үнэлгээг дээшлүүлэх, валютын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Мөн биржээр зөвхөн нүүрс биш, төмөр, жоншны бүтээгдэхүүнийг арилжих бололцоог 2023 оны есдүгээр сард нээсэн. Харин энэ онд зэсийн баяжмалыг арилжаалах боломжтой болсон” хэмээв.

Монгол Улсын их Хурлаас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийг баталж, 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын  Хөрөнгийн бирж”ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж үүсэж байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүнээ нээлттэй, олон улсын зах зээлийн үнээр борлуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Биржээр уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжиж эхэлсэн нь төсвийн орлого болоод улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Ирэх он жилүүдэд уул уурхайн салбараас илүү ашигтай ажиллаж эдийн засаг илүү тэлэх төлөвтэй байгаа гэнэ.

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий 24, нэгдсэн төсвийн орлогын 29, нийт экспортын орлогын 85 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Жил ирэх тусам уул уурхай, олборлолтын салбарын ихэнх бүтээгдэхүүний экспорт өссөн дүнтэй байна. Эрдэс баялгийн салбараас 2023 онд улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 66.7 хувиарөссөн. М.Санжаадоржийн онцолж буйгаар бол цаашид үүнээс хэд дахин илүү үр дүнг төсөвт төвлөрүүлэх боломжтой юм байна.

Энд онцлоод буй биржийг бараа бүтээгдэхүүний төрөл, онцлогоос нь шалтгаалан хөрөнгийн, уул уурхайн, хөдөө аж ахуйн, бүтээгдэхүүний гэж ангилдаг. “Уулуурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар төрийн өмчит компаниудын худалдаа хариуцсан олон оронтоо, зардал хэмнэх, арилжаанд оролцогчдыг зах зээлийн үнийн мэдээллээр байнга хангах, экспортын худалдааны ажилтнуудыг сургалтад хамруулах зэрэг олон боломж нээгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхайн гаралтай бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг тогтвортой байлгах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох үүргийг биелүүлэх эдийн засгийн суурь нь уул уурхайн барааны олборлолт, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, борлуулалтын оновчтой тогтолцоо юм” гэж Монголын Экспортлогчдын холбоо ТББ-аас хийсэн “Монгол Улсад уул уурхайн бирж байгуулах боломж судалгааны ажлын тайлан”-д дурджээ. Мөн эрдсийн бүтээгдэхүүнийг олон худалдан авагч, эцсийн хэрэглэгчдэд нээлттэй, өрсөлдөөний зарчмаар өндөр үнэ хүргэж арилжаалах оновчтой арга зам бол биржээр арилжих гэж үзсэн байна.

Дэлхийд бүтээгдэхүүний нэр төрөл болон хэрэглэгчийн тоогоороо “уул уурхайн бирж” дээгүүр байр суурийг эзэлдэг юм байна.Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсийг онцолж авч үзэхэд манай улс одоогоор 270 гаруй орд бүртгэгдсэний  талаас бага хувийг нь коксжих чулуун нүүрсний орд эзэлж байна. Манай улсын нүүрсний илчлэг нь 6430-8100 ккал/кг хооронд хэлбэлзэх бөгөөд Тавантолгой хамгийн өндөр түвшинд байдаг. Ерөнхийдөө нүүрсний чанар газар нутгийн зүүнээс баруун чиглэлд сайжрах бөгөөд чулуун нүүрс, хүрэн нүүрсийг дотооддоо цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг бол коксжих чулуун нүүрсийг голчлон экспортолж байна. Товчхондоо олон улсад хамгийн эрэлттэй нүүрсийг Тавантолгойн орд болон Нарийн сухайтын бүлэг ордоос олборлодог юм байна. Дэлхий нийтээр хэрэглэж буй нийт нүүрсний 86 орчим хувь нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 14 хувийг нь коксжих нүүрс эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд дэлхий даяар 8 тэрбум тонн нүүрс ашигласны 6.9 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байв. Хятадын хувьд ч хүрэн нүүрс тус улсын хэрэглээнд 83 орчим хувийг эзэлж, импортын нүүрсний 70-80 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс дэлхий дахины нүүрсний хэрэгцээ их тул манай улс хөрөнгийн биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргах нь олон давуу талыг дагуулах нь тодорхой харагдаж байна. Энэ талаар Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч, Уул уурхайн зөвлөх инженер Доктор, профессор Д.Цогбаатар “Биржийн хамгийн том давуу тал бол ил тод байдал. Өөрөөр хэлбэл ямар нэг бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байна, түүнтэй харьцуулаад тухайн үеийн ханшаар нь худалдана гэсэн үг. Хуучин шиг хэн нэг дарга эсвэл ямар нэг төлөөлөгч үнэ тогтоохгүй. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр худалдаж байгаа юм. Одоогоор дэлхийн сонгодог системээр бүтээгдэхүүнээ худалдаж чадахгүй байгаа ч биржээр бүтээгдэхүүнээ арилжиж эхэлнэ гэдэг өөрөө их том дэвшил юм. Жил ирэх тусам дэлхийн жижигт ойртоно гэдэгт найдаж байна” хэмээв.

Газрын хэвлий дэхь баялгаа ил тод, нээлттэй арилжаалснаар зах зээлээ тэлж илүү олон ажлын байрыг бий болгох, сум орон нутгаас эхлээд улс орны хэмжээнд хөгжил цэцэглэлтийн их гэрэл тод асч байна.

 

А.ГАНТУЯА

Categories
арын-нүүр баннер их-уншсан нийгэм нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

УИХ дахь АН, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж бүлгийн нийт гишүүдийн 57.1 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Categories
story-news америкийн-монголчууд амьдралын-өнгө ангиллуудын-баннер ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийгэм нийгэм-ангиллын-баннер нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-2 нүүр-хуудасны-баннер-3 онцлох-нийтлэл охин өд-бэх өрнийн зурхай сав-шимийн-ертөнц танайд-өнжье туслах-ангилал удам-судар улс-төр-ангилалын-баннер үхэр хилэнц хонь хумх цаг-тооны-бичиг эдийн-засаг эдийн-засаг-ангиллын-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Б.Даваадалай: Ерөнхийлөгчийн хориг Засгийн газар, УИХ-д боломж олгож байгаа юм DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.


-Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан тохиолдол цөөхөн. Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны шалтгаан юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа хуульд хориг тавих бүрэн эрхтэй ганц субьект. Өмнө нь төсөв дээр ихэвчлэн хэсэгчилсэн байдлаар хориг тавьж байсан. Нийгэм, олон нийт, мэргэжлийн байгууллагууд 2025 оны төсөв нэлээд тэллээ гэж шүүмжилсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн хоёр жил харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна. Манай гол түүхий эд нүүрс, зэсийн үнэ өндөр байна. Дээрээс нь Хятадын тал манай нүүрсийг нэлээд сайн гаргаж байна. Мөн Засгийн газар ашигт малтмалын салбарт ил тод байдлыг сайжруулах, тухайлбал, биржээр арилждаг болсон ч, “нүүрсний хулгай”-г ил болгож, засаж янзаллаа. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийсний үр дүнд олон үнэлгээ сайжирсан. Нэг анхаарах зүйл бол, энэ бүгд дандаа уул уурхайн орлого. Уул уурхайн бус орлогоо аваад үзвэл, эдийн засгийн бааз суурь сэргэж, нэмэгдэж байгаа ч бас сайжруулах шаардлага байгаа юм.

-Гэхдээ бидний олж байгаа орлого “эмзэг”. Түүхий эдийн үнэ унавал Монгол Улсад эрсдэлтэй?

-Тийм. Төрөлжөөгүй эдийн засагтай. Бид бараг хоёр, гурван бүтээгдэхүүнээр л амьдарч байна. Энэ нөхцөлд илүү болгоомжтой хандах ёстой. Үүнийгээ дагаад бусад зардлаа нэмэгдүүлсэн зүйл бий. Шууд үгүйсгэхэд хэцүү. Цалин, тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэсэн. Аймагт ажиллавал 20 хувь, суманд ажиллавал 40 хувь гээд хангалттай сайн нэмлээ шүү дээ. Жирийн багшийн дундаж цалин хамгийн бага нь 1.6 сая төгрөг. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн дарга гэхэд бараг 2.5 сая төгрөгийн цалинтай болчихлоо. Жил болгон үнийн өсөлт, инфляцын түвшинтэй уялдуулаад нэмнэ гэж хууль, тогтоомжид заасан учраас заавал нэмэгдэх шаардлагатай зардлууд байгаа юм билээ. Тухайлбал, цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн зарим хөтөлбөрүүд, хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Хүүхдийн мөнгө гэхэд 1.6 их наяд төгрөгийг төсвөөс зарцуулж байна. Энэ мэтчилэн нийгэмд заавал очих ёстой зардлууд бий. Нөгөө талд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмаа барьж, танах боломжтой зардлууд харагдаж байна.

-Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд ямар ямар шаардлагууд тавьж байгаа вэ?

-Нэгдүгээрт, 2024, 2025 оны төсвийг батласнаас хойш олон улсын нөхцөл байдал нэлээн өөрчлөгдөж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, дээрээс нь зөвхөн Трамп гарч ирсэнтэй холбоотойгоор түүхий эдийн үнэ хэлбэлзэж байна.

Хэрвээ Хятадаас орж ирж буй бараанд 60 хувийн татвар тавьчихвал урд хөршийн эдийн засаг нэг хувиар сулрах эрсдэлтэй. Манай эдийн засаг Хятадын эдийн засгаас бараг 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Оны эхний есөн сарын байдлаар манай эдийн засаг 5 хувьтай байна. Мэдээж хөрөнгө оруулалтаа нэмэх, бүсчилсэн хөгжил, томоохон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг харвал төсвөө тэлээд, эдийн засгаа өсгөх чиглэл байж болно. Гэхдээ гадаад нөхцөл байдал тогтворгүй, дайн дажины байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй байна. Ер нь Монгол Улсын сүүлийн 30 жилийн эдийн засгийн бодлогыг харвал мөнгө олж байсан мөртлөө нөгөө талдаа алдагдалтай яваад, олсон орлогоосоо илүү зарцуулдаг. Энэ хандлагадаа зарчмын өөрчлөлт хийе гэж байгаа юм. Тийм учраас дотооддоо болгоомжтой байя, ингэхийн тулд ерөөсөө олсон орлогоосоо илүү зарцуулдаг хандлагаа больё л гэж байгаа юм. Хоёрдугаарт, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлье гэж байгаа юм.

-Өөрөөр хэлбэл?

-Өндөр орлоготой, өсөлттэй энэ жилүүд дээрээ орж байгаа орлогоосоо тодорхой хувийг хадгалдаг болъё. Дэлхийн банкны судалгаа байдаг. Бид 100 ам.долларын орлого олоод 99-ийг нь зарцуулчихдаг. Нэг хувийн л хуримтлал үүсгэдэг. Өнгөрсөн 30 жилд ийм байдалтай явж ирсэн. Одоо илүү болгоомжтой, орлого өндөр олж байгаа үедээ мөнгөө сайн хадгалъя. Орлого буурах үед ард, иргэд, аж ахуйн нэгжийнхээ хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд төсвөөсөө зарлагаа нэмдэг, мөчлөгөө сөрдөг ийм байдлаар явж, жаахан хянамгай байя гэсэн санаа. Ер нь уул уурхай дээр суурилсан, манайхтай ижил төстэй орнууд ийм бодлого хэрэгжүүлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч энэ бодлогыг зөвлөдөг. Энэ удаад бид энэхүү чиглэл рүүгээ зоригтой явах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Тиймээс бидний эхний үндэслэл бол алдагдалгүй төсөв баталдаг болъё, нөгөө талдаа мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлдэг болох явдал юм.

-Иргэд олон нийт хэт их тэлэлттэй төсөвт Ерөнхийлөгч хориг тавих байх гэж их найдаж байсан. Төсвийн зарцуулалт эдийн засгийн хэдэн хувийг эзэлж байсан бэ?

-Олон нийтийн “үр ашиггүй, хэмнэлтгүй, хэт их тэлж байна” гэсэн шүүмжлэл хэлж байгаа нь зүй ёсных гэж бодож байна. Үнэхээр эдийн засгийн 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн зардал оруулж ирсэн. Шууд үгүйсгээд, энийг хас гэхээсээ илүүтэй өнгөрсөн 30 жилийн түүхийг бид аваад үзье л дээ. 2016 онд хямралын үе, 2020, 2021 он ковидын онцгой он жилүүд байсан. Энэ гурвыг хасаад тооцоод үзэхээр, төсвийн зардал дунджаар 30-33 хувьтай тэнцдэг байсан байгаа юм. 2025 онд 37, бүр 40 рүү дөхөж байгаа нь өндөр өсөлт юм. Тийм учраас энэ дээр бид жаахан “тоормос”-лож, үр ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсөвт төслийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Тухайн жилийн төсөв гэдэгт үргэлжилж байгаа жилийг ойлгоно. Өмнөх тодотголуудыг хараарай. Ковидын үед ч гэдэг юм уу тухайлбал, долоо найман сар болоод, эдийн засгийн гүйцэтгэл яваад, орлого багасаад, үнэхээр бид тавьсан зорилтдоо хүрч чадахгүй нь ээ гэвэл тодотгол хийх таван нөхцөлийг тавьсан байдаг. Тэр нөхцөлүүд нь үүссэн тохиолдолд тодотгоно. Төсөв нь хүчин төгөлдөр болоогүй, гүйцэтгэж эхлээгүй, тодотгол хийх тохиолдлууд нь бий болоогүй, ирээдүй цаг дээр байгаа төсөвт тодотгол хий гэдэг нь хууль зөрчиж байгаа гэж ойлгож байна. Нэгдүгээрт, логикийн хувьд энэ нь буруу. Хоёрдугаарт, одоо байгаа хуулийн зохицуулалтаар зөвхөн үргэлжилж байгаа зүйлийн, тодорхой тохиолдлууд нь үүссэн үед Засгийн газарт өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн зохицуулалтыг 2025 оны төсөв дээр ашиглах нь хуулийн хувьд зөрчилдөөнтэй байна гэж үзэж байгаа юм. Үндсэндээ ийм агуулгаар бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Нөгөө талдаа Засгийн газар, УИХ-д нэлээн дэмжлэг болно гэж бодож байна. Ингэснээр нэгд хугацаа хожно, хоёрдугаарт, богино хугацаанд өөрчлөөд, хоорондоо ярилцаад, үр ашиггүй зардлуудаа хэмнэж багасгах боломж юм. Одоо батлагдсан төсөв ДНБ-ий 2 хувь буюу 1.9 их наядын алдагдалтай. Энэ хэмжээг бууруулах тохиргоог өөрсдөө хийнэ гэсэн үг.

-Төсвөө тодотгоод засаж сайжруулж болохгүй юу?

-Тодотгол хийлээ гэхэд процессын хувьд 12 дугаар сард багтааж батална гэдэг магадлал бага. Яагаад гэхээр Засгийн газар өргөн барина, дөрвөн хэлэлцүүлэг явуулна, олон нийт Засгийн газрын яамдаас санал авна гээд маш олон процесстой. Хоёрдугаарт, УИХ дээр цаг хугацааны хувьд их хүнд болчихож байгаа юм. Улсын төсөв батлагдсаны дараа орон нутгийн төсвийг ирэх оны нэгдүгээр сар дотор баталдаг. Энэ үйл ажиллагаа ч дагаад хойшилно гэсэн үг. Ийм олон шаардлага байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар, УИХ-д төсвөө сайжруулаад, богино хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломж олгож байна гэж ойлгож болно. Тэрнээс энэ төсвийг, жишээлбэл, бодлогын, бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа юм биш. Засаад, сайжруулаад ир ээ л гэж байгаа юм. Алдагдалгүй төсөл баталчихъя, нөгөө талдаа улам чамбайруулаад, олон нийтийн саналыг тусгаад, хуульд нийцүүлээд оруулаад ир ээ л гэсэн агуулгатай хориг юм.

-Сангийн сайд “Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна гэж хэлсэн. Та эдийн засагчийн хувьд танаж болох ямар ямар зардлууд байна гэж бодож байна вэ?

-Түрүүн би хэлсэн, заавал шаардлагатай зардлууд бий гэж. Цалин тэтгэвэр, дээр нь хүүхдийн мөнгө, зээлийн хүүний төлбөр гээд хасах боломжгүй олон зардал бий. Тэдгээрээс бусад, хөрөнгө оруулалтаа бид нэгдүгээрт эргээд харж үзэх ёстой. Зураг төсөлтэй юу, үнэхээр үр ашигтай юу, цаг хугацааны хувьд бид заавал 2024 онд зэрэгцүүлээд эхлүүлэх ёстой юу гээд хөрөнгө оруулалтаасаа нэлээн танаж болно. Дараа нь урсгал зардал руугаа ороод, төрийн бүх институцүүдийн зардлыг тодорхой хувиар танах хэрэгтэй гэж бодож байна. Утас, тоног төхөөрөмжийн ч байдаг юм уу иргэдийн шүүмжлээд байгаа олон зардал бий. Тэр энэ гэж сугалахаасаа илүүтэй өндөр өсөлттэй байгаа, тэвчиж болох зардлуудаа л танах ёстой.

Д.Эрдэнэтуя

Categories
нийгэм

“Шүүх шинжилгээний хариу худлаа гарсан. Дахиад шалгуулна” гэв DNN.mn

Өнгөрсөн сарын 28-нд СХД-ийн 34-р хороонд байрлалтай тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд хахаж, амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан.

Тус хэргийн шүүх шинжилгээний хариу гарч гэр бүл болон ШШЕГ-ын холбогдох ажилтан мэдээлэл хийлээ.

Ой хоёр сартай хүүгийн ээж, “Унтчихсан байна гэж бодоод хүүхдийг маань өлгийдчихсөн байсан. Миний хүүхэд өлгийдүүлдэггүй. Амьгүй болчихсон биеийг нь мэдсээр байж өлгийдсөн гэж харж байгаа. Энэ бол 100 хувь цэцэрлэгийн багшийн алдаа. Миний хүүхэд гэдсэнд байхдаа ч эрүүл байсан. Анх төрөхдөө жаахан бүтэлттэй төрсөн. Түүнээс өөр зүйлгүй. Гэдсэнд байхаасаа эхлээд эмчийн хараа хяналтад байсан. Гэтэл шүүх шинжилгээний хариунд бөөрний дутагдалтай, зүрх судасны гажигтай байсан гэсэн. Үнэхээр миний хүүхэд тийм өвчлөлгүй. Эрүүл хүүхэд.

Өнгөрсөн сарын 28-ны өдөр багш нь надад хэлэхдээ “Танай хүүхэд унтаж сэрээд царай нь сонин болчихлоо бид нар эмнэлэг рүү явж байна” гэсэн. Тэр үед би хордлогод орсон юм байх гэж бодсон. Эмнэлэгт яваад очтол миний хүү нас барчихсан байсан. Өчигдөр над руу шүүхийн шинжилгээний хариу гарчихлаа ирж танилцаарай гэсэн. Ингээд ирэхэд байж боломгүй юм хэллээ. Бид энэ хариутай санал нийлэхгүй байгаа учир гомдол гаргаж, дахин шинжлүүлнэ” гэлээ.

Categories
нийгэм

“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна DNN.mn

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна. Энэ мэдээллийг манай улс төр, хууль хяналтын зарим архаг этгээдүүд, нэр бүхий өндөр албан тушаалтнууд илүү тогтож уншвал зохино. Учир юу хэмээвээс “…“Трафигура”  гурппын алдсан 1.1 тэрбум долларын 600 саяыг авснаа “Лекс ойл” зөвшөөрсөн. Тиймээс тус групп Монголд шатахууны луйврын хэргээр алга болсон 500 сая ам.долларыг хайж байна” гэж олон улсад мэдээлж эхлээд байгаа юм.

Анх 2024 олны аравдугаар сарын сүүлийн өдрүүдэд энэ талаарх мэдээлэл цацагдахад “…“Трафигура”-гийн Монгол дахь гол түнш “Лекс ойл” ХХК нь алга болсон 1.1 тэрбум долларын өрийг хүлээн зөвшөөрсөн” гэж байсан юм. Тэгвэл шалгалтын явцад “Лекс ойл” ХХК нь талаас илүүг буюу 600 сая ам.доллартай нь холбоотой болохыг тогтоожээ. “Лекс ойл” ХХК нь “Трафигура Монгол”-ыг хариуцаж байсан Э.Жононбаярын ойрын хамаарал бүхий компани юм. Тиймээс үлдсэн 500 сая ам.доллар нь ямар замаар, хаашаа орчихсон болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

“Трафигура” группын хувьд Монголд болсон луйврын асуудал ихээхэн хүнд цохилт болж буй аж. Тус группын хувьд өнгөрсөн жил АНУ-д никелийн хэргээр олон зуун сая ам.долларын алдагдалд орж, эдгээр өдрүүдэд 2009-2011 онд тухайн үеийн “Трафигура”-гийн удирдлага Анголд авлигын хэрэг үйлдсэнийг Швейцарын прокурор тогтоогоод байгаа юм. Гэхдээ эдгээрээс илүү Монголын асуудалд “ач холбогдол” өгч байгаагаа группын зүгээс мэдэгдсэн. Тодруулбал, “Трафигура” групп Монголд болсон луйврын асуудлыг өөрсдөөсөө холдуулахыг хичээж байна. Ингэхдээ “…Монголд болсон хэрэг манай соёл, ёс суртахуун биш” гэж шууд мэдэгдчихээд байгаа юм.

Учир нь “Трафигура”-гийн сүүлийн хоёр жилийн хугацаанд илрүүлсэн хоёр дахь том хэмжээний луйврын асуудал болох Монголын 1.1 тэрбум ам.долларын хэрэг нь тус группын үйл ажиллагаанд томоохон донсолгоо өгөх төлөвтэй болжээ. Дэлхийн хамгийн том эрчим хүч, түүхий эдийн арилжаачдын нэг болох “Трафигура”-тай хамтран ажилладаг банкныхан, санхүүгийн шинжээчид “…Энэ группын дотоод хяналт эргэлзээ төрүүлж байна” гэж дүгнээд эхэлжээ. “Трафигура”-гийн тухайд Монгол дахь салбарт нь эрсдэл үүссэн тухай мэдэгдэл хийснийхээ дараа уг эрсдэлийг үүрч, 1.1 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийжээ. Гэхдээ “Трафигура” нь газрын тос, байгалийн хий, металлын худалдаанд ашиглахаар 150 орчим банкнаас 77 тэрбум ам.долларын зээлтэй учраас үүнд ингэтэл эмзэглэж байгаа бололтой.

Харин “Лекс ойл” ХХК нь “Трафигура”-гийн Монголд алдсан 1.1. тэрбум ам.долларын талаас илүүтэй нь холбогдож, тус группын ажилтнууд үлдсэн 500 сая ам.доларынхаа эрэлд гарсан талаар нууц эх сурвалжууд томоохон агентлагуудад мэдээлжээ. Харин “Трафигура” энэ талаар таг чиг байгаа бөгөөд одоогоор хэн нэгэн хүнийг нэр зааж буруутгаагүй байна.

Тус групп ийн чимээгүйхэн мөрдөн шалгах ажиллагаагаа явуулж, Монголоос 500 сая ам.доллараа хайж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцээд олон улсын хэвлэлүүд “…Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсад бүртгэлтэй “Лекс ойл” ХХК-д хандсан ч хариу өгөхгүй байна” гэсэн мэдээллийг дэлхийд цацаад эхэлжээ.

Бас нэг ноцтой мэдээлэл нь “…Монголын шатахууны бизнес нь импортын янз бүрийн түлшийг хольж, бэлэн мөнгөний хомсдолд орсон орон нутгийн нүүрс, түлшний уурхайнуудад зээлээр өгч мөнгө олдог нь “Трафигура” компанид өндөр ашиг авчирсан” гэсэн байна.

Мөн, “Трафигура”-гийн Монгол дахь салбар компани нь Оросын дизель түлшийг Сингапураас нийлүүлэх керосинтэй хольж, Монголд өвлийн дизель түлш үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн. Монголын нүүрсний салбар бол хүнд машин механизмын үйлдвэрлэлд ашигладаг түлшний хамгийн том хэрэглэгч юм. “Трафигура” болон “Лекс ойл” ХХК хоёр 2019 онд түншлэл байгуулсан. “Трафигура”-гийн Монгол дахь салбар компани орон нутгийн хэрэглэгчдийг хангахын тулд “Лекс ойл” ХХК-д зээл олгосон. “Трафигура Монгол” компанийг Оросын дизель түлшээр “Лекс ойл” ХХК-иас гадна Монголын импортлогч компаниуд хангадаг.  Харин “Трафигура Монгол” нь Оросын түлшийг Сингапурын керосинтой хольж, Монголын “Лекс ойл” зэрэг компаниудад буцаан худалддаг.

Хамгийн гол нь “Трафигура Монгол” нь түлшний худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд тэдэнд мөнгө зээлдэг. Ер нь бол “Трафигура” групп нь эрсдэл өндөртэй Монгол мэтийн оронд үйл ажиллагаа явуулахдаа мөрддөг дотоод дүрэм журмаараа хөрөнгө оруулалтыг банкны зээл бус худалдааны санхүүжилт олгох байдлаар шийддэг. 2020 онд COVID-19 цар тахлын улмаас Монголын нүүрсний экспорт үндсэндээ зогссон. Энэ нь тус улсын уул уурхайн үйл ажиллагаа болон түлшний хэрэглээг бууруулсан. Үүнээс болж “Трафигура Монгол” компанийн энэ схем нурсан.  Харин “Лекс ойл” ХХК шатахуун импортлох, холих ажлыг үргэлжлүүлж, “Трафигура Монгол”-д өрөө нэмсээр байжээ. Энэ хооронд агуулахаа өргөтгөж, дотоодын импортлогчдод зээл олгосон гэдэг тайлбарыг “Трафигура”-д өгчээ. Гэсэн ч Монголын шатахууны хэрэглээ буурснаар “Лекс ойл” ХХК дизелийн түлшээ 2020-2022 онд борлуулж чадалгүй хадгалсан, Монголын бизнес эрхлэгчид COVID-19 цар тахлын улмаас орлого нь хаагдаж “Лекс ойл” ХХК-д төлөх өрөө өгч чадаагүй гэсэн мэдээллүүд гарч байна.

Өөрөөр хэлбэл, Монголд луйврын улмаас алдсан гээд байгаа 1.1 тэрбум ам.долларын 600 сая орчим нь Э.Жононбаярын хамаарал бүхий “Лекс ойл” ХХК-тай холбоотой гэдгийг “Трафигура” баримт баталгаатай нь тогтоожээ. Харин 500 сая ам.доллар дээр асуудал үүсэж, шалгалтын ажилтнууд нь мөрдөж байгаа аж.

Тиймээс энэхүү 500 сая ам.доллар хаачсан талаар Монголын эх сурвалжууд хоёр янзын, тун эвгүй “онош” тавиад эхэлжээ. “Трафигура” группын албан ёсны мэдэгдэлд “…Луйврын хэмээх үйл ажиллагаа таван жилийн турш үргэлжилсэн. Тус групп уг үйлдлийг 2023 оны сүүлчээр илрүүлсэн” гэдгээ зарласан. Тэгвэл 2018-2023 онд “Трафигура Монгол”-ын Э.Жононбаярын талаар маш олон баримт факт Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн. Тиймээс “… “Трафигура”-гийн 500 сая ам.доллар Э.Жононбаярын тансаглалд зарцуулагдсан уу, эсвэл Монголын улстөрчдөд зориулагдсан уу” гэсэн асуулттайгаар яригдаж эхэллээ. Гэхдээ үүний хариу тун удахгүй “Трафигура” групп олон улсад байр сууриа хамгаалах байдлаар шалгалтын дүнг танилцуулах үед тодорхой болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Улс тунхагласны баяраар Булган, Замын-Үүд боомт ажиллана DNN.mn

Хятад, Оростой хиллэдэг зарим боомт энэ сарын 26-ны өдөр амарна. Учир нь, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож буй учраас бүх нийтээр амрах юм. Тодруулбал, Ханх, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг автозамын боомтууд ажиллахгүй. Харин Булган болон Замын-Үүд ажиллах хуваарьтай байна.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Энэ сарын 26-нд Бүх нийтээр амарна DNN.mn

Монголчууд жилд есөн удаа амардаг. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Мягмар гарагт бүх нийтээр амарна.

Энэ сарын 26-ны өдөр буюу Мягмар гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, тус өдөр Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм. Мөн арванхоёрдугаар сарын 29-ны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиодог билээ.