Categories
мэдээ нийгэм

Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай нийт 5 төрлийн 33 машин, техникийг өнөөдөр  хүлээн авлаа.

Тодруулбал, авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг тус бүр хүлээн авч, Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгнө.

Энэ үеэр УБЗАА-ын Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах зориулалттай 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэх, шидэх зориулалттай 10 машин гээд хот цэвэрлэгээний 33 машиныг хүлээн авлаа. Энэ онд нийт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг нийлүүлсэн” гэдгийг онцоллоо.

Дээрх зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 33 машин, техникийг Хятад улсын “Ченли” групп оруулж ирсэн бөгөөд тус группийн монгол дахь төлөөлөгч У.Отгонжаргал машин, техникүүдийн хүчин чадлын талаар албаны хүмүүст тайлбарласан юм. Тэрбээр “Бидний оруулж ирдэг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний машин, техникүүд хэрэглэхэд авсаархан хэдий ч хүчин чадал сайтай. Нэг техникээр хүний хийж болох хэд хэдэн үйлдлийг хурдан шуурхай, чанартайгаар хийх боломжтой. Тухайлбал, цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонны давс бодисын нөөцийн савтай. Давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө 12 метр хүртэл газарт давсыг цацдаг. Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг” гэв.  Эдгээр машин, техникийг Монгол орны эрс тэс уур амьсгалд 4 улирлын турш ашиглах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

”Улаанбаатар” кино наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг СТА, жүжигчин С.Ариунбямба хүртжээ DNN.mn

“Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр болж шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн наадамд “Шилдэг кино”-гоор “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино шалгарсан бол шилдэг дууны найруулагчийн шагналыг “Үхлийн тойрог” уран сайхны кино авсан байна.

  • Шилдэг дууны найруулагчийн шагналыг “Үхлийн тойрог” уран сайхны кино
  • Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг СТА, жүжигчин С.Ариунбямба
  • Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ У.Уранчимэг
  • Шилдэг зохиолчийн шагналыг Ц.Мөнхням “Зорчигч” уран сайхны кино
  • Шилдэг найруулагчийн шагналыг С.Баттулга “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино шалгарлаа.

May be an image of 2 people and lighting

Categories
гадаад мэдээ

Дэлхий нийтийн өрийн төлөв байдал DNN.mn

Олон улсын валютын сан(ОУВС)-гийн гаргасан санхүүгийн мониторингийн тайланд “Энэ оны эцэст дэлхийн засгийн газруудын өр 100 их наяд ам.доллар давах төлөвтэй байна. Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 93 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2030 он гэхэд ДНБ-ий 100 хувьд хүрэх болно. Үүнийг тогтворжуулах, бууруулахын тулд таамаглаж байснаас хамаагүй их хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай болж магадгүй байна” гэж анхааруулжээ.

Тус тайланд улс орнууд эдийн засгийн өсөлт, эмзэг бүлгийн өрхүүдийг хамгаалахын тулд санхүүгийн болгоомжтой бодлого баримталж, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх замаар өрийн эрсдэлээс зайлсхийх ёстойг онцолсон байна.

Шинжээчид, улстөрчид зардлаа нэмж алдагдалтай төсөл баталж буй нь нийгмийн томоохон дарамт болж, өрийн талаарх тэдний үндэслэлгүй өөдрөг төсөөлөл, сүүдрийн буюу далд өр их хэмжээгээр нэмэгдэж байгаа гэх гурван шалтгааны улмаас улс, орнуудын төсвийн төлөв төсөөлж байснаас муу гарч магадгүйг анхааруулжээ. ОУВС-гийн мэргэжилтнүүд далд өрийн өсөлт гэдгийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдалтай холбон тайлбарлаад санхүүгийн хямралын үед энэ хувь хэмжээ огцом нэмэгдэх болно гэж анхааруулжээ.

Хөгжингүй улс орнуудын иргэдийн дунд хөгшрөлт давамгайлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэмэгдэж байгаа энэ үед ногоон эдийн засагт шилжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнчлэн геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаагаас батлан хамгаалах, эрчим хүчний аюулгүй байдалд илүү их мөнгө зарцуулж байна.

Энэ нь ирэх таван жилийн хугацаанд ДНБ-д эзлэх өрийн харьцааг таамаглаж байснаас 10 пунктээр илүү болгож магадгүй байна. Туйлын таагүй хувилбар нь дэлхийн улсуудын өр гурван жилийн дотор ДНБ-ий 115 хувьд хүрэх бөгөөд энэ нь одоогийн таамгаас бараг 20 пунктээр өндөр гэсэн үг аж. Төсвийн алдагдал, түүнчлэн эдийн засаг, улс төр дэх тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгаа нь ийм байдалд хүргэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс гадна улс орнууд бусад хүчин зүйлсийн нөлөөлөл, тухайлбал, АНУ зэрэг чухал улс орнуудад валютын ханшийн тодорхойгүй байдал нэмэгдэх зэрэгт улам мэдрэмтгий болчихоод байгааг онцолжээ. Мөн энэ бүхэн дээр дайн тулаанууд дэлхийн эдийн засагт нэмэлт заналхийлэл учруулж байна гэж анхааруулжээ.

Баялаг бүтээгчиддээ том дарамт учруулан улсын хөгжлийг удаашруулах гол шалтгаан болж буй татварын хэт өндөр хэмжээ, татвараар цугласан бэлэн мөнгөн дээр ялаа шиг цугладаг боловсролгүй улстөрчид, тэднийг сонгон төрд гаргадаг ямар ч боловсролгүй сонгогчид, хүрэлцэхгүй байна хэмээн алдагдалтай төсөв баталдаг явдлууд ардчилсан улсуудад “хорт хавдар”-ын хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Иймээс цаг нь болчихоод байгаа учир энэ асуудлууд нэг их удахгүй шинжлэх ухааны үүднээс зөв шийдэгдэх болно.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь ), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 8. 9 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард өмнөх сараас 0.1 хувиар өсөхөд хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.2 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2. 8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд найрамдах Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй дурдаад, Монгол Улсаас Пакистан Улсад халал аргаар бэлтгэсэн мах болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Пакистан Улсаас Монгол Улсад оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэллээ. Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ. Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд үүнийг бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

Монгол Улс нь Исламын Бүгд Найрамдах Пакистан Улстай 1962 оны долдугаар сарын 06-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хавсран суудаг болно.

Categories
мэдээ улс-төр

Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонголоо DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.18/ хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг нэр дэвшүүлснийг хуралдаан даргалагч мэдэгдээд товч намтрыг танилцуулав.

Нэр дэвшигч Б.Энхбаяр 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 1999 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах, 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж, 2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Хуулийн салбарт хүний эрхийн зөрчил их байгаа талаар байнга яригддаг. Эрүүдэн шүүсэн олон тохиолдлыг дурдаж болно. Ажиглаад байхад улсын төсөв хэлэлцэх үеэр байшин, барилгын төсвийг голдуу ярьж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд бага мөнгө төсөвлөдөг. Тусгай хяналтын дэд хороо хүний эрхийг хангах талаар онцгой анхаарахгүй бол нөхцөл байдал огт сайжрахгүй байна хэмээсэн. Тэрбээр, хүний эрхийг дээдэлсэн улс орнууд олон нийтийг соён гэгээрүүлэхээс гадна энэ чиглэлийн байгууллагуудын ажилтнуудыг байнга сургаж байдгийг дурдаад, дэд хорооны даргаар ажиллахдаа ямар зарчим баримтлахыг тодруулсан.

Нэр дэвшигч Б.Энхбаяр, Гүйцэтгэх ажил хийх эрх бүхий субъектүүдийн гол онцлог нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө рүү хуульд заасан арга, хуульд заасан хүрээнд нэвтрэх онцгой бүрэн эрхтэй байдаг. Хүний үндсэн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл журмаас гадуур халдаж байна уу, үгүй юү гэдэгт хянах тавих асуудал дэд хорооны онцгой чиглэл байх болно гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонгохыг 100 хувь дэмжин, Дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүргийг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний эхний ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорилоо.

Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр тэдэнд хандан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Зэвсэгт хүчин нь 2012 оноос эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаа илгээсээр байгаа бөгөөд цэнхэр дуулгат дайчид маань үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, тэсвэр хатуужлаараа ямагт манлайлж ирсэн билээ. Та бүхэн ч энэ эрхэм чанараа улам бататгаж эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн үүргээ мадаггүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон юм.

Мөн тэрээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа өөрсдийгөө хөгжүүлэх боломж хэмээн ойлгож, бие биедээ цаг ямагт тусалж, нээлттэй, сахилга баттай, хамт олонч байж монгол цэргийн байгуулж ирсэн гавьяа, хичээл зүтгэлийг улам бататгаж, Монгол Улс болон Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсад өндөрт өргөөд ирэхийг захив.

Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2023 оныхоос 3.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.1 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Тухайлбал:

  • чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.8 их наяд төгрөгөөр,
  • металлын хүдэр олборлолт 154.1 тэрбум төгрөгөөр,

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал металл агуулгаараа, мөнгөний баяжмал, баяжуулсан нүүрс, хүрэн нүүрс, төмрийн хүдэр, чулуун нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ 2023 оны мөн үеэс 5.0-44.5 хувиар нэмэгдсэн байх юм.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оны мөн үеэс 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд:

  • нүүрс олборлолтын салбарын борлуулалт 3.1 их наяд төгрөгөөр,
  • металлын хүдэр олборлолт 909.6 тэрбум төгрөгөөр,
  • бусад ашигт малтмал олборлолт 54.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 26.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын хувьд:

  • 62.4 хувийг нүүрс олборлолтын салбар,
  • 33.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбар,
  • 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар,
  • 1.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 09:30 цагийн байдлаар нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Ёс бус хэллэгтэй, хүүхдийн тодотголтой кинонд хяналт тавья DNN.mn

Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийн нэг нь үзэж өссөн хүүхэлдэйн кино байдаг. Багачууд бүхэн тэрхүү үлгэрийн баатраар өөрийгөө төсөөлж, даган дуурайж, тухайн киноноос болох болохгүйн тухай сургамж авч өсдөг. Гэтэл сүүлийн жилүүдэд  манай дэлгэцнээ гарч буй хүүхэлдэйн кинонууд ёс бус хэллэгтэй болж, хүүхдэд буруу үлгэр жишээ үзүүлж, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаад эцэг эхчүүд санаа зовж байна.

2-7 НАСАНД СУУСАН ДАДАЛ НАСАН ТУРШИЙН ХҮМҮҮЖИЛ БОЛДОГ

Манай орны хувьд хүүхэлдэйн киноны түүх нэлээд хожуу эхэлсэн байдаг. 1975 онд анх Ц.Зандраа, Б.Жадамба, Т.Отгонбаяр, Д.Балданпүрэв нар Т.Галсангийн зохиолоор “Өндөг” нэртэй нэг бүлэг зурмал хүүхэлдэйн киног бүтээжээ. Үүнээс хойш “Эрх цагаан ишиг”, “Арслан өвгөн хоёр”, “Шаазан заан”, “Болдоггүй бор өвгөн”, “Цуутын цагаагч гүү” гээд богино хэмжээний хэдхэн кино хийсэн түүхтэй. Ингээд  үндсэндээ 1990-ээд оны шилжилтийн үед энэ салбар уналтад орсон гэж мэргэжилтнүүд үздэг. Харин яг энэ үед барууны хүүхэлдэйн кинонууд орж ирсэн нь бүтэлгүй муурыг чаддаг бяцхан хулганы түүх “Том Жерри”, ууртай чоныг хашраадаг сэргэлэн туулай “Ну погоди”. Монгол хүүхдүүд эдгээр киног шимтэн үзэж, сахилгагүй “Том” шиг муу зүйл хийж болохгүй, сэргэлэн туулай шиг хүн бүхэнд  туслах нь зөв гэдгийг харж, үлгэрлэж өссөн. Харин энэ цаг үед бидний хүүхдүүд хүүхэлдэйн киноны олон сонголттой болсон. Үүнийг дагаад хүүхдийн үзэх сонирхол, сониуч зангаар бизнес хийгчид л олширч байгаа нь тоогүй. Учир нь хэтэрхий задгай дүрслэл, ёс бус үг хэллэгтэй кинонууд шил, шилээ даран гарч, бидний хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсоор удлаа. Хүүхэлдэйн кино ямар үүрэгтэй тухай хүүхдийн зохиолч Ч.Гандуламаас асуухад “Хүүхдүүд 2-7 насандаа юмыг сониучирхаж, сурах хүсэл нь давамгайлж байдаг. Яг энэ үед нь гэр бүлийн үнэ цэн, найз нөхдийн нөхөрлөлийн тухай үлгэр уншиж өгч, энэ сэдэв давамгайлсан хүүхэлдэйн киног үзүүлэх нь зөв. Үүнийг харсан хүүхдүүд яг л түүнийг бодит мэт хүлээж аваад аав, ээжийгээ хайрлах, найзуудаа гомдоохгүй байх ёстой гэсэн ухамсрыг олж авдаг. Энэ насанд суусан дадал насан туршийн хүмүүжил болох нь бий. Ялангуяа гаж үг хэллэггүй, сургасан, заасан, хайрласан агуулгатай үг хэллэгтэй кино үзүүлбэл зохистой” гэсэн юм. Бид кино урлаг хөгжиж байна, дэлхийд гарах гарц ойрхон байна, киногоор хүмүүжүүлье, хөгжүүлье гээд яриад, бичээд л байдаг. Гэтэл балчир наснаас нь үзэж өсөх үндэсний бүтээлээ мартаад уджээ. Зөвхөн 12-оос дээш насныханд зориулсан уран сайхны кино руу л хошуураад байдаг. Үнэндээ кино үзэх соёл, ойлголтыг балчир насанд нь суулгаж байж тэд кино урлагийг жинхэнэ утгаар нь ойлгож мэдрэх юм.

ОЛОН УЛСАД ХОРИГЛОСОН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУД МОНГОЛД ГАРСААР БАЙХ УУ

Сошиал орчинд нэгэн ээж хүүхэдтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзсэн тухайгаа нийтлэжээ. Тэрээр “Амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзээд гайхширлаа. Дөнгөж 3-5 настай хүүхдэд зориулсан хүүхэлдэйн киноны баатрууд хоорондоо “Яадаг муу гөлөг вэ” гэж харилцах юм. Үүнийг үзэж суугаа хүүхэд хэрхэн хүүхэлдэйн киноноос зөв хүмүүжил олж авах вэ. Эдгээр зүй бус үг хэллэгтэй хүүхэлдэйн кинонд хяналт тавьдаг газар байна уу” гэжээ. Хүүхэд гэдэг аливаа зүйлийн толь байдаг. Үнэхээр гөлөг гэдэг үгтэй хүүхэлдэйн кино үзэж байгаа хүүхэд энэ үгийг хэлж болох юм байна, гоё үг гэсэн сэтгэхгүйгээр хүлээж авна. Үүнээс гадна олон улсад жил өнгөрөх тусам хүүхэлдэйн кино хүүхдийн хүмүүжилд чухал нөлөөтэй гэдгийг ухамсарлаж, эдгээр бүтээлд өндөр шалгуур тавих болжээ. Тиймээс ч хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэх, ёс бус үг хэллэгтэй хүүхэлдэйн киног гаргахыг хориглох болсон байна. Гэтэл тэдгээр кино манай телевизүүдээр ямар ч хяналтгүй цацагдаж байгаа нь харамсалтай. Жишээлбэл, “Sponge bob”. Энэ кино бидний хүүхдийн өдөр тутамдаа үздэг “Univision”-ийн хүүхэлдэйн киноны багцад байж л байдаг. Гэтэл хэдийнэ АНУ, Орос, Австрали гээд дэлхийн 100 гаруй оронд гаргахыг хориглосон байдаг юм байна. Шалтгаан нь бүдүүлэг үг хэллэгтэй. Тайлбар нь “Хүүхэлдэйн кино нь зан чанарын хувьд эерэг, эелдэг шинж чанарыг агуулах ёстой гэж үздэг. Харин энэхүү киноны бикини өмссөн дүрүүд болгон өөрийн гэсэн сөрөг шинж чанар агуулсан байдаг. Ихэнх орнууд ирээдүйн үеүүддээ ийм зан авир түгээхийг хүсдэггүй учраас хориглосон” гэжээ. Таны хүүхэд аварга ногоон мангасын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг “Шрек” хүүхэлдэйн кинонд дуртай юу. Тэгвэл энэхүү киноны хоёрдугаар ангийг Израйль улсад гаргахыг хоригложээ. Шалтгаан нь ёс бус хэллэг, олон нийтийн зүтгэлтнүүдийг доромжилсон гэж үзсэн байна.  Тиймээс тус хүүхэлдэйн киног Израйлийн бүх кино театруудад хориглосон байв. Энэхүү киноны  дуулиант үзэгдлийн нэг болох баатрууд нь “to bobbit” гэж хэлэх нь дүрийн биологийн эрхтнүүдийг таслахыг хүсч буйг илэрхийлсэн үг ажээ. Энэ үйл үг Жон Боббитын гэх гэр бүлд тохиолдсон ослоос үүдэлтэй бөгөөд Жонын эхнэр нь түүний эрхтнийг тасалсны дараа бий болжээ. Мөн энэхүү хүүхэлдэйнд Израилийн алдарт дуучныг шоглож байгаа хэсэг гардаг юм байна. Тиймээс энэ дууг дуулсан дуучин Дэвид Д’Ор энэхүү хошигнолд дургүйцлээ илэрхийлж, хүүхэлдэйн киноны зохиогчдыг шүүхэд өгсөн байдаг. Гэтэл манай хүүхдүүд “Шрек” хүүхэлдэйн кинонд ямар дуртай билээ. Дөрвөн настай хүүгийн ээж Б.Энх-саруулаас “Танай хүүхэд Шрек хүүхэлдэйн киног үздэг үү” гэж асуухад “Манай хүүгийн хамгийн дуртай киноны нэг. Зөвхөн хүү ч гэлтгүй бид гэр бүлээрээ үзэх дуртай” гэж хариулсан юм.

ЁС БУС ҮГ ХЭЛЛЭГТЭЙ “PEPPA PIG”

Дээр дурдсан хүүхэлдэйн киноноос гадна “Том Жерри”, “Peppa pig”, “Доналд нугас”, “Gravity Falls”, “Looney Tunes”, “The Simpsons”, “Маша баавгай” гээд олон киног гаргахыг хориглосон байна. Шалтгаан нь бүгд ёс бус үг хэллэгтэй, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх агуулгатай гэж дүгнэсэн байдаг ажээ. Хятадын үзэл суртал  чанга. Үүнийг баталсан нэгэн үйл явдал болсон нь  “Peppa Pig” буюу “Пеппа тоорой” хүүхэлдэйн киног тус улсын “Douyin” буюу “YouTube”-тэй адилхан сайтаас устгасан явдал юм. Хятадын Засгийн газар энэхүү хүүхэлдэйг хүүхдийн хөгжил, хүмүүжилд муугаар нөлөөлж байна гэж үзсэн гэнэ. Хэрэв хэн нэгэн “Peppa Pig” гэж бичээд хайвал ямар ч илэрц гарч ирэхээргүй болгосон ажээ. Хэдийгээр энэхүү киног бага насны хүүхдүүдэд зориулан хийсэн ч гол дүрийн баатар болох гахай нь хүүхдэд төдийгүй, насанд хүрэгчдэд хүртэл таалагддаг байжээ. Харин Хятадын Засгийн газар уг хүүхэлдэйн кинонд садар самуунд уруу татсан үзэгдлүүд бий хэмээн үзсэн байна. Гэтэл эдгээр бүх кино манай телевизүүдээр өдөр бүр цацагдаж, түүнийг нь хүүхдүүд үзэж, даган дуурайж байгаа нь харамсалтай. Тэгвэл манай улсад гарч буй хүүхэлдэйн кинонд хэн хяналт тавьдаг вэ. БШУЯ, ССАЖЗЯ уу. Эсвэл өнөөдөр монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн сувгууд уу. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар телевизүүдийн хувьд үзүүлэх нэвтрүүлэг, контентуудын төлөвлөгөөг урт хугацаагаар гаргадаг ажээ. Үүнд хүүхэлдэйн кинонууд ч багтдаг бөгөөд тэдгээр киног сонгохдоо ямар нэгэн шалгуур, цензур байдаггүй гэсэн юм. Үүнээс харахад Монголын хүүхдүүдийн төлөвшил, хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг хүүхэлдэйн киноны ёс бус үг хэллэг, агуулгад хяналт тавьдаг газар алга.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин