Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Хуульч П.Эрхэмбаяр “Хуулийнхан Н.Өнөрцэцэгийг шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг уландаа гишгэсэн” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх жил хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтөө дэмжсэн хөрөнгө оруулалтууд л байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол” хэмээн өгүүллээ.

Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн “УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т автобуснуудыг нь хүлээлгэж өгөх гэж байна” гэлээ.

  • Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо “III ДЦС-ын төсөлд төр, засгийн зүгээс илүү анхаарал, болгоомжтой байх биз” хэмээснийг I болон III нүүрээс уншаарай.
  • Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн “Амбасэлмаа эгчид би ганцхан удаа магтуулсан байдаг юм” хэмээн ярилаа.

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Лу жанжин гүний наадам Хан Хөхүйн тэнгэрээ өргөлөө

ГАДААД МЭДЭЭ: Дональд Трампыг яллах дүгнэлт шинэчлэгджээ

АРЫН НҮҮР: Түгжрэлийг бууруулахад өөрсдийнхөө хувь нэмрийг оруулцгаая


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусаж ашиглалтад орлоо.

Тус барилга нь зоорьтой, хоёр давхар бөгөөд заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын өрөөг тус тус зохион байгуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Инерци” ХХК болон “Барилга менежмент” ХХК-иуд ажилласан байна.

Э.Бадамгарав

Categories
мэдээ нийгэм

Хахууль авсан гэх Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40607, мөрдөн байцаалтын 2680 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 545 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч Д.У нь нэр бүхий компаниудын нүүрс ачилт буулгалтын талбайгаас нүүрс ачих үед дэмжлэг үзүүлсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Нээлтийн барилдаан ням гаригт болно DNN.mn

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 8-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 6, 7-нд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж тус бүр 1.000.000 төгрөг гардуулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Автомашинтай ухрахдаа хоёр настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ DNN.mn

Өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр 13 цагийн үед “Хашааны үүдэнд манай хүүхдийг автомашин ухраад мөргөчихлөө” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Баяхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Г” нь Toyota Mark X маркийн автомашиныг жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ 2 настай, эрэгтэй, “М”-ыг мөргөж, гэмтэл учруулсан байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч бага насны хүүхэд байгаа эсэхийг нягтлах, гарц болон гарцгүй хэсгээс хүүхэд гүйн гарч ирэх эрсдэлтэй тул сургууль, цэцэрлэг, хороолол, гудмаар явахдаа хурдаа тохируулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай 16 газрын бүсийн сумдад тусгай зориулалтын техник хэрэгслийг олгож эхэллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс Баруун болон Говийн бүсийн тусгай хамгаалалттай 16 газрын менежментийг сайжруулах, орчны бүсийн сумын иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор өөрөө буулгагч болон бохир соруулах автомашиныг мөн тракторын иж бүрдлийн хамт буцалтгүй тусламжаар 8 дугаар сарын 30-ны өдрөөс Зүүн бүсээс олгож эхлээд байна.

Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс 8 дугаар сарын 30, 31ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд, 9 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халх гол сум, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгч гүйцэтгэгч МТ инженеринг компаниас аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.

Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг бусдадаа дамжуулах, түгээх, сэрэмжлэх,
– Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй зорчих,
-Дулаан хувцаслах зэргээр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газрын удирдлагын баг, бүтцийг танилцууллаа DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ.

Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж батална” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн бүтэц, зохион байгуулалтыг хийсэн гэдгийг танилцуулгын эхэнд дурдсан.

Шинэ бүтцийн дагуу УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга, хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн асуудал хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргатай байх юм.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг олон улсын жишигт нийцүүлэн  өөрчлөн зохион байгуулж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хараат бусаар, бие даан ажиллаж, парламентат ёсыг төлөвшүүлэх, олон улсын судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм судлалын ахисан түвшний судалгааны арга зүйг нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээг мэргэжлийн түвшинд  хийж байх болсныг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгосон. Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын удирдлагын баг, бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг:

– УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд даргаар Чойжилсүрэнгийн Ариунхурыг,

– Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Үүрцайхын Амарбатыг,

– Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар Эрдэнийн Лхагвыг,

– Хуулийн газрын даргаар Чулуунбаатарын Дондогмааг,

– Хэвлэл мэдээллийн газрын даргаар Энхтайваны Болортуяаг,

– Иргэд, олон нийттэй харилцах газрын даргаар Хишигбаярын Мөнхбилэгийг,

– Менежментийн газрын даргаар Цэвээнжавын Батбаатарыг,

– Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргаар Маамбын Үнэнбатыг,

– Хуулийн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн даргаар Намсрайн Наранцогтыг,

– Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар Даваасүрэнгийн Эрдэнэсамбууг,

– Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Жаргалын Эрдэнэбаярыг,

– Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар Баттөмөрийн Төмөр-Очирыг,

– Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар Баатарын Лхагвасүрэнг,

– Байнгын хороодын ажлын албаны даргаар Батбаярын Хатантуулыг тус тус томилжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ

Б.Жаргалан: Богино хугацаанд төсвийн тэлэлт хийх нь төгрөгийн ханш суларч, инфляц өсөх эрсдэлтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.


-Ээлжит бус чуулганы хугацаанд төсвийн тодотгол болон дагалдаж орж ирсэн хуулиуд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг хэлэлцэж байна. Парламентын шинэ гишүүний хувьд танд ямар асуудлууд анхаарал татаж байна вэ?

-Засгийн газар шинээр байгуулагдсан учир үйл ажиллагааны хөтөлбөр батлагдах нь мэдээж. Засгийн газрын бүтцэд тодорхой өөрчлөлт орж байгаа болохоор төсвийн тодотгол хийгдэж таарна. Гэтэл сая Засгийн газраас дагуулаад олон хуулийн төсөл оруулаад ирлээ. Түрүүчээс нь буцаасан. Сүүлийн жилүүдэд парламентад сонин практик бий болчихжээ. Тэр нь яаралтай горимоор хэлэлцэгдэж байгаа асуудлыг дагуулаад баахан холбогдох, холбогдохгүй хуулийн төслүүд оруулж ирдэг. Түүнийгээ гишүүдэд танилцах цаг хугацаа өгөлгүйгээр батлуулдаг болчихож. Энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Жишээлбэл, 2022 оны төсвийн тухай хуультай хамт 30, хоёр удаагийн тодотголтой хамт 17, 2023 оны төсвийн тухай хуультай хамт 106, тодотголтой хамт 10 хуульд өөрчлөлт оруулсан байна. 2024 оны төсөвтэй хамт 21 хуулийн төсөл оруулж ирсэн бол өнөөдөр мөн л арав гаруй хуулийн төсөл дагалдуулжээ. Сая зөвхөн төсвийн тодотголтой хамт 13 хууль, хоёр тогтоолын төсөл, Төсвийн хүрээний мэдэгдлийг дагалдсан хуулийн төслүүд гээд нийтдээ 20 шахам хууль тогтоомжийг өөрчлөхөөр оруулж ирж байгаа юм. Энэ бол буруу жишиг. Уг нь 2015 онд баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд аливаа хуулийн төслийг өргөн хүрээтэй, олон нийтээр хэлэлцүүлэхээс гадна суурь судалгаатай байх ёстой гэж тов тодорхой заасан байгаа. Яаралтай горимоор орж ирсэн хуулийг дагалдуулж ийм олон төсөл өргөн баригдахад дээрх хуулийн бүх шат дамжлагуудыг алгасч байна. Нэг ёсондоо иргэдэд ямар ч мэдээлэл өгч, таниулах боломжгүйгээр хууль “үйлдвэрлэж” байна гэсэн үг. Өмнөх парламент хаврын чуулган хаахаас өмнө баахан хууль “машиндсан” даа. Ийм сонин жишгүүд тогтсон байна.

-Энэ алдааг яаж засах ёстой вэ. Дээрээс нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг эргүүлэн татах горимын санал чуулганаар дэмжигдсэн байтал кноп гацсан гэх шалтгаанаар дахин санал хураагаад аваад үлдчихлээ?

-Бид шинэ парламент дээр сууриас нь залруулаад явах ёстой гэж харж байгаа. Тэр утгаараа Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг буцаах саналыг Г.Тэмүүлэн гишүүнтэй хамтран гаргасан. Түрүү долоо хоногийн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ санал дэмжигдсэн. МАН-ын бүлэг завсарлага аваад орж ирэхдээ Худалдан авалт, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зэрэг нэр бүхий 3 хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар болсон. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх асуудлаар С.Бямбацогт гишүүн “Төхөөрөмж гацсан санал хураалтад орж чадсангүй” гэдэг горимын саналаар тэр дэмжсэн саналыг хүчингүй болгоод дахиад санал хурааж, буцаах асуудлыг унагаачихлаа. Энэ мэтчилэн янз бүрийн арга тактиктай буруу жишиг парламентад тогточихжээ.

Цаашдаа санал хураалт хүчингүй болгох ийм зүйлүүд байх боломжгүй. Аливаа таалагдахгүй асуудал гарлаа гэхэд техникийн саатлаар дахин горимын санал хураах тухай холбогдох хуулинд байхгүй шүү дээ.

-Төсөв тэлж орж ирлээ. Хэрэв 3.1 их наяд төгрөгийн төсвийн тодотгол батлагдчих юм бол эдийн засагт ямар дүр зураг ажиглагдах вэ?

-2023 оны улсын төсөв 22 их наяд төгрөгийн зарлагатай байхаар батлагдахад АН-ын зүгээс “Энэ бол байж боломгүй том тэлэлт” гэж эсэргүүцэж байсан. Тэгвэл ганцхан жилийн дотор 30 их наяд гэдэг тоотой болох нь. Энэ 3.1 их наяд төгрөгийн төсвийн тодотгол батлагдчих юм бол 2024 оны улсын төсвийн зарлагын хэмжээ 30.5 их наядад хүрнэ. Ингэснээр бид ганцхан жилийн дотор улсын төсвөө даруй найман их наяд буюу 35.5 хувиар нэмэгдүүлчихэж байгаа юм. Энэ бол асар том тэлэлт. Үүнд Засгийн газраас “Хамтарсан Засгийн газрын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа явуулмаар байна. Тодорхой төслүүдийг эхлүүлмээр байна” гэсэн тайлбар хийсэн. Одоо байгаа 27 их наядынхаа төсвийн хүрээнд Засаг хангалттай нөөцтэй гэж харж байгаа. Гэтэл дахиад төсвөө нэмэгдүүлээд давхар алдагдалд орох эрсдэлтэй. Богино хугацаанд төсвийн тэлэлт явахад үнийн өсөлт бий болно. Төгрөгийн ханш суларч, инфляц өсөхөөр эргээд иргэдийн амьжиргаанд нөлөөлнө.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдээс хамгийн түрүүнд аль, алийг нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

Тэр олон мега гэж нэрлээд байгаа гоё, гоё төслүүд дунд нь эдийн засгийг тэлэх, ажлын байр олноор бий болгоод мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх төслүүд байсан бол өөр хэрэг. Гэтэл төсвийн тодотголоор санхүүжүүлэх төслүүд дунд ган татлагат гүүр барих, Богд уулыг нүхлээд цаана нь 700 тэрбум төгрөгийн өртөгтэй Засгийн газрын ордон барих зэрэг асуудлууд байгаа юм. Өнөөдөр эдгээр төслүүдээс илүү чухал, аминд тулсан асуудлууд өчнөөн байна. Улаанбаатарын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, амьдралын чанар, амьдрах орчин зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хамтарсан Засгийн газар сайн ажиллах ёстой гэж харж байгаа. Гэтэл Засгийн газар Улаанбаатар хотын түм буман асуудлыг шийдэхийн тулд тогтоолоор дагуул хот байгуулна гэж яриад байх юм. Ер нь Богд уулын урд Засгийн газрын ордон барьснаар дагуул хот үүсээд Улаанбаатарын хойд талын гэр хорооллын асуудал шийдэгдэх нь бүрхэг. Нийслэл Улаанбаатарт Монгол Улсын гол эдийн засаг эргэлдэж байна. Ажлын байр энд төвлөрч байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хүчээр хийчихээд тэнд эдийн засаг бүрдэнэ гэж ойлгоход хүнд. Үнэндээ дагуул хотын асуудалд итгэл үнэмшил алга. Тэрний оронд энэ их хөрөнгөөрөө хүн амын тэн хагас нь амьдарч байгаа Улаанбаатар хотынхоо үндсэн асуудлыг шийдэх ёстой.

-Тэгэхийн тулд юу хийх вэ?

-Цаашдаа бизнесийн орчныг яаж сайжруулах юм бэ, татвараа яаж бууруулах вэ. Эс бөгөөс манай улсад чөлөөт өрсөлдөөнтэй эдийн засаг, зах зээл гэж байхаа болилоо. Жишээлбэл, улсын төсвийн хэмжээ 30 их наяд боллоо. Зах зээл дээр эргэлдэж байгаа бэлэн мөнгө М2-ын хэмжээ гэхэд 41 их наяд төгрөг байна. Энэ жил ДНБ 74 их наяд хүрнэ гээд тооцоолжээ. Төсвийн зарлага маань ДНБ-ийн 41 хувьтай тэнцэж байна. Үүн дээр төрийн өмчит томоохон үйлдвэрийн газруудын борлуулалтын орлого, баланс нэмэгдэнэ. Ингээд харахаар энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болж байна. ДНБ-ий 60 орчим хувь нь улсын төсөв бөгөөд төрийн өмчит компаниуд болчихоод байгаа юм. Цаад жижигхэн орон зайд нь хувийн компаниуд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бизнесийнхээ орчныг сайжруулах, хувийн хэвшлийнхээ орон зайг тэлэх, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах ёстой. Ингэж чадвал дундаж давхаргаа бэхжүүлчихсэн, хүн болгон ажилтай орлоготой аятайхан улс болох гээд байна. Дээрээс нь иргэдийнхээ амьдрах орчинд анхаарах ёстой гэж харж байгаа. Иргэдийн амьдрах орчныг сайжруулахгүйгээр эрүүл мэндийн асуудал шийдэгдэхгүй. Ард түмнийхээ амьд явах эрхийг хангах асуудалд нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Манай улс хорт хавдрын үзүүлэлтээр дэлхийд толгой цохидог орон боллоо. Энэ болгон агаарын бохирдолтой холбоотой. Үүн дээр эрх баригчид тайлбарлахдаа “Өвчлөл хүмүүсийн өөрсдийнх нь амьдралын буруу хэв маягтай холбоотой” гээд иргэддээ буруу өгдөг. Энэ мэтчилэн АН, МАН-ын үзэл санааны ялгаа гараад байгаа юм.

-Хавдрын эмнэлэгт өвчтөнүүд хар зах шиг бужигнаж байхад 100 тэрбумаар соёлын төв барина гээд дайрч болох уу?

-Төр зөвхөн үүргээ гүйцэтгэх ёстой. Харин аж ахуйн ажил эрхэлж болохгүй. Бодлого боловсруулна. Татвараа хураана. Тэрнийхээ хүрээнд аль салбарыг дэмжиж, тэтгэхээ шийдээд явахыг хэлж байгаа юм. Соёлын төв барина гэж зүтгэж байгаа нь нэг талаараа төрийн үйлчилгээ мөн. Гэхдээ эрэмбийн хувьд хэзээ алийг нь түрүүлж хийх вэ гэдэг нь асуудал. Яг одоо төрийн үзүүлж чадахгүй байгаа үйлчилгээ бол эрүүл мэнд, боловсролын салбар. Боловсролын салбар гэхэд нэлээд доголдолтой байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, байр, талбай, багш ажилтнуудын цалин хөлс, багш нарын чанар гээд маш их зүйл ярьж болно. Эрүүл мэндийн салбар дахь доголдол нь монгол хүн өвдөх юм бол эх орондоо бүрэн төгс эмчилгээ үйлчилгээ авч чаддаггүй. Хамаг байдгаа шавхаад, өр зээл тавиад гадагшаа явдаг. Дараа нь тэр гэр бүл өрөнд ордог тохиолдол Монголд хавтгайрсан. Энэ бүгд төрийн буруу. Иргэдээ эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж чадахгүй учраас ийм асуудал гарч байна. Төр мөн дэд бүтэц бий болгох үүрэгтэй шүү дээ. Цаашдаа бид эдийн засгаа тэлэх төслүүдэд анхаармаар байгаа юм.

-Манай улсын гол орлого нүүрсний экспортоос хамааралтай байна. Өөр эх үүсвэртэй болох боломжийг юу гэж харж байна вэ?

-Одоогоор манай улсын эдийн засаг нүүрсэн дээр л тогтож байна. Өнгөрсөн онд 60 сая тонн нүүрс гаргасан бол өнөө жил 80 саяыг экспортолбол эдийн засаг тэр хэрээр өсөлттэй харагдана. Бид байгалийн баялгийнхаа буянаар төсвөө бүрдүүлээд явж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засаг тэлэх, нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох, дундаж давхаргыг тэлэх, уул уурхайн бус экспорт хийгдэх ямар салбар байна вэ гэдэг нь өөрөө асуудал. Эдийн засгийнхаа хязгаарлагч хүчин зүйлүүдээ багасгах бодлого хэрэгтэй. Үнэн хэрэгтээ манай эдийн засгийг дэд бүтцийн хөгжил хязгаарлаж байна. Бид нүүрсээ 80 сая биш 120 сая тонныг гаргая гэх юм бол боомтуудын нэвтрэх чадвар хэрэгтэй. Тэр байхгүй болохоор 80 сая дээрээ гацчихаад байна. Магадгүй төмөр зам нь холболттой олон гарцтай болчихвол богино хугацаанд илүү их түүхий эд гаргаад хөрөнгө оруулалт олох боломжтой. Нөгөөтэйгүүр эдийн засгийг хязгаарлагч том хүчин зүйл чинь хүмүүсийн яриад байгаа эрчим хүч болчихоод байна. Аливаа том үйлдвэрлэл явуулахын тулд эрчим хүч хэрэгтэй. Гэтэл айл өрхүүдээ ч эрчим хүчээр хангаж чадахгүй түвшинд очоод байна шүү дээ. Яалт ч үгүй эрчим хүчийг эдийн засгийн хөгжлийн хүчин зүйл болгох ёстой. Цаашлаад манай улс бүс нутагтаа эрчим хүч экспортлох улс болж хөгжих боломжтой. Эхний ээлжинд төрийн оролцоотой эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг халж, аж ахуйн нэгж дотоодын компаниудад боломж олгох хэрэгтэй байна. Эдийн засгийг хязгаарлаад байгаа хүчин зүйлүүд дээр санхүүгийн салбар бас нэрлэгдэнэ. Төр төвтэй, төрийн оролцоо хэт өндөр болсон эдийн засагтай болчихоод байгаа учраас хувийн хэвшилд санхүүжилт олдохгүй байна. Төсөв ийм айхавтар тэлээд байхаар Монголбанк бодлогын хүүгээ бууруулж чадахгүй байна. Үүний улмаас зээлийн хүү буурдаггүй. Энэ болгон нь аж ахуйн нэгжүүдийг өсөн дэвжихэд нь боомилж байна.

-Ер нь НДШ, татварын дарамт аж ахуйн нэгжийг томроход саад болж байна. Татвар бууруулах ямар боломжууд байна вэ?

-АН-ын хувьд сая УИХ-ын сонгуульд оролцохдоо яг л үндсэн үзэл санаа, байр суурин дээрээ татварын дарамтыг багасгана, бизнесийн орчныг сайжруулна, улсын төсвийг танана гэсэн зориултууд дэвшүүлсэн. Нэгдүгээрт, төр жижгэрснээр татвар буурах нөхцөл байдал үүснэ. Манай төр улам данхайгаад байна. Тэр хэрээр татвар хураах шаардлагатай болно. Төрийн оролцоог хумих, төсвийн хэт тэлэлтийг бууруулах ёстой. Үүн дээр олонхийн бүлэг буюу эрх баригч тал хүч түрээд явчихсан зүйл их байна. Намрын чуулганаар бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой багц хуулийн төсөл оруулж ирэхийг зорьж байгаа. Одоо нэр бүхий гишүүдтэй хамтраад уулзалтуудаа эхлээд явж байна. Ямар нэгэн байдлаар аж ахуйн нэгжүүд дээр ирж байгаа элдэв дарамтуудыг бууруулах ёстой. Татвар нь санхүүгийн дарамт болдог. Дээрээс нь аливаа зөшөөрөл, хяналт шалгалт зэрэг нь үйл ажиллагааны хувьд дарамт учруулдаг. Олон аргаар бизнесийн орчныг сайжруулах бодлого бүрдүүлье гэсэн бодолтой ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр эдгээр зүйлийг оруулж ирж байгаа. Нөгөө талаас бид экспортод чиглэсэн, уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй болж байж эдийн засаг зохистойгоор тэлнэ. Тэгэхийн тулд манай төр өөртөө байгаа их өгөгдөл дэх мэдээллүүд, дээрээс нь гадаадын улс орнуудад байгаа Элчин сайдын яамд, төлөөлөгчийн газруудаараа дамжаад хувийн хэвшлийг дэмжих, бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нь бүрдүүлэхэд ашиглуулах ёстой. Үүн дээр бид хөтөлбөр бэлдэж байгаа. Ингэж эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж уул уурхайн бус томоохон экспортлогч компанитай болмоор байна шүү дээ. Монгол компаниуд дэлхийн тавцанд өрсөлдөж байж эдийн засгаа өөд нь татаж чадна. Тэр хэрээр монгол хүний бүтээмж нэмэгдэж, ноу-хауг өөрийн болгох гээд байна. Тэгэхгүй бол сүүлийн 10, 20 жил суурин дээрээ хий эргээд байна. Богино хугацаанд үр дүн гаргах нь чухал.

-Манай улс боловсролын салбараа хойгуур эрэмбэлдэг. Уг нь энэ улсын хөгжлийн гарц боловсрол баймаар юм. Гэтэл боловсролын салбар маань ажиллах хүчний хомсдолд орчихлоо. Багш нар ердөө 400 ам.доллар ч хүрэхгүй цалин авч байна. Шинэ парламент хамгийн түрүүнд энэ асуудлыг барьж авч, бодлого, шийдлээ гаргаж ажиллах ёстой юм биш үү?

-Боловсролын салбараа өөд нь татаж байж бүтээмжтэй, өрсөлдөх чадвартай хүмүүс бий болж эдийн засаг өснө шүү дээ. Төрийн албаны хууль тогтоомжоосоо эхлээд өөрчлөх шаардлагатай. Яагаад гэвэл цалингийн сүлжээнд багш, эмч нарыг ТҮ ангилалд оруулаад төрийн албаны цалингийн шатлал барьчихаад байна. Тэгэхээр төрийн албандаа реформ хийх ёстой. Багш, эмч нарыг төрийн албаны ангиллаас гаргах нь зөв. Илүү сайн багш нарт өндөр цалин өгөх нь зохимжтой. Орон нутгийнхаа онцлогт тохирсон байдлаар тухайн засаг захиргааны нэгж нь асуудлаа шийдэх боломжтой болгох ёстой. Ингэж задлаагүй нөхцөлд зөвхөн багшийн цалин гэж тусад нь ярих боломж хомс.

Төрийн алба 200, 300 мянган хүн байна данхайлаа гэх дотор багш нар 80 орчим мянга, эмч сувилагч нар түүнээс арай бага бий. Гэтэл бүгдийг нь төрийн алба гэдэг нэг тогоо руу чихчихэж болохгүй. Төрийн албаны реформыг хийгээд багш, эмч нарыг төрийн албан хаагчдын цалингийн сүлжээнээс гаргаж, төрийн албанаас холдуулах ёстой. Ер нь багш эмч нарын тоог нэмэх ёстой. Тэгж байж нэг багшид ногдох хүүхдийн тоо буурна. Гэтэл бүгдийг нь төрийн алба гэдэг нэг тогоо руу чихчихэж болохгүй. Төрийн албаны реформыг хийгээд багш, эмч нарыг төрийн албан хаагчдын цалингийн сүлжээнээс гаргаж, төрийн албанаас холдуулах ёстой. Тэр данхайгаад байгаа төрийн албыг чинь яам, тамгын газрын бүтэц эзэлж байна. Дээрээс нь төрийн тусгай алба данхайсан. Монгол орон цэрэгжсэн, цагдаажсан улс боллоо гээд шүүмжлээд байгаа нь үнэн. Сүүлд статистик харахад, төрийн тусгай дээр 40 орчим мянган хүн байна. Эдгээр асуудлуудаа салгахгүй бол болохгүй байна гэж хараад байгаа. Ингэсэн нөхцөлд боловсролын салбарт ногдож байгаа төсвийг хэрхэн яаж оновчтой, үр ашигтайгаар хийх юм, яаж багш нараа сайжруулах ёстой юм гэдэг гаргалгаа нь гараад ирнэ. Нэн түрүүнд багш бэлдэж байгаа их сургуулийн хөтөлбөр дээр анхаарах ёстой. Манайд багш бэлтгэх тогтолцоо хумигдмал. Үүнийгээ сууриар нь шинэчилбэл олон улсын стандартын дагуу сайн бэлтгэгдсэн боловсон хүчин гарч ирэх юм. МУБИС-ийн хөтөлбөр дээр зохих шинэчлэлүүдийг нь хийснээр сайн онц сурлагатай, өндөр оноотой хүүхдүүд тийшээ орох сонирхолтой болно. Эргээд багш гэдэг мэргэжил нийгэмд нэр хүндээ хадгалж чадна. Нөгөө талд монголчууд боловсролыг маш их чухалчилдаг. Үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлчих юмсан гээд хамаг байдгаа бариад гүйж байгаа. Ард түмэн боловсролыг ингэж чухалчилдаг байхад салбар нь дампуу байдалтай суух нь өрөөсгөл. Шинээр томилогдсон салбарын сайд суурь өөрчлөлтдөө анхаараасай. Тэгэхгүй бол аар саархан асуудлаар оролдож байтал сайдын алба хаших хугацаа нь дуусчих вий гэсэн болгоомж байна. Ер нь боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний салбар өнгөрсөн 34 жил бүтэц, тогтолцооны хувьд ардчилал үнэт зүйлийнхээ зарчимд суурилагдаагүй. Энэ дөрвөн жилийн хугацаанд эдгээр салбарууд дээр суурь шинэчлэлүүд хийхийг зоривол бусад эдийн засаг, нийгмийн хүрээний асуудлууд нь дагаад сайжраад явах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийслэлд 48 цагаас дээш хоног тутамд 5000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үүснэ” гэв DNN.mn

Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Энэ талаар НЗХГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Төрбат “Улаанбаатар хот руу нэвтрэх долоон товчоо буюу Эмээлт, Баруун түрүүн, Налайх, Түргэн, Аргүнт, Морингийн даваа, Хоолтын даваагаар нэвтэрч буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авна.

Ингэхдээ, цахимаар төлбөр авахаар зохицуулсан. “Smart car” аппликейшнээр нэхэмжлэлийг илгээнэ. Тухайн орон нутгийн дугаар бүхий автомашинтай иргэн нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан үед хураамж авахгүй. Дээр заасан хугацаанаас дээш хоног байсан тохиолдол хоног тутамд 5000 төгрөгийн нэхэмжлэх үүснэ” гэлээ.