Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр пара жүдо эхэлнэ DNN.mn

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам найм дахь өдрөө болж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 44 дүгээр байрт бичигдэж байна.

Өнөөдөр 16:00 цагт (9 дэх барилдаан) манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын удирдлага дор жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ эхний даваанд Бразилын бөхтэй барилдана.

Энэ жингийн шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Т.Сувд-Эрдэнэ нь паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм.

 

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг олж тогтоолоо DNN.mn

Цагдаагийн алба хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлддэг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх бүлэг этгээдүүд нь “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 тээврийн хэрэгслийг хулгайлжээ.

Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоёрдугаар шатны бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.

Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг хоёр үе шаттай бүртгэж байгаа юм. 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.

Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай. Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

25.000 гаруй тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хугацаанд хяналт шалгалтын хүрээнд давхардсан тоогоор 750 албан хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 25000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 14 удаагийн үйлдлээр 51 ширхэг тарваганы махыг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.

Түүнчлэн тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж хариуцлага тооцсон.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг гурван өдөр бүтэн хаана DNN.mn

Нийслэлийн Их тойруугийн авто зам буюу Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 9-ний өдрийн 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн зээл 37.6 хувиар өсчээ DNN.mn

Он гарсаар эхний улирлын байдлаар иргэдийн зээл 37.6 хувиар өсчээ.

Иргэдийн зээлийн өсөлт нь удаан эдэлгээний хэрэглээний бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай аж.

Арилжааны банкуудад зээл олголт эрс нэмэгдсэн нь эдийн засгийн салбаруудын өсөлтөд нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс олгоно DNN.mn

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан.

Тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс гадна техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон 55 мянган тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байна.  Хэрэв дээрх тээврийн хэрэгслүүд үзлэг оношилгоонд орж тэнцсэн тохиолдолд авто машиныг хөдөлгөөнд оролцуулна.

Өнгөрсөн жилүүдэд жилд 50-60 мянган тээврийн хэрэгсэл импортоор ирж улсын бүртгэлийн дугаар авдаг байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 89 мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлийн дугаар аваад байгааг Замын хөгжлийн удирдлагын төвөөс мэдээллээ.

ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянга давчихсан байгаа. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгээс автобус, чиргүүл, зүтгүүр, мотоцикл, цистерн, механизмыг шалгуур үзүүлэлтэд оролцуулахгүй байх саналыг журамд тусгуулахаар боловсруулж байгаа ” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Тэгшжаргал: Монгол Улсын иргэд эрх чөлөөтэй юм шиг боловч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ шоронд оржээ DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн албан айлчлалын үеэр “No war” хэмээн ду хан дээрээ бичиж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Уг асуудлаар иргэн Б.Тэгшжаргалтай ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр та эсэргүүцлээ илэрхийлсэн. В.Путины айлчлалыг эсэргүүцсэн шалтгаан тань юу вэ. Нөгөөтэйгүүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх үүднээс тийм үйлдэл гаргав уу, эсвэл өөрийн үзэл бодлоор дамжуулж нийгэмд ямар нэгэн нөлөөллийг үзүүлэхийг зорив уу?

-Би хүний эрх, эрх чөлөөний асуудлаар нээлттэй үзэл бодлоо илэрхийлдэг. Тухайн үед миний хажуугаар өнгөрч явсан цагдаа нарын дотоод холбоонд “Ямар ч хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг зөвшөөрч болохгүй” гэсэн үүргийг цаанаас нь өгч байхыг нь би сонссон. Үүнийг сонсоод маш их гайхсан. Ардчилсан Монгол Улсад хэн ч айлчилсан бай иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ.  Гэтэл яагаад хэн ч үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэж. Тухайн агшинд миний халаасанд маркер л бай сан. Тиймээс духан дээрээ  “No war” гэж бичээд, өөрийн цахим хуудсаараа лайв хийсэн. Лайв эхлээд аравхан секунд болж байхад цагдаа нар миний гарыг өчөөд бариад авсан. Ийм л үйл явц өрнөсөн.

-Байцаалтын явцад таны эрхэд ямар нэгэн байдлаар халдсан уу, хэдэн цаг байцаасан бэ?

-12:30 минутын орчимд намайг баривчилсан. Ин гэхдээ их л сүр дуулиан тайгаар барьж авсан л даа. Хоёр талаас хөшөөд, гар хөлийг маань мушгиж цагдаа нар бүчиж аваад л. Тэгэх хэрэг байсан ч юм уу.

Үүнээс гадна тэнд байсан хүмүүс муу муухай үгээр дайрч давшлаад намайг цохиж авахаас наахнуур зүйл болсон. Ямар учиртай хүмүүс тэр хавиар байсныг мэдэхгүй юм. Тэд намайг баривчлагдахад хашхирч гуаглаад байсан. Цагдаа нар намайг барьж аваад хүмүүсийн нүднээс шууд холдуулсан. Уг нь Соёлын төв өргөөний үүдэнд баривчлагдсан ч хойхно нь  хүн багатай нэг нарийхан газар аваачиж хэсэг зогсоосон. Ингээд цагдаагийн машин ирж хэсэг рүү авч явсан. Цагдаагийн хэлтэст байхад надад ямар нэгэн дарамт учруулаагүй. Гэхдээ тав, зургаан цаг нэг сандал дээр нам суух хэцүү байсан. Босох ч юм уу, хөдлөхөөр сүүтгэнэлээ гээд хэл ам болдог юм байна лээ.

Ер нь тэнд намайг хэдэн цагаар байлгаад эцсийн үр дүн нь юу байсан юм бэ. Надаас сайн байцаалт ч авалгүй байлгаж байгаад явуулчихаж байгаа юм. Тиймээс үүгээр ард иргэдийг айлгах гээд байгаа юм биш үү. Эрх чөлөөгүй байлгах гээд байгаа юм биш үү гэж бодогдсон.

-Хэдийгээр таны биед цагдаа нар халдаагүй ч эсэргүүцлээ үргэлжлүүлж байгаа шалтгаан тань юу вэ?

-Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй улсад амьдарч байгаа учраас би суулт хийж байгаа юм. Учир нь өчигдрийн үйл явцтай холбоотойгоор цахим орчны тодорхой хүрээнд намайг муу муухай үгээр доромжилж, гутаасан коммент, постууд байна лээ. Тэдгээр хүмүүс тролл уу, эсвэл бодитой хүмүүс үү гэдгийг мэдэхгүй юм. Ямартай ч тэр хүмүүстэй үзэл бодлоо солилцъё, ярилцъя гээд энд сандал тавьчихсан сууж байна.

Би үг, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хохироод үлдсэн. Надаас хэн ч эрхэд тань халдсанд уучлаарай гэж уучлал гуйгаагүй. Тийм эрх чөлөөний мэдрэмжийг гаргаагүй учраас энэ чиглэлд дуу хоолойгоо чанга хүргэхийг хүссэн.

-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх яагаад нэн чухал гэж?

-Эрх чөлөө бол аливаа улс, нийгмийн хөгжин цэцэглэлтийн оргил үеийг заадаг. Гэтэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаачихвал улс, нийгэм маш ядмаг, харанхуй, гутмаг болчихдог. Эрх чөлөө гэдэг хязгааргүй хол мэт боловч хүмүүст маш их тэмүүллийг бий болгодог.  Улс орон дарангуйлалд автаж, иргэд эрх чөлөөгүй болчихвол улс нэртэй шорон болж хувирдаг. өнөөдөр Монгол Улсын иргэд эрх чөлөөтэй юм шиг боловч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ шоронд орчихоод байна. Ийн шоронд оруулах гол арга нь эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө намайг хорьж байгаа шиг хүмүүсийг айдсаар удирдах. Путинээс монголчууд айгаад байна. Түүнээс хайртай, дуртайдаа дэмжээд байгаа юм биш. Цөөн хэдэн хүн л дэмжиж байгаа байх. Ихэнх нь айж байна. Украин руу дайрч, хоёр жил аллага хядлага үйлдлээ. Тиймээс монголчуудад ч ингэж хандахыг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүйгээр барахгүй 1937, 1929 онд Монголд ямар аймшигтай хядлага боллоо. Монголчууд тэр аймшигт зүйлийг мэдэрсэн учраас бидэнд айдсаас хамааралтай сэтгэл зүйн нөлөөг үзүүлж байна. Тиймээс үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. Ийм аймшигт түүх бидэнд байгаа болохоос монголчуудын хувьд Путин бол хэн ч биш. Монголчууд бол эртнээс л эрх чөлөөний мэдрэмжтэй ард түмэн. Их хэлмэгдүүлэлтээс улбаатайгаар бид айж байна. Үүнийг мэдэх тусам Путин Монголыг, Монголын улстөрчдийг хуруугаараа хөдөлгөнө. Тиймээс өнөөдөр үг, үзэл бодлоо айдасгүй илэрхийлэх ёстой.

Өнөөдөр монголчуудын эрх чөлөөний мэдрэмжид маш зузаан тоос тогтчихож. Үүний нэг шалтгаан нь өнөөдөр хүмүүс ахуй амьдралынхаа аар шаархан ачаалалд автчихаад байна. Цөөн хэдэн гэр бүлийг эс тооцвол иргэд дарамттай амьдарч байна. Сэтгэл зүйн олон зовнилтой амьдарч байна. өнөөдөр иргэдэд ойр зуурын асуудал нь л чухал болохоос эрх чөлөө, улс орны нийгэм, эдийн засгийн асуудал чухал биш байна. Тиймээс иргэд бухимдсандаа болж сошиалд бусдыг гутаан доромжилж байна.

Өнөөгийн ийм хөгжсөн цаг үед дайн болж байна гэдэг маш аймшигтай зүйл. Тиймээс би духан дээрээ “No war” гэж бичсэн. Уг нь төрийн айлчлалын үеэр иргэд үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсах эрхийг олгосон бол ардчилсан Монголд хүний эрх хангагдаж байгааг олон улсад харуулах сайхан боломж байсан юм.

Categories
story-news

Б.Тэгшжаргал: Монгол Улсын иргэд эрх чөлөөтэй юм шиг боловч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ шоронд оржээ

Categories
story-news

Сэтгүүлч Ж.Баттуул: Б.Энхбаяр гишүүн ээ, Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалаарай