Ирэx арваннэгдүгээр сарын 16-нд Мексик улсын нийслэл Мехико xотод болох “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж З.Номинзул оролцоxоор болжээ.
Тус тэмцээн нь 1952 оноос xойш жил бүр зоxион байгуулагдаж буй дэлxийн загварын томооxон тэмцээн юм.
Ирэx арваннэгдүгээр сарын 16-нд Мексик улсын нийслэл Мехико xотод болох “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж З.Номинзул оролцоxоор болжээ.
Тус тэмцээн нь 1952 оноос xойш жил бүр зоxион байгуулагдаж буй дэлxийн загварын томооxон тэмцээн юм.
2024 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар манай улс 7142 ширхэг, 3.2 сая.ам долларын үнийн дүн бүхий мотоцикл, моторт дугуй, мопед, унадаг дугуй импортолсон байна.
Үүнээс 2777 ширхэг, 1.0 сая.ам долларын үнийн дүн бүхий цахилгаан дугуй импортолжээ.
Солонгос-Монголын хамтарсан “Evandis” компанийн урилгаар дуучин, жүжигчин Жон Жи Хүн буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д зохион байгуулагдах “Super Concert” тоглолтод уран бүтээлээ толилуулахаар хүрэлцэн ирнэ.
Уг тоглолтын талаар мэдээлэл өглөө.
Эвандис Энтертайментийн гүйцэтгэх захирал Жон Ко буюу Ко Сунг Хун “Есдүгээр сарын 15-нд болох тоглолт маань өндөр түвшинд болох болно. “Super concert”-ны тайз супер байж чадна гэдгийг хэлэх гэсэн юм. HIT Park 35 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэхдээ бид аюулгүй байдлын үүднээс 25 мянган билет худалдаалж байгаа. Хүрэлцэн ирж буй уран бүтээлчдэд Монгол Улсаа сурталчлан таниулахаар зорьж байна.
Би Солонгост очоод Rain-тэй уулзсан юм. Тэр надаас “Монголчууд ажилдаа явахдаа морь унаж явдаг уу? гэж нухацтай царай гарган асуусан. Тэгээд надад нэг зүйл бодогдсон. Түүнд Монголыг танилцуулж, мэдүүлэх хэрэгтэй гэж шийдсэн. Би түүнийг ирэхээр нь бууз идүүлж, морь унуулж, байгалийн үзэсгэлэнтэй газруудыг үзүүлэх болно” гэв.
Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. 700 орчим тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна.
Тэрээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1-1 харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.
Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00 буюу манайхаар шөнийн 00:00 цагт эхэлнэ.
Дашрамд сонирхуулахад, Б.Халиун нь эгч Б.Хулангийн хамтаар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг юм.
Авто зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулна.
Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамжны авто замыг шинэчлэн засварлах ажилтай холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
Ч:18а “3,4-р хороолол-6-р бичил хороолол- Ард кино театр- ТЭЦ3
Ч:18б “3,4-р хороолол- Бичил 6-р хороолол-ТЭЦ3- Цэцэг төв”
Ч:25 “Тоосгоны үйлдвэр- Их тойруу-3,4-р хороолол”
Ч:51 “3,4-р хороолол – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
Ч:52 “3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан”
Д:5 Хүчит шонхор зах-Зурагтын хуучин эцэс-Эх нялхас
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын есдүгээр сарын хуваарийг танилцуулж байна.
Авто тээврийн үндэсний төвөөс Нийслэлийн автомашины улсын дугаар хэвийн олгож буйг мэдээлэв. Иймд дараах 20 салбараар улсын дугаар олгож байгаа юм байна. Үүнд,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн …. дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсэн гэх мэдээллийн мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлын талаар ХЭҮК-оос дараах мэдээллийг өглөө.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлстийн дарга Г.Ууганбаатар “Хилийн цэргийн 0146 дугаар ангийн цэргийн албан хаагчид дэглүүлсний улмаас эрүүл мэндэд хохирол учирч эмнэлгийн тусламж авч байна гэх мэдээлэл комисст ирсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр бид Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч болон ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл тайлбар авсан. Мөн төрийн тусгай албан хаагчдын үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж ажилласан.
Өнөөдөр ХХЕГ-т холбогдох тайлбар, мэдээ, албан баримт гаргуулахаар ажиллаж байна. Ер нь ХЭҮК цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудалд хяналт шалгалт судалгааны ажлуудыг тогтмол явуулж ирсэн.
ХЭҮК цэргийн ангид тогтмол хяналт шалгалт зохион байгуулж байгаа. Бид бүхэн харилцан мэдээллүүдийг солилцож байгаа. Эрүүл мэндийн нууцлалтай учраас хоёр цэрэг хэвийн, өчигдөр шинжилгээнд хамрагдсан, эрүүл мэндийн байдал хэвийн байгаа” гэлээ.
Хүний эрхийн үндэсний эрхийн комиссоос аймгуудад тулгамдаж буй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
ХЭҮК “Хүний эрхийн нөхцөл байдлыг бид бүс нутгаар нь танилцуулъя. Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай нутгаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил нийтлэг байгаа бол гэмт хэрэг зөрчлийн тоо ихэссэн. Тэр дундаа захиргааны зөрчил, охидын бэлгийн хүчирхийлэлд өртөх, нэр хүндэд халдах, ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдсөн байна. Харин говийн бүс буюу Говь-сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт уул уурхайгаас үүдсэн тоосжилт, хүүхдийн эрхийн асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын хучилт, тээвэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, зорилтод гэр бүлийн эрх хамгаалах асуудал тулгамдаж байна. Тэгвэл төвийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хувьд хүүхдийн эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хагас, бүтэн өнчин хүүхэд, асрамж халамжийн төв дэх хүүхдийн сурч боловсрох эрх, иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх нөхцлөөр хангах зэрэг асуудал тулгамдаж байна. Харин баруун бүсэд буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт нь агаар, ус, хөрсний бохирдол, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, ЕБС-ийн багшийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт гэсэн байдал баруун бүс нутагт тулгамдаж байна. Түүнчлэн гадны шалтгаантай нас баралт, зам тээврийн осол, амиа хорлолт энэ бүс нутагт өндөр байна. Тухайлбал, Говь-Алтай аймагт 2022 онд 295 хүн нас барсны 39 нь, 2023 онд 267 хүн нас барсны 41 нь гадны шалтгаантай байна” гэв.
“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улс дахь айлчлалын үеэр үзэл бодлоо илэрхийсэн иргэдийг баривчилсан асуудал болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн …. дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсэн гэх мэдээллийн мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.
Гомдлын дагуу холбогдох байгуулагуудааас мэдээлэл авсан байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх нь нээлттэй. Гагцхүү энэ айлчлалын хамгаалалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хамгаалалтын гурван зэргийн нэгдүгээр зэргийн хамгаалалт авах зочин байсан.
ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцсэн иргэдэд хамгаалалтын II зурваст жагсаал хийх боломжтой гэсэн зөвлөмжийг Цагдаагийн байгууллагаас өгсөн. Гэвч хамгаалалтын I зурваст нэвтэрсэн тул албадан саатуулсан гэж Цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээлсэн.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар хамгаалалтын бүсэд жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг. Төрийн трэргүүний аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын хуулиас гадна олон улсын гэрээ эрх зүйгээр зохицуулагддаг харилцаа. Иргэдийг саатуулах үедээ хэтрүүлэн хүч хэрэглэсэн байж болзошгүй зөрчлийг мөн шалгалтын явцад тогтооно.