Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын 8 сарын 29, Бархасбадь гариг. Билгийн тооллын 26, Хэрцгий охин одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 06:07 цагт мандаж 19:40 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар -1…+4 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө ЯармагСонгины орчмоор +8…+10 градус, бусад хэсгээр +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дутсан юм илүүднэ” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Гурил, улаанбуудайн импортын татварыг нэмж, боомтуудаа хязгаарлаж, дотоодын салбараа хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьсныг  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хавдрын эмнэлэгт өвчтөнүүд нь хар зах шиг дүүрэн байхад 100 тэрбумаар клуб барина гэж дайрсаар байх уу!
  • Сэтгэл засалч эмч Ж.Гантулга “Нотолгоонд суурилсан бясалгалд суралцсанаар стресс, уур бухимдлаа
    тайлах боломжтой” гэв.
  • Олонх нь эсэргүүцээд байхад дахин санал хурааж дэмжүүлдэг жишиг тогтох вий” гэснийг I нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дутсан юм илүүднэ” нийтлэл хэвлэгдлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Чи ямар хариуцлагагүй юм яриад байна. Ерөнхийлөгчөө буруу юм хийсэн гээд яриад сууж байх юм” гэлээ.

  • Жүжигчин У.Минжин “Ихэр тавилан” кинонд таван сартай нялх хүүтэйгээ тоглож байлаа” хэмээн “Соёл, урлаг” нүүрт ярилаа.

ГАДААД МЭДЭЭ:  Павел Аксенов: Украин баллистик пуужин бүтээсэн нь гайхаад байх зүйл биш

АРЫН НҮҮР: Нэг л өдөр чадна


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

УГТЭ: Зүрхний бичил пейсмейкер суулгац эмчилгээг монголд хийж эхлэв DNN.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2024 оны 08 сарын 28-ны өдөр Зүрхний хэт цөөн цохилтыг тогтмолжуулах бичил суулгаж пейсмейкерийг суулгах мэс засал эмчилгээг анх удаа амжилттай нэвтрүүллээ.

 Олон улсын зүгээс тус мэс заслын хийхэд эмнэлэг ба хүний нөөцөд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тул тус мэс засал эмчилгээг эх орондоо үргэлжлүүлэн хийх зөвшөөрлийг Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Зүрх судасны үндэсний төвд олгосон юм.
Анхны мэс заслыг тус эмнэлгийн харьяа зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий өөрийн баг бүрэлдэхүүний хамтраа гардан хийж гүйцэтгэсэн бөгөөд БНХАУ-ын Шанхай хотын Рүйжин эмнэлгийн Профессор Ву Ли Чунгаар ахлуулсан зочин баг хяналт тавьж хамтран ажиллалаа.
Бичил суулгацыг судасны өөрчлөлттэй, халдварын болон цус алдах эрсдэл өндөр зэрэг шалтгаанаар уламжлалт пейсмейкер суулгах эмчилгээ тохиромжгүй эмчлүүлэгчдэд сонгон хийдэг.
Энэхүү суулгацыг цавины венийн судсаар дамжуулан зүрхний баруун ховдлын хөндийд байршуулан орхидог бөгөөд өөрийн батарейгаар 10-15 жилийн туршид зүрхний хэм цөөрөлтийг удирдах чадвартай байдаг. Уг суулгац эмчилгээ нь олон улсад 100-150 сая орчим төгрөгөөр хийгддэг өндөр өртөгт эмчилгээ юм.

Анхны мэс заслыг зүрхний цохилтын тоо хэт цөөрөлттэй 57 настай иргэнд цохилтын тоог цөөрөхөөс сэргийлэх зорилгоор хэсгийн мэдээ алдуулалт дор, цавины хэсэгт <1 см жижиг зүслэг хийн, зүрхэнд суулгацыг байршуулах хүртэл 3.5 минут зарцуулж, мэс ажилбар нийтдээ 20 минут үргэлжилсэн. Эмчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байна.

Categories
мэдээ

16 дугаар сургууль орчмын авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна DNN.mn

СБД-ийн 16 дугаар хороо, 16 дугаар сургууль орчмын авто замыг 8 дугаар сарын 29-ний өдрийн 07:00 цагаас 9 дүгээр сарын 1-ний өдрийн 05:00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

MИАТ: Түгжрэлийг тооцон нислэгээсээ 2-3 цагийн өмнө ирэхийг анхааруулж байна DNN.mn

Улаанбаатар хотод замын хөдөлгөөний ачаалал ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор МИАТ ТӨХК-иас зорчигч үйлчлүүлэгчдийг замын хөдөлгөөний удаашралыг тооцон төлөвлөгөөт нислэгээсээ хоцролгүй 2-3 цагийн өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхийг анхаарууллаа.

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ нийгэм

УБЦТС: Цахилгаан эрчим хүчний үнийн тарифыг нэмэхгүй DNN.mn

Өнөөдрийн байдлаар ЭХЗХ-оос цахилгаан эрчим хүчний үнэ тарифийг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй тул олон нийтийн цахим сүлжээнд түгээд байгаа “Есдүгээр сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл нь ташаа болно.

May be an image of text

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: 2023 оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.28) хуралдаан 11 цаг 48 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан талаарх албан бичгийг тус зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсний дагуу холбогдох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа талаар Байнгын хороооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, О.Номинчимэг, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахаар 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдвэрлэсэн болохыг гишүүд сануулж байв. Тус зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилохдоо дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллахаар томилдог онцлогтой сануулж байв. Гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгаан болон үүнээс үүдэх үр дагаварын талаар тодруулж, байр сууриа илэрхийлж байв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг 2021 оны 11 дүгээр сард нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдсон бөгөөд нэг жилийн өмнө чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан гэв. Тэрбээр салбартаа 26 жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж. Тус зөвлөлд ажиллах хугацаандаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсныг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлд төвлөрч ажилласан бол үргэлжүүлэн шүүхийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хүрээнд эдийн засгийн хувьд бэхжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн шүүхийн салбарын цахимжилтын чиглэлээр дэвшилт гаргахаар ажилласан болохоо дэлгэрэнгүй тайлбарлаад, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Уянгахишиг, Л.Заяабал, Д.Цогтбаатар нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний цөөнх буюу 41.7 хувь нь дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг,  нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан гэлээ.

Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц, Авилгатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо нийт 288 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болохоо Сангийн сайд танилцуулав.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Хууль зүйн байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 161 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 87 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 73.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Улсын төсвөөс 1 их наяд 129.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 21 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.

Дараа нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн нэгтгэсэн тайланд 229 тайлан нэгтгэснээс 140 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 89 байгууллагыг түүвэрт хамруулсан ба 134 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэлээ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. 2 байгууллагын хувьд байгууллагыг түүвэрт хамруулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тухайн оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бол Шүүхийн сахилгын хорооны даргын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Улсын ерөнхий прокурорын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар мөн “Өөрчлөлтгүй”,  Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2023 оны оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн аж. Авлигатай тэмцэх газрын даргын 2023 оны оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн аж.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлсэн. Ингээд Байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутны U-Money картын хөнгөлөлт ирэх сарын 2-ноос үйлчилж эхэлнэ DNN.mn

Оюутны хөнгөлөлттэй зорчилт есдүгээр сарын 2-ноос үйлчилж эхлэхийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

Энэхүү картаар оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчих эрхтэй.

Их, дээд сургуулийн оюутнууд U-money картаа E-Mongolia-аас захиалаад хүргүүлэн авах боломжтой. Харин өнгөрсөн жил картаа захиалж аваад ашиглаж байсан бол идэвхжүүлэх шаардлагагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Богдхан уулын Чулуутын амны булгийг хашиж, хамгаалалтад авлаа DNN.mn

Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд 2024 онд шинээр тоологдсон булгийг хашиж, хамгаалалтад авлаа.  Өнгөрсөн 2024 оны тавдугаар сард Усны газар, Туул голын сав газрын захиргаа болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран туул голын ай сав дагуух усны ундраг, булаг, шанд горхийг тоолох тооллого хийсэн.

Тус тооллогоор Богдхан ууланд шинээр 4-5 булаг, шанд шинээр бүртгэгдэж, хамгаалалтын захиргаанаас тэдгээрийг хамгаалах ажлыг үе шаттай эхлүүлээд байна.

Мөн Чулуутын аманд шинээр бүртгэгдсэн “Даяанчийн булаг”-аас холбогдох мэргэжлийн байгууллагууд усны дээж авч шинжлэх ажил хийгдэж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

May be an image of 4 people and grass