Categories
мэдээ нийгэм

“Залуучуудын чуулган-2024” энэ сарын 25-нд болно DNN.mn

TUV+TED Залуучуудын чуулган-2024” энэ сарын 25-нд Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болно.

Чуулганыг “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд залуусын харилцаа холбоог сайжруулж, тулгамдаж буй асуудлынхаа шийдлийг зөв зохистой илэрхийлэх боломжийг олгох, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус үйл ажиллагаанд аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, салбар залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд хамрагдаж, сэтгэлзүйн тренинг буюу зөвлөгөө, мэдээлэл өгөх, “Хөгжлийн түүчээ-Төв аймаг” илтгэл тавих болон чөлөөт ярилцлага, бүлгийн ажил зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уг чуулган нь байгалийн цогцолборт газрыг үзэж, хөгжөөнт тоглоом тоглож, нэг өдрийг зугаатай өнгөрүүлэх үедээ тулгамдсан асуудлаа хуваалцан ярилцахаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгажээ DNN.mn

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгалаа.

Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгууллаа. 2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоож, 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан.

Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байна гэж тус албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Орос, Украины талууд нийт 230 олзны цэрэг солилцлоо DNN.mn

Орос, Украин улсууд өчигдөр буюу Бямба гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) зуучлалаар тус бүр 115, нийт 230 олзны цэрэг солилцжээ.

Энэ нь Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт халдан довтолсноос хойших хугацааны анхны солилцоо юм.

Наймдугаар сарын 6-нд эхэлсэн уг довтолгоо дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа гадаадын зэвсэгт хүчин Оросын газар нутагт халдсан тохиолдол болоод байгаа.

Олзны цэргийн солилцоо Украин улсын тусгаар тогтнолын 33 жилийн ойтой давхацжээ.

Тус улс 1991 оны наймдугаар сарын 24-ний өдөр Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарлаж байсан юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэ солилцоогоор зөвхөн Курскийн тулааны үеэр олзлогдсон цэргүүдээ буцааж авсныг мэдээлжээ.

Олзны цэргүүд нь одоо Беларусьт байгаа ба эх орондоо буцаж ирснийх нь дараа эмчилгээнд хамруулах тухай тус яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

2022 онд Мариуполь хотыг хамгаалах тулааны үеэр Оросын талд олзлогдсон 82 цэрэг энэ удаагийн солилцоонд хамрагдсаныг Украины хүний эрхийн хорооны дарга Дмитро Лубинец мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр солилцооны нөөц бүрдүүлж өгсөн Курскийн ажиллагаанд оролцогч цэрэг дайчдадаа талархал илэрхийлсэн байна.

Украины дайн эхэлсэн цагаас хойш өөрийнх нь зуучлалаар солилцсон олзны цэргийн тоо нийтдээ 1,788 хүрснийг АНЭУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

Өчигдрийн арга хэмжээ тус улсын Орос, Украины хооронд зуучилсан долоо дахь удаагийн солилцоо болсон байна.

АНЭУ өөрийгөө ямар ч талуудын дунд зуучлах чадвартай олон улсын хэмжээний хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг дэмжигч болоод буйг энэ үеэр мэдэгджээ.

Бямба гарагт ерөнхийлөгч Зеленский бас Ромын Гэрээг баталж, Украин улсыг Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн гишүүн болгосон байна. Энэ нь тус улсыг Европын Холбоонд нэгдэхэд чиглэсэн нэг алхам болж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна

2024 оны 08 дугаар сарын 23-наас 09 дүгээр сарын 02-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

 

/ Хугацааны эхээр уулархаг нутгуудаар, 28-наас ихэнх нутгаар бороо орно. /

 

Хур тунадас: 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 25, 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,  27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 25-27-нд Монгол Алтайн уулсаар, 28-30-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндий, Халхголын сав газраар +21…+26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 дулаан байна. 29-нөөс 9-р сарын 02-ныг хүртэл нутгийн зүүн хагаст өдөртөө сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 26, 27-нд өдөртөө бага зэргийн аадар бороо, 28, 29, 9-р сарын 01-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23…+28 градус, 29-нөөс 9 дүгээр сарын 02 хүртэл сэрүүсэж +18…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Галын аюулгүй байдлын шалгалт явагдаж байна DNN.mn

Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалт энэ сарын 20-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ хүрээнд алба хаагчид галын аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Элон Маск “Алдарт эхийн одон”-г сайшаав DNN.mn

Дэлхийн хүн амын өсөлт, эмэгтэйчүүдийн төрөлтийг дэмжих чиглэлээр ажилладаг More Births (@MoreBirths) сошиал хуудас саяхан Монгол улсын олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулдаг бодлогыг магтсан пост нийтэлжээ.

“Эх хүний статусыг дээшлүүлснээр бага төрөлтийг шийдсэн Монгол улсын онцгой жишээ. Монголын удирдагчид 68 жилийн турш Алдарт Эх одонг эхчүүдэд олгосоор иржээ. Энэ нь эх хүний статусыг дээшлүүлж, хүүхэд төрүүлэх гайхалтай соёлыг бий болгоход тусалсан байна” гэж уг постод бичээд монгол эмэгтэйчүүдийн төрөлтийн үзүүлэлтийг хөрш улсуудынхтай харьцуулсан тоо баримттай газрын зургийг нийтэлсэн байна.

Тэгвэл хэдхэн цагийн өмнө дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Элон Маск уг постыг 195.5 сая дагагчидтайгаа хуваалцахдаа Монгол төрийн бодлогыг “гайхалтай санаа” гэж магтжээ.

 

 

Categories
мэдээ нийгэм

Дунд голын лаг хагшаасыг “River dredge pump” технологи ашиглан цэвэрлэж байна DNN.mn

Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 194.000 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар СБД-ийн нэгдүгээр хороо, Дунд гол орчимд ажиллалаа.

Өмнө нь тухайн байршилд экскаватораар Дунд голын гүнзгийрсэн байсан 1-1.5 метр лаг хагшаасыг цэвэрлэсэн бол үргэлжлүүлэн “River dredge pump” технологи буюу хөдөлгүүрт завиар цэвэрлэж байна. Тус завь нь голын дагтаршсан лаг хагшаасыг 100 баллын хүчээр хөөлгөн хөдөлгөж, 300 баллын хүчээр сорон авдаг юм.

НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “River dredge pump буюу уг хөдөлгүүрт завины технологийг БНСУ-ын Сөүл хотын Хан мөрөнг цэвэрлэхэд ашиглаж байсан бөгөөд нэг цагт 50 метр лаг хагшаасыг цэвэрлэх хүчин чадалтай. Лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараагаар мод, зүлэг болон ногоон байгууламжийг хийнэ. Цаашид голын цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг судлан, нэмэлтээр авна. Сэлбэ болон Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан юм. Дараагийн төлөвлөгөө бол Сэлбэ сэргэлт төсөл юм. Уг төслийн хүрээнд Сэлбэ, Дунд голын үерийн даланг бэхжүүлэх, ногоон байгууламж барина.” гэлээ.

Тус хөдөлгүүрт завь нь Монголд ганцхан ширхэг байгаа бөгөөд “Дархан биг трэйд” ХХК нь лаг хагшаасыг цэвэрлэх тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа юм.

Лаг хагшаасыг сорох явцад ахуйн хог хаягдал гарч байна. Мөн ойр орчимд баригдсан барилгууд хэрэглээний усаа гол руу шахаж байсан учраас дагтаршсан цементийн хаягдал их хэмжээгээр гарч байгааг “Дархан биг трэйд” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Гантулга хэлж байв.

Дунд голын үерийн хамгаалалтын даланг 1980, 2010 онд хоёр үе шаттайгаар барьсан. Үүнээс хойш огт лаг хагшаасыг цэвэрлэж байгаагүй бөгөөд энэ онд анх удаагаа цэвэрлэж байгааг Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж хэлэлцдэгсэн DNN.mn

Өдрийн сонины 2010 оны архиваас………………….


Олон улсын нисэх буу­дал  дээр ирсэн, явсан гийчдийн хөдөлгөөн тас­рахгүй. Тэнд Монгол Улсын дархан хил бий, уул нь. Гэвч түүнийг хэн дуртай хүн нь наашаа цаашаа гатчин гүйх нь сэтгэл эмзэглүүлнэ. Саяв­тар “Эйр чайна”-гийн  онгоц буусны дараа хэн нэгэн хүн их л чухал ца­райлан ямар нэгэн бичиг үзүүлээд хилийн зурвас руу орж явчихав. Удсан ч үгүй нэгэн хүнийг дагуулан  гарч ирлээ. Бүхий л бичиг баримт ачаа зэрэгт нь шууд л штамп даруулан, хил гаалийн ажилт­нуу­дыг бөндөгнүүлж бай­гаад ямар ч шалгалтгүй гарч одлоо. Тэр эрхэм хүрч ирж байгаа гийчнээ их л чухал хүн гэж хараг­дуулах аж. Түүний зэрэг­цээ өөрийгөө бүүр ч мун­даг эрх мэдэлтэй, маш аймаар чухал хүн, энэ улсдаа дийлцэн “гар” гэдгээ гайхуулах аж. Харин ямар ч байсан тэнд ажилладаг  хүн л лав биш байсан юм. Хил гаалиар нь хэн нэгэн хүн танилаа дагуулаад гарчихдаг ул­сын хил  гэж байдаг уу. Хэн дуртай нь танил та­лаа­раа гайхуулан ноолж байдаг төр гэж байх уу.  Хил гаалиар орж гарах нь зарим хүнд сумын тө­вийн­­хөн контортоо орж гарч байгаа мэт л зам­бараа муутай байх юм. Ажил­тайхан сумын­хан ч ингэж хэн дуртай хүнийг кон­тор­тоо шавуу­лаад байхгүй. Үүнийг тэгээд улсын хил гэх үү. Ийм хил гаальтай орныг тусгаар улс гэх үү. Хэн дуртай нь бүүр эрэн сурвалжлагдаж байсан хүн нь хүртэл нисэхээр гараад явчихаж байдаг орон байдаг юм уу гэх зэргээр бодож үзмээр болж дээ. Дээр нь га­даадаас ирж байгаа зо­чин гийчдийг хэдэн хал­тар хэр үнэртүүлсэн так­синий жолооч нар л шүлсээ үсчүүлэн угтах юм. Айлын өнгө үүд­нээ­сээ байдаг биш билүү. Үүнийг арай дээр хүний ёсонд дөхүүлэн зохион байгуулж болохгүй юу гэх зэрэг асуудал мөн ч их байх юм даа. Бүхий л юман дээр ийм дампуу маягтай байдаг биднийг ямар ч тусгаар орон гэх вэ дээ. Уул нь өвөг дээдэс “Төр төмбөгөр, ёс ём­богор” хэмээн хэлэлц­дэгсэн. Төрт ёс гэдэг бол хүчгүй ч хүчтэй мэт ха­рагддаг, нууцгүй ч нууц­тай мэт байдаг, хэн ч халдаж үл зүрхлэм сүр хүчний бэлгэдэл байдаг биш үү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно DNN.mn

Хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа. Түүнчлэн зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах юм байна.

Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм.

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог аж. Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг. Самраа өгч буй хуш мод байгальд 50 гаруй жил ургасны дараа болцоо өгч эхэлдэг байна. Гэсэн ч хүний буруутай үйлдлээс болж гэмтсэн мод дахин ургах боломжгүй болох аюултай. Өөрөөр хэлбэл, самрын болц гүйцээгүй байхад түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насжилтыг нь 30 гаруй хувиар бууруулдаг байна. Ойд 140 гаруй жил наслах ёстой байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насална. Энэ нь байгаль орчинд асар их хохирол дагуулж буйг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Мөн иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд болон байгууллагын фейсбүүк хуудасны чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэн мэдэгдэж байгаа гэв.

Categories
мэдээ цаг-үе

Дараах авто замуудыг хааж, шинэчилнэ DNN.mn

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор авто замуудын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй. Гэхдээ төлөвлөгөөт зам засварын ажлууд хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Ирэх Даваа гаригаас хаах замуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Цэрэнноровын гудамжны авто замыг наймдугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, тэмдэглэгээг хийх аж.

Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Г.Чагдаржавын гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс Элчингийн гудамж хүртэл авто замыг наймдугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас  26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.