Аргын тооллын наймдугаар сарын 28, Буд гариг. Билгийн тооллын 25, Гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 06:05 цагт мандаж 19:41 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Month: August 2024
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар -1…+4 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор +8…+10 градус, бусад хэсгээр +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Сайд нар нь чуулганд суухгүй, асуудлаа мэддэг хүн алга” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Халх голын дайны ялалтын улс төр дипломатын түүхэн ач холбогдол, сургамжийн талаар Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол бичигт латин галиг ингэж хэрэглэе” нийтлэл хэвлэгдлээ.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Авто замын зөвлөх инженер, доктор, дэд профессор Р.Болормаа “Хотын түгжрэл, авто замыг цогцоор нь хот төлөвлөлттэйгээ уялдуулах хэрэгтэй” гэлээ
Дэд хурандаа О.Одонбаатар “Сошиалд хандивын аяныг ашиглаж бусдыг залилдаг этгээдүүд 15-40 насныхан байна” хэмээв.
ГАДААД МЭДЭЭ: Оросын агаарын хүчирхэг
цохилтын эргэн тойронд
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бараалхав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв.
Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт халуун мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой байна.
Халдвар дамжих зам:
- Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
- Агаар дусал
- Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
- Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан мах идэх)
Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр:
- Арьсны хэлбэр
- Булчирхайн хэлбэр
- Уушгины хэлбэр
- Үжил хэлбэр
- Гэдэсний хэлбэр
- Залгиур хоолойн хэлбэр
Шинж тэмдэг:
- 380-400 хэм хүрч халуурах
- Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
- Бүх бие булчингаар шархирч өвдөх
- Толгой өвдөх
- Ханиалгах
- Цустай цэр гарах
- Амьсгалахад хүндрэлтэй болох
- Бөөлжих
- Хэвлийгээр өвдөх
- Суулгах
- Урьдчилан сэргийлэх:
- Тарвага агнахгүй байх
- Тарваганы мах идэхгүй байх
- Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
- Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
- Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
- Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
- Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
- Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
- Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
- Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
- Нохойг байнга уяатай байлгах
- Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
- Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
- Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгнө.
Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд тухайн этгээдэд торгууль, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж төлүүлдэг. Иймээс хүн бүр байгаль орчин, ан амьтнаа хайрлахын зэрэгцээ эдийн засаг, эрүүл мэндээ бодож хууль бусаар тарвага агнаж хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу наймдугаар сарын 28-нд нутгийн төв хэсгээр, наймдугаар сарын 29-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд:
-Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх
-Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах,
-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх,
-Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд сонгуулийн хууль тогтоомж, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх арга зүйн сургалтыг орон нутагт өчигдрөөс томилолтоор, цахим сургалтыг өнөөдрөөс хуваарийн дагуу зохион байгуулж байна. Цахим сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Наранбат нар удирдан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороодын гишүүд оролцож сонгуулийн зохион байгуулалт болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой арга зүйн зөвлөмж, мэдээлэл авлаа. Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгийн сонгуулийн хороод маргааш цахим сургалтад оролцоно.
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой улс төрийн намуудад хууль тогтоомжийн зохицуулалт, сонгуулийн мэдээллийн цахим сан- www.e-election.mn системийг ашиглах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Мэдээллийн технологийн төвөөс наймдугаар сарын 24-өөс хуваарийн дагуу цахим сургалт зохион байгуулж байна.
Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод чиглэл хүргүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр (2024.08.27) эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.
Нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилж, есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр тухайн шатны сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.
Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.
Улаанбаатар хотод 2024 оны наймдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 4.0 хувиар, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар буурсан байна.
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны наймдугаар сарын 26-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.
Төлбөрийн өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг өөртөө болон цахилгаан эрчим хүчээр хангагч компанид хүндрэл учруулалгүйгээр хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас сонордуулав.
Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус байгууллагаас өр авлагыг бууруулах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн байна.
Энэ хүрээнд хэрэглээг түдгэлзүүлэх ажлыг тухайн цахилгаан хэрэглэгч нь нэг сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, хоёроос дээш сарын төлбөрийн өртэй бол хугацаа харгалзахгүйгээр хийж байгаа аж.
Монгол, Солонгосын хамтарсан “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино есдүгээр сарын 20-нд нээлтээ хийхээр болжээ.
Уг кинонд солонгосын алдарт “Эхнэрийн урхи” киноны жүжигчин Choi Jun Yong, залуу жүжигчин Oh Su Jung, Park Kwang Hyun нар тоглосон аж. Харин Монголоос С.Сарантуяа, Г.Эрхэмбаяр, О.Самданпүрэв, Б.Замилан нар тогложээ.
Монгол хүний холч ухаан, хариу нэхдэггүй чин сэтгэлийн тухай тус кинонд өгүүлнэ. Эх орныхоо энхийн манаанд зогсоо торгон хилийн харуулууд, их говийн зоригтон хүмүүс өмнөдийг зорьж яваа нэгэн гэр бүлд дулаан гараа сунгаж, халуун амиа зориулсан бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Солонгос жүжигчид өмнө жилийн есдүгээр сард зураг авалтдаа оролцохоор Монголд ирж байжээ.
Зураг авалт Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын нутагт сар гаруйн хугацаанд үргэлжилсэн юм.
Т.УНДРАХБАЯР