Categories
мэдээ нийгэм

“Эмээлт”-д тэмээний ноос 1 кг 25 мянган төгрөг байна DNN.mn

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.07.29/ мэдээллийг хүргэж байна.

Ямааны арьс, өлөн хамт – 300 төгрөг

Хонины нэхий, өлөн хамт – 2500 төгрөг

Хонины ноос 1 кг – 2000 төгрөг

Үхрийн шир- 5000 төгрөг

Адууны шир сүүлтэй-13.000 төгрөг

Адууны сүүл ширхэг нь- 10.000 төгрөг

Адууны дэл 1 кг – 2500 төгрөг

Адууны сүүл 1 кг нь-12.000 төгрөг

Адууны цагаан шир- 50.000 төгрөг

Сарлагийн шир сүүлтэй -27.000 төгрөг

Сарлагийн сүүл-23.000 төгрөг

Бухын шир-35.000 төгрөг

Сарлагийн хөөвөр -23.000 төгрөг

Тэмээний ноос 1 кг -25.000 төгрөг байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын усанд автсан хэсгийн лаг, шаврыг бүрэн цэвэрлэжээ DNN.mn

А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш авто замын 4-5 км хооронд долдугаар сарын 28-ны өдрийн 20.00 цаг орчим үeр бууж тухайн замын зорчих хэсэг усанд автсан.

Зам хариуцагч “Төв-АЗЗА” ТӨХК газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зорчих хэсэгт тогтсон лаг, шаврыг бүрэн цэвэрлэсэн байна.

May be an image of road, grass and text

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Монголын баг 16 дугаарт эрэмбэлэгдэж байна DNN.mn

Парисын олимпод оролцож буй 206 орны багаас гурван өдрийн байдлаар 28 орон медаль хүртжээ.

Медалийн хүснэгтийг дөрвөн алтан медалиар Япон тэргүүлж байна.

Харин манай улс нэг мөнгөн медальтайгаар 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын хөдөлгөөний зөрчлийн 636 мэдээлэл E-Police аппликэйшнээр иржээ DNN.mn

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 22-26-нд бүртгэгдсэн зөрчлийн мэдээллийг танилцууллаа.

Дурдсан хугацаанд нийслэлд хурд хэтрүүлсэн болон дугаарын хязгаарлалтай өдөр замын хөдөлгөөнд оролцсон зөрчил бүртгэгдээгүй байна. Харин чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан 20,878, түр болон удаан зогсохыг хориглосон газарт зогссон зөрчил 756 бүртгэгджээ.

Түүнчлэн замын хөдөлгөөний зөрчлийн 636 мэдээлэл E-Police аппликэйшнээр ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 дахь түрүүгээ авлаа DNN.mn

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё өчигдөр өндөрлөлөө.

Тус Нагоя башёгийн түрүү бөхөөр мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Ёкозүна, Монгол Улсын гавьяат тамирчин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тодорлоо. Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны арав дахь түрүүгээ хүртэж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ сарын 28, 29-ны өдрүүдэд 4.1, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж буй юм.

Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон автобус”-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал хойшлогджээ DNN.mn

Ногоон автобус”-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байв.

Гэвч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу наймдугаар сарын 12-ны 10:00 цаг хүртэл хойшлогджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн чиглэлийн зорчигч тээврийн бүх автобус “Драгон” авто буудлаас явна DNN.mn

Өнөөдөр буюу долдугаар сарын 29-ний өдөр  “Номин” авто буудлын өмнөх зам засварын ажил хийгдэж дуусаагүй байгаа тул Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобус Драгон авто буудлаас хөдлөх зохицуулалт хийхээр болсон.

Тодруулбал, 

  • Архангай 14:00, 19:00 цаг
  • Баянхонгор 14:00, 20:00 цаг
  • Баян-Өлгий 13:00 цаг
  • Говь-Алтай 15:00, 18:00 цаг
  • Завхан 16:00, 18:00 цаг
  • Өвөрхангай 14:00, 18:00 цаг
  • Увс 15:00, 17:00 цаг
  • Ховд 13:00, 16:00 цагийн автобуснууд хуучин Драгоноос явна.

Иймд иргэд, зорчигч та бүхэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг тооцоолон цагийн зөв зохицуулалт хийнэ үү.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон автобус”-ны хэргийн шүүх хурал өнөөдөр болно DNN.mn

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнөөдрийн 10:00 цагт товлосон.

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурван удаа хойшилсон.