Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ DNN.mn

“Парис-2024” зуны XXXIII Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн Жүдо бөхийн -57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Л.Энхрийлэн дагах барилдаанд Гүржийн Этери Липартелианитай учраа таарсан ч даралтаар цэвэр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

May be an image of 2 people and text

Харин ОУХМ Б.Эрдэнэбаяр дагах барилдаанд ДАШТ-ий алт (2017), хошой мөнгө (2018, 2022), хос хүрэлтэй (2021, 2023) Японы Соичи Хашимототой энэ тэнцүүхэн хүч үзсэн ч торгуулиар дийлдсэнээр VII байрт орлоо.

May be an image of 2 people and text

Categories
мэдээ нийгэм

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төсөлд өөрчлөлт оруулна DNN.mn

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төслийг 2022 онд гаргасан. Гэвч газар доогуурх инженерийн байгууламжийн асуудлаас шалтгаалан уг зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм. Иймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, тус ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ. Тодруулбал,

Авто замын трассын дагуу байгаа цэвэр усны далд шугамыг хонгилын системд оруулахад “ДНТ” ХХК-ний боловсруулсан зураг төслийн дулааны худаг давхцаж байгаа тул нэвтрэх сувагтай уялдуулан зураг төсөлд өөрчлөлт оруулах,
Гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээг хамгаалах, шилжүүлэх ажлын хүрээнд тус байрлалд хоёр айл өртөж байгаа тул агаарын шугамыг кабель шугам болгон зурагт өөрчлөлт оруулах,
Нүхэн гарцын дээрх далангийн бэхэлгээ нурсан тохиолдол гарсан тул далангийн зурагт өөрчлөлт оруулах,
Дулааны шугам замын трассыг уялдуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Ташрамд, гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд газар чөлөөлөлт 2022 оноос хойш эхэлсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас өнөөдрийн байдлаар 345 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Тус олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис хаан” нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 5000-15,000 төгрөгөөр үйлчилж байна DNN.mn

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 5-наас эхлүүлээд буй.

Өглөөний 06:20 цагаас 22:30 цагийн хооронд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд автобус явж байна.

Харин нийтийн тээврийн автобусны үйлчилгээний үнийн хувьд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 1,5000, хүүхэд 7,000 төгрөг бол Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг байна.

Автобусны картаар үйлчлүүлэх ч боломжтойг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-аас мэдээллээ.

Уг чиглэлд шинээр авсан “Yutong” загварын автобус явж байгаа аж.

 

Эх сурвалж: ikon.mn

Categories
мэдээ нийгэм

Гэрээ байгуулсан 885 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлээд байна DNN.mn

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхлээд буй.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулсан юм. Гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбартай гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй. Эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэлсэн. Чөлөөлсөн газрын ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх, хөрсний ариутгал хийж, хашаа байшингийн хог хаягдлыг зөөх ажил үргэлжилж байна.

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныханд тус төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.

Тэрбээр “Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га талбайд 2,206  нэгж талбар айлын газар чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Газар чөлөөлөх эрх зүйн орчныг шинэчилснээр тухайн бүсэд харьяалагдаж буй айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөхөн олговор олгож эхэлсэн. Ингэснээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаж байгаа юм. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэв.

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадах юм.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг-Лүн/, зүүн хажуугийн Онон, Хэрлэн /Өндөрхаан/ , Хангай нурууны араас усжих Орхон гол Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдэж, Ерөө, Туул / нийт уртын дагуудаа/, Сөгнөгөр, Эг, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Сэлэнгэ / Зүүнбүрэн- Сүхбаатар/ зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см, Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз, Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10-70 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна. Маргааш буюу долоодугаар сарын 30-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 30, 31-нд ихэнх нутгаар хална DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ: 30, 31-нд ихэнх нутгаар хална.


2024 оны долдугаар сарын 29-ний 20 цагаас долоодугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 хэм, Их нууруудын хотгор болон, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Даргангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


2024 оны долдугаар сарын 31-нээс 2024 оны найддугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, наймдугаар сарын 01-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 31-нд ихэнх нутгаар халах боловч 1-нээс нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана.

Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадамд Монгол үндэсний 256, Буриадын 64, Өмнөд Монголын 64 бөхийн барилдаан болно DNN.mn

“Даншиг наадам-Хүрээ цам” наадам найдугаар сарын 3,4-нд болно.

Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг “Даншиг наадам-хүрээ цам” наадмын хүрээнд Нийслэлийн биеийн тамир спортын газар бөхийн холбоотой хамтран Монгол үндэсний 256 бөх, Буриад үндэсний 64 бөх, Өвөрмонгол үндэсний 64 бөх гэсэн төрлүүдээр бөхий барилдааныг зохион байгуулна. Бүртгэлийг Devjee.mn сайтаар долдугаар сарын 30,31-нд явуулна. Даншиг наадмын бөхийн барилдааны онцлог нь бөхчүүд ам авдаггүй, сугалаа хийж барилддаг. Онлайнаар бүртгүүлж амжаагүй бол өөрийн биеэр ирээд сугалаа хийхийн өмнө бүртгүүлж болно. Одоогоор Өвөр Монгол, Тува, Буриад, Халимаг улсуудаас бөхчүүд ирэхээр саналаа өгсөн байна. Мөн үндэсний сурын харвааг Монголын сур харваачдын холбоотой хамтран зохион байгуулна. Харвааг зөвхөн нэг төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж байна DNN.mn

Хэнтий нуруунаас эхтэй Туул голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түшинг даваад буй. ХУД-ийн 12 дугаар хороо, Биокомбинат, Сонгинын амралтын орчимд Туул голын эрэг нурж, голын ус айлын хашаа руу орох эрсдэл үүсчээ.

Тус байршилд түр далан хийж, голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж байгааг НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав DNN.mn

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын сарын 22-ны өдрөөс 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.318, мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад 371 хэргийг хүргүүлсэн.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 2, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11, өмчлөх эрхийн эсрэг 149, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, хүрээлэн байгаа орчны эсрэг 6, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 59, бусад 6 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 45.881 зөрчилд 45.508 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 197 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 45 баривчилж, эрх хасаж, 318 иргэнийг торгож, эрх хасаж, 1 насан хүрээгүй иргэнийг сургалтад хамруулж, 44.947 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.

Мөн 45.881 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 44.865 шийдвэрлэж, шүүхээр 643 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.030.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 146 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ