Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл:  tsetsen_ub@yahoo.com Утас: 99726006

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.

news-img

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн үлдэгдэл 8.3 их наяд төгрөг болжээ DNN.mn

ҮСХ-ноос мэдээлснээр арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорац (МИК)-иас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 8.3 их наяд төгрөг болоод байна.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ипотекийн зээлийн үлдэгдэл 21.4 хувиар буюу 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Тавдугаар сард өмнөх сарынхаас 2.8 хувь буюу 128.5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.

ҮСХ-ноос өнөөдөр мэдээлсэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 6 дугаар сарын үзүүлэлтээс мөнгө, санхүү, үнэт цаас, валютын ханшийн бусад үзүүлэлтийг танилцуулбал:

Categories
мэдээ цаг-үе

Хатгал-Алаг-Эрдэнэ чиглэлийн замд гурван гүүр сэтэрчээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал чиглэлийн замд 11 газар зам давж их хэмжээний чулуу овоорсон, гурван гүүр сэтэрсэн байдалтай байна. Иймд тус замаар зорчихгүй байж, энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Онцгой байдлын газар, Авто зам хариуцагч “Хөвсгөл зам” ХХК газар дээр нь шуурхай ажиллаж, автогрейдерээр зорчих хэсэгт тогтсон лаг шаврыг цэвэрлэж, анхааруулах тэмдэг байрлуулан ажиллаж байна. Мөн борооны улмаас тус аймгийн Мөрөн сумын Сүхийн ам гэдэг газраас орж ирсэн их хэмжээний үерийн ус Нисэх багийн нутаг дэвсгэр рүү орж, айл өрх рүү орох эрсдэл үүсчээ. Тиймээс сумын Засаг даргын Тамгын газартай хамтран үерийн далангийн голдрилийг Дэлгэрмөрөн гол руу өөрчлөн ажиллаж, үерийн аманд байсан хоёр айлыг нүүх мэдэгдлийг дахин хүргүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

ТЭЦ 2-оос 19 дүгээр сургууль хүртэл дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна DNN.mn

ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг 500 мм голчтой болгон 980 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Тэрбээр “ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг өргөтгөн шинэчилснээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах айлууд дулаанаар тэжээгдэнэ.

Мөн тус байршилд хонгилын систем нэвтрүүлж буй. Энэ нь хүн болон жижиг оврын техник дотор нь ажиллах бололцоог бүрдүүлж байгаа. Дулааны шугамын шинэчлэлтийн ажил нь гэр хорооллыг утаагүй болгоход томоохон ач тустай юм” хэмээв

Дулааны сүлжээ ХХК-ийн Дэлхийн банк Улаанбаатар хотын тархмал эх үүсвэрийн төслийн нэгжийн дарга Д.Баяртогтох “Энэ шугам нь 1961 онд ашиглалтад орсон. Өмнө нь хэсэгчилсэн засварууд хийгдэж байсан харин иж бүрэн шинэчлэлт хийгээгүй.

Энэ удаагийн шинэчлэлт хийгдсэнээр Толгойт дэд төв, хотын баруун талын орчмын барилга, орон сууцны хорооллуудыг дулаанаар хангах юм. Мөн дулаан болон хүйтэн усны шугам давхар шинэчлэгдэж байгаа юм” гэлээ.

 

Categories
мэдээ цаг-үе

Гадаадын 102 улсын иргэн Монголд хөдөлмөр эрхэлж байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны II улирлын байдлаар Монгол Улсад гадаадын 102 улсын 15.6 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа аж.

Ажил  эрхэлж  буй  гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4.4 (39.2%) мянган хүнээр, өмнөх улирлаас 7.5(92.9%) мянган хүнээр тус тус өсчээ.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 14.4 (92.3%) мянга нь эрэгтэй, 1.2 (7.7%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийг улсаар нь харуулбал,

  • 71.1 хувь нь БНХАУ,
  • 7.6 хувь нь Энэтхэг,
  • 3.9 хувь нь Вьетнам ,
  • 2.7 хувь нь Турк,
  • 2.1 хувь нь ОХУ,
  • 1.9 хувь нь Филиппин,
  • 1.7 хувь нь БНСУ
  • 1.5 хувь нь АНУ,
  • 7.5 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 2.7(17  .1%) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 151 (1.0%) хүн байна.

Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 5.6 (35.9 %) мянга нь Улаанбаатарт, 7.3 (46.6%) мянга нь төвийн бүсэд, 1.8(11.7%) мянга нь зүүн бүсэд, 549(3.5%) нь баруун бүсэд, 353 (2.3%) нь хангайн бүсэд ажиллаж байна.

Боловсролын  түвшнээр авч  үзвэл,6.4  (41.2 )   мянга  нь  техникийн  болон  мэргэжлийн, 4.4 (28.1 )  мянга нь бакалаврын болон дипломын дээд, 2.2 (14.2%) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 2.2 (14.0%) мянга нь бүрэн дунд, 223 (1.4   нь магистр, доктор, 143 (0.9   нь суурь болон бага боловсролтой,  22 (0.2   нь боловсролгүй иргэд байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаана ч баруун гар талаа барьж хөдөлгөөнд оролцъё DNN.mn

Нийслэл хотын хөл хөдөлгөөн одоохондоо сэлүүхэн л байна. Сая наадмаар 120, Төв цэнгэлдэх орчмоор хөл хөдөлгөөн их байлаа.

Тэр дундаа 19-ийн явган хүний гүүрэн гарц өдөр шөнөгүй хүний хөл тасарсангүй. Ингэхдээ манайхан урсгал чигийн хөдөлгөөний ойлголтгүйгээ мэдлээ. Халуунд умгар гүүрэн гарцаар хонь, ямаа хашаа руугаа чихэлдэн ордог шиг л шаваарч, шахцалдаж, нэгнийгээ дайрч, шүргэж тэрхүү гүүрэн гарцаар нааш цааш алхлаа.

Энэ хэвээрээ ямар ч урсгал чигийн зохицуулалтгүй хөдөлгөөнд оролцоод байвал ирэх жилээс гүүрэн гарц, шат зэрэгтээ бид явган алхсан ч түгжрэхээр байна. Угтаа томоохон хотуудын явган иргэдийнх нь хөдөлгөөнийг харж байхад эмх цэгцтэй бие биетэйгээ шүргэлцэх битгий хэл нэг алхам зайнд бүгд баруун гар талаа барьж хөдөлгөөнд оролцдог. Манайхаас хэд дахин илүү, хэдэн арван сая хүн амтай хотуудад ч иргэд нь цэгцтэй, соёлтой гудам, талбайгаараа алхдаг.

Энэ соёл, энэ хандлага угтаа их энгийн боловч суурин амьдралд хялбар, бухимдалгүй, бие биедээ хүндрэл учруулахгүй аж төрөхийн үндсэн гол зарчим. Харамсалтай нь манай иргэдэд ийм зарчим, ийм хандлага одоохондоо төлөвшөөгүй л байна. Хотын гудамж талбайгаар явган болон цахилгаан дугуйтай олон мянган иргэд нааш цааш явж байна. Тэр бүгдэд баруун гар талаа барьж хөдөлгөөнд оролцдог соёл суугаагүйгээс болж нэгэнтэйгээ мөргөлдөх, шүргэлцэх зэргээс үүдэн хөнгөн болон хүнд гэмтлүүд олон тохиолдох болж.

Тиймээс их хотын иргэд ээ хаана ч явсан баруун гар талаа бариад, соёлтойгоор, бие биеэ хүндэтгэн гудамж талбайн хөдөлгөөнд оролцъё.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын их амралтын үе ирлээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………………


УИХ мөдхөн завсар­лаж, наадам өндөрлө­лөө. Одоо залгаад аймаг сумдын наадам, дээр нь “Их хурд” болох гэж бай­на. Зөөлөн бороо үе үе цайран орж наран ми­шээж  халуу дүүгэнэ. Ийн­хүү Монгол нутгийн хам­гийн сайхан үе монгол­чуудын их амралтын үе ирлээ.

Гэвч “Наадмын дараа намар”  хэмээн амтай болгон нь хэлэх юм. Үүнээс бүүр залхаж гүйц­лээ. Бүр байчихаад до­л­дугаар сарын 12-нд бөх үзээд сууж байх зуурт нэг жижиг телевизийн хөт­лөгч хүү “өнөөдөр чинь зуны хамгийн сүүлийн өдөр”  гэж ирээд л мэ­дэмхийрч байх юм. Яа­гаад гэвэл наадам өнөө­дөр дуусч байгаа тул маргааш нь намар эхлэх юм гэнэ  дээ. Наадмын маргааш ид зун үргэл­жилдэг  болохоос хэзээ байтлаа намар эх­лэж байсан юм бэ. Хойч үе маань дээрхи үгийг сонссоор байгаад ингэт­лээ үнэмшчихсэн байна.

Жилийн есөн сар нь хүйтэн, үлдсэн гурван сар нь сэрүүхэн манай орны хувьд наадмын дараах энэ хэд хоногт л европын цаг уур шиг зөөлөн ду­лаан болдог. Гэхдээ цөө­хөн  хоног үргэлжлээд дуусдаг. Тэгээд л нөгөө хохигносон хүйтэн салхи нь гуядаж, “яндан хон­гиноод” эхлэнэ дээ.  Үүнийг гэрт өссөн хүмүүс бүгд мэднэ.

Тэгэхлээр хүмүүс энэ хэд хоногийн дулаанд амжиж
сэтгэл амар амрах хэрэгтэй юм даа. Найм­дугаар сарын арав­даас хойш л ажил төрөлдөө
ордог юм байгаа биз. Бү­тэн
есөн сарын зуданд нух­луул­сан
малчдыг хад­­лангаа ав гэж шаар­даад барьсан унагыг нь тавьж хөөгөөд байх бас хаашаа ч юм. Тэгээд ч хувийн хэвшлийн
аж ахуй­нууд өвсөө бэлтгэнэ үү, байна уу төр засагт огт хамаагүй юм биш үү. Хо­туудын  өвөл­жилтийн бэлт­­гэлээс өөр төр засагт са­наа чилээх юм огт байхгүй.

Гэтэл өвсөө хадаж ав, тариа ногоогоо хураа, уринш бордоогоо бэлтгэ хэмээн өдөр өнжилгүй ухуулах нь хэнд ч хэрэггүй зүйл болоод дуусаж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүс байгаа гэж үү. Огтхон ч байхгүй. Мэдээж хүн болгон цагийн тавиуд ганц хоног ч гэсэн амраад авахыг бодно. Үүнийг буруутгах ч үндэслэлгүй. Амьд амьтан л юм бол амарч цэнгэхийг бодохгүй яах юм бэ. Хүн болгон, байгууллага бүр яаж амрах, амралтаа яаж зохицуулахыг л бодохоос өвлийн бэлтгэл яанаа гэхгүй. Дээрхи өвлийн бэлтгэл гэх мэт яриа нь төр засгийн бодлого жи­рийн  хүмүүсээс хичнээн хол байдгийн нэг жишээ л болоод өнгөрч байна. Түүний оронд ганц сар сайн амарч аваад дараа нь хэдүүлээ ажилдаа орно шүү хэмээн хэлж ухуулж байсан нь дээр мэт.

Хүмүүс наадмаа үз­чих­сэн, шинэ бөх түрүү­лэхийг харчихсан  тул одоо хэд хоног хаашаа явах билээ хэмээн бодож суугаа. Тэд нөөц  дугуй­ныхаа хагархай олгойг   нөхөж аваад, эхнэр хүүх­дээ муу машиндаа чихэж өгөөд хөдөө гарч өгнө. Нутаг усаа харж, ээж аав­даа золгож, хамаатан са­дан­тайгаа уулзаж ша­вай­гаа ханатал тарвал­за­хаар одож байна.  Агь таанын үнэрт аргал хор­голынхоо утаанд шимийн юм халаалган шимж хот газрын сонин, хол ойрын хов, дээр нь улс төр, наад­мын сонин ярьж яваад ирнэ.

Харин төр засаг хэн­хэг­лэж өвлийн бэлтгэл гэж байхаар  дээрхи сонир­х­лыг нь дагуулан үйл­чил­гээ үзүүлбэл л ононо. Замын тэмдэг, тэмдэг­лэл, ус борооны мэдээ, сум суурингуудын  буу­даллах газар зэрэгт ан­хаарууштай байдаг. Мөн хүмүүсийн үзүүштэй түү­хэн газрын мэдээ, мэдээ­лэл түүнд холбогдох үүх түүхийг түлхүү таниулж байвал Монголоороо бахархах үзэл иргэдэд төлөвшихөд хэрэгтэй.

Манай улс чинь харагдаж байгаа шигээ эзгүй ээрэм цагаан тал биш, бахархвал бахар­хах түүхтэй, үзвэл үзэх байгальтай газар аа. Харин бид үүнийгээ мэ­д­дэггүй л болохоос.

Оюун ухааны  манлай болсон манай мэргэдийн бясалгал хийж байсан аглаг буйд агуй, оюун ухааны уурхай болсон сүм хийдүүдийн туурь гэх мэт газар олонтой. Ид шид тарни ухааны хэ­зээ ч үл тайлагдах нуу­цуудтай холбоотой газар Монгол нутагт минь үнэхээр арвин билээ.

Түүнээс биш уран зо­хио­­лын номонд гарса­наас болж алдаршсан  ши­лийн хулгайч болох гэж тангараг тавьдаг гэх до­могтой ганц уул л байдаг юм биш. Гэхдээ уг ууланд очих ч бас муу юм биш. Яа­гаад гэвэл  улсын хилийн яг торгон ирмэг  байрлах уг газар очсон хүн эх орон, элгэн нутгаа эргэж харахад ямар нэгэн  сонин мэдрэмж, “сиймхий ч гэсэн гэр минь”  гэж  өмөөрөх, харамлах, бас харуусах  сэтгэгдэл төр­дөг юм билээ. Өвөлжөө маань хилийн дотор байхад зуслангийн газар хүний нутагт оччихсон байгааг харахаар лав л зүгээр байгаад байхгүй биз дээ.

Ингээд амарсан ч биш, амраагүй ч биш хоё­рын хооронд байхаар наймдугаар сарын дунд үе хүртэл улс нийтээрээ амралтын сар гэж зарлаад бүгдээрээ амрах, эх орноороо аялах үе болговол ямар вэ. Ам­раахгүй гээд ч бүх хүмүүс аль хэдийнээ амрахаар одсон байлгүй. Хэн энэ чийгтэй байшингийн му­хар сахиж суух вэ. Энүү­хэндээ гэж сонирхуу­ла­хад нөгөө траншейны гэх тэнэмэлүүд хүртэл Туу­лын бургасанд зус­лан­даа гарчихсан байна лээ шүү.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2024.07.21 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ЗУРГААН ЦАГААН УЛААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 05.16-20.42
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 7 сарын 21, Адьяа гариг. Билгийн тооллын 15, Элдэв тэнгэртэн одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:16-20:42. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +31…+36 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27…+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4 их наяд төгрөгөөр нэмэгдэв DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 25.7 их наяд төгрөг боллоо. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр гадаад зах зээлд 19.1 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Түүний18.6 их наяд төгрөгийн борлуулалт нь уул уурхай, олборлох салбарынх байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын тухайд:

  • 62.1 хувийг нүүрс олборлолтын салбар,
  • 33.9 хувийг металлын хүдэр олборлолтын салбар,
  • 3 хувийг газрын тос олборлолтын салбар,
  • 1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар,

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2024 оны 6 дугаар сард 323.7 (2015=100) болж, 2023 оныхоос 11.5 хувиар нэмэгдсэн байна.