-Сайн байна уу өдрийн мэнд та өөрийгөө товч танилцуулахүй юу?
-Сайн байна уу намайг Нарантуяа овогтой Тэмүүжин гэдэг миний бие 2010 оноос хойш УБТЗ-ХНН -ийн УБ ТАТАХ ХЭСЭГТ туслах машинч, зааварлагч машинч- сургагч зэрэг албан тушаал хашиж одоогоор 14 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна.
–Төмөр замын сургалтын үйл ажиллагаанд шинэ систем нэвтэрсэн байна. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч
-Зааварлагч машинч -сургагч албан тушаалд ирээд 3 дахь жилдээ ажиллаж байна. Анх ковид-19 цар тахал гарч бүгд хорионд орж ажиллах үед сургалтыг цахимд шилжүүлэх ёстой болж сургагч зааварлагч машинч Ц.Золбаатар Gosmart компанитай хамтран My railway app ашиглаж эхэлсэн. Миний бие ажил авснаас хойш цахим сургалтын систем My railway хөгжүүлэлт хийж одоогийн байдлаар 3000 орчим машинч, туслах машинч, инженер, засварчид ашиглаж байна.
-Энэ сургалтын системийн давуу тал нь юу вэ?
-Цахим сургалтын систем My railway app ажилтнууд гар утсандаа татаж өөрт хэрэгтэй ном, видео хичээл, шалгалт, тест , сургалтын хичээлийг бүгдийн үзэж харах боломжтой. Энэхүү систем нь байгальд ээлтэй цаасны хаягдлыг багасгаж байна.
-Ямар зорилгоор энэхүү системийг нэвтрүүлэх болсон бэ?
Ковид 19-ын үеэр цахим шилжилт хийх нөхцөл байдлаас үүдэн энэхүү системийг нэвтрүүлсэн нь өнөөдрийн байдлаар шат дараалалтайгаар олон дэвшилтэд хүрээд байна.
-Ажилчдын дундах сэтгэл ханамж ямар байгаа вэ?
-My railway хөгжүүлэлт хийж одоогийн байдлаар 3000 орчим машинч, туслах машинч, инженер, засварчид ашиглаж байна. Эдгээр ажилчдын дунд давуу тал нь ахин ашиглах боломжтой, сэргээн санах цаг хугацаа хэмнэх гэх мэт олон боломжит нөхцөлөөр ажилчдыг хангаж байгаа юм.
-Цаашдаа сайжруулах боломжит зүйлс бий юу?
-Мэдээж байгаа бид цахим сургалтаа ашиглан гарын авлага нэвтрүүлж ажилчдыг хэрэгтэй мэдээлэл, хичээл, сургалтаар тасралтгүй хангах зорилготой ажиллаж эхний үе шат маань дуусаж гарын авлага маань хэвлэгдэж ажилчдад хүрээд цаашлаад эдгээрийг улам хөгжүүлж бүрэн цахим шилжилтэд орно гэдэгт итгэлтэй байна.
Э.БАДАМГАРАВ.