Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголын гайхамшигт эмэгтэйчүүд” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүгийн аав А.Бавуудорж “Олимпийн аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Охиноороо бахархаж, баярын нулимстай огшиж хонолоо” хэмээлээ. Энэ талаар III нүүрээс уншаарай.

Хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийг улсын яллагч буюу прокуророор олон жил ажилласан, шүүгч болоод удаагүй хүн шүүсэн юм билээ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын гайхамшигт эмэгтэйчүүд” хэмээн өгүүллээ.

Эрдмийн сүмийн эрт, эдүгээ хуудсыг сөхөхүй

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай О Шастины нэрэмжит III төв эмнэлэгт хүргэгдэж нас барсантай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатартай ярилцлаа.

Арын нүүр: Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаарай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Монголын гайхамшигт эмэгтэйчүүд” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүгийн аав А.Бавуудорж “Олимпийн аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Охиноороо бахархаж, баярын нулимстай огшиж хонолоо” хэмээлээ. Энэ талаар III нүүрээс уншаарай.

Categories
мэдээ цаг-үе

“Парис 2024” олимпийн наадмын медаль нийт 5084 ширхэг хийгджээ DNN.mn

 

Зуны XXXIII Олимпын наадам энэ өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж байна. Дэлхийн 206 орны 10500 тамирчин хүчээ сорих “Парис 2024” Олимпын наадмын медалиудын талаарх товчхон мэдээллийг хүргэе.

Олон улсын олимпийн хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар Олимпийн наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаасан байна. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Франц улсыг санагдуулах зургаан өнцөгтийг урлажээ.

“Парис 2024” Олимп болон Паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх ба медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 грамм төмөр агуулах аж. Алтан медаль нь 529 грамм /цэвэр алт 6 грамм/, мөнгөн медаль 525 грамм, хүрэл медаль 455 грамм жинтэйгээр нийт 5084 ширхэг хийгдсэн байна.

Энэ удаагийн наадмын медалийн загварыг 240 гаруй жилийн түүхтэй Францын гоёл чимэглэлийн Чаумет брэнд хамтран бүтээсэн бөгөөд нарны туяа болон гэрлийн тусгал медалийг түлхүү чамин харагдуулна хэмээн зохион байгуулагчид онцолж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Баруун, төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +26…+28 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +24…+26 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Багшийн дээдийн урд талын авто замыг маргааш нээнэ DNN.mn

Нийслэлийн хэд хэдэн байршилд авто зам хааж, өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа билээ. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж байгаа. Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас маргааш буюу долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд тус хэсгийг хаахаар болсон юм.

Тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулсан юм. Эдгээр чиглэл маргаашаас хэвийн маршрутын дагуу иргэдэд үйлчилнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам ирэх сарын 15-нд болно DNN.mn

Дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам ирэх наймдугаар сарын 15-нд Увс аймгийн Улаангом суманд болно. Тодруулбал, Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүлж, дархан аварга цол хүртсэн билээ.

Ингэснээр Үндэсний бөхийн 10 дахь, Увс аймгийн 2 дахь дархан аварга болж 20-р зууны манлай бөх Х.Баянмөнхийг залгамжилсан билээ

Categories
мэдээ цаг-үе

Маргааш халуун ус хязгаарлагдах айл өрх, ААН-үүд DNN.mn

Энэ оны тавдугаар сард эхэлсэн нийслэлийн дулааны шугамын засвар шинэчлэлийн ажил үргэлжилж буй.

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн үеэр айл өрх, ААН-үүдийн хэрэглээний халуун ус хязгаарлагддаг.

 

“УБДС” ТӨХК-аас мэдээлснээр ирэх Даваа гараг буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарласнаар энэ зуны дулааны шугамын засварын ажил дуусах юм байна.

Солонгос улсын ЭСЯам

Жаргалан, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид

Дүнжингарав хороолол

Маршал таун хотхон

Ривер гарден хороолол

Их тэнгэр цогцолбор

Олимп, Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол орчим

Нарантуул захаас Баянзүрх дүүрэг

Цэргийн эмнэлэг

Баганат өргөө хороолол

ХСИС орчмын хэрэглэгчид

Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид

АШУИС-ийн шинэ байр

Амгалан орчмын хэрэглэгчид

Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтойг мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ОУХМ Э.Даваахүү финалын шатанд өрсөлдөнө DNN.mn

“Парис 2024” Зуны олимпын буудлагын 10 метрийн хийн гар буун эрэгтэйчүүдийн дасгалын төрөлд манай тамирчин Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймд шалгаран үлдээд байгаа.

 

Тэрбээр өнөөдөр буюу долоодугаар сарын 28-нд Улаанбаатарын цагаар 15:30 минутад финалын шатанд Серби, Итали, Герман, Өмнөд Солонгос, Хятадын долоон тамирчинтай цэц сорих гэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс “Парис-2024”-өөс медаль хүртсэн орнуудын жагсаалтын 13-т эрэмблэгдээд байна DNN.mn

Франц Улсын нийслэл Парис хотноо явагдаж байгаа зуны ээлжит олимпод Монгол Улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин оролцож байна. Одоогоор тус олимпоос хүртсэн медалийн тоогоор АНУ 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Францын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, нийт 4 медальтайгаар удаалж, Өмнө Солонгосын тамирчид 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 3-т бичигджээ.

 

Монгол Улсын хувьд жүдо бөхийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэнээр жагсаалтын 13-т эрэмбэлэгдээд байгаа юм.

 

Та бүхэнд өнөөдөр буюу 2024 оны долоодугаар сарын 28-ны өдөр өрсөлдөх манай улсын тамирчдын тэмцээний хуваарийг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Парис 2024: Монголын баг, тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь DNN.mn

Франц улсын нийслэл Парис хотноо болж буй олимпийн наадмын эхний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсаа төлөөлөн “Парис-2024” олимпт анх удаа оролцсон дэлхийн аваргын алтан медальт Б.Баасанхүү 24 насандаа олимпийн наадмын мөнгөн медальтай боллоо. Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц 32.4 км замыг 40:19.93 цагийн амжилттайгаар туулж, дугуйн тэмцээний төрөлд 28 дугаар байрт шалгарав. Мөн буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буун дасгалд 33 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Э.Даваахүү 578 оноогоор долдугаарт жагсч, финалд шалгарсан. Финалын шатанд найман тамирчин өнөөдөр /2024.07.28/ өрсөлдөх болно.

 

Тэгвэл өнөөдөр /2024.07.28/ өөрсдийн ур чадвараа баталж, олон улсын тамирчидтай өрсөлдөх Монголын баг, тамирчдын тэмцээний хуваарийг хүргэе.

 

15:20-20:50 хооронд :

 

Хийн гар буу 10м /эрэгтэй/ төрөлд Э. Даваахүү

Бокс /эмэгтэй/ О. Есүгэн

Жүдо /эмэгтэй/ 52 кг төрөлд Л.Сосорбарам, 66 кг /эрэгтэй/ Ё. Басхүү

Усан сэлэлт /эмэгтэй/ 200 м зайд Б. Энххүслэн тус тус өрсөлдөнө.

18:55-01-05 хооронд:

 

Волейбол /эмэгтэй/ Польш vs Япон

Жүдо шигшээ /эмэгтэй/ 52 кг төрөлд Л.Сосорбарам, 66 кг /эрэгтэй/ Ё. Басхүү

Сагсан бөмбөг /эрэгтэй/ Серби vs АНУ

Монголын баг, тамирчдын тоглолтоос шалтгаалан хуваарьт өөрчлөл орж магадгүй.