Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оршин суух үнэмлэх дахин авахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ DNN.mn

Оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн зөрчлийг арилгасан бол, дүр төрхийн өөрчлөлт орсон бол, иргэний харьяалал, овог, нэр, төрсөн огноо, хүйс өөрчлөгдсөн бол оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гаргана.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

Оршин суух үнэмлэх дахин авах тухай байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлт

Паспорт, паспортыг орлох баримт бичиг

Оршин суух үнэмлэхний цээж зураг /Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй, хэмжээ 3.5х4.5, сүүлийн 1 сарын дотор авахуулсан байх. Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ. Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх/

Тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;

Зөрчил арилгах: https://immigration.gov.mn/mn/conflict3/

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882, 70133448 утсаар лавлана уу.

Categories
мэдээ нийгэм

Үерийн хамгаалалтын барилга байгууламжид хог хаяхгүй байхыг уриалав DNN.mn

Үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан сувгийн лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Үерийн далан, суваг нь бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалдаг. Иймд иргэд та бүхэн үерийн хамгаалалтын барилга байгууламжид хогоо хаяхгүй байхыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомтод бүс нутгийн ложистикийн төв байгуулна DNN.mn

Засгийн газраас “Боомтын сэргэлт” бодлогоор Дорноговь аймгийн Замын-Үүд боомтыг эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомт болгон хөгжүүлэхийг зорьж, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна.

Монгол Улсад Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлоод байгаа. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр хуурай боомтуудад ачаа тээврийн ложистикийн терминал, төвүүдийг байгуулах юм. Замын-Үүд боомт нь эдийн засгийн төв коридорын зангилаа, гурван улсыг холбох төв гэдгээрээ онцлогтой. Уг боомтын хүчин чадлыг өргөтгөх шинэчлэлийг бүрэн дуусгаж, 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборыг 8 дахин томруулж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцийг өргөтгөөд байна.

“Замын-Үүд нь дэлхийн том зах зээл болох БНХАУ-д ойр, стратегийн хамгийн ашигтай байршилтай Тяньжин боомтоос ачаа хүлээн авах боломжтой учир төмөр зам, автотээврийн хоршил сайтай гэдгээрээ бусад боомтоос давуу талтай. Харин чингэлэг овоолгын талбай, гаалийн баталгаат агуулах хүрэлцээгүйгээс сүүлийн жилүүдэд Тяньжин боомтоос чингэлэг татах, тээвэрлэлтийн ачаалал ихэссэнээр тээврийн өртөг нэмэгдэх, ачаа татах нь удааширсан. Энэ нь ачаа буулгах техник, дэд бүтэц, логистикийн нөхцөл, хүчин чадал сул байгаатай холбоотой. Хуурай боомтоо хөгжүүлснээр үүнийг шийдэх боломжтой”-г Боомтын Сэргэлтийн Үндэсний Хороо мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд гол, усны ослоор 14 иргэн амь насаа алджээ DNN.mn

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 14 иргэн гол, усанд осолдож амиа алдсан. Үүнээс том хүн 9, гурван хүүхэд байна. Алба хаагчид 36 иргэнийг /12 хүүхэд, 24 том хүн/ гол, усны ослоос авран хамгаалж ажилласан.

Иргэдийн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах

Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх

Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих

Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж, гол, усны ослоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ноолуур 110.000-140.000 төгрөг байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах-109” төвөөс ирүүлсэн  зургадугаар сарын 3-ны өдрийн ноолуурын ханшийн мэдээллийг хүргэж байна.

  • Зүүн аймагт 125.000 төгрөг
  • Төв аймагт 120.000 төгрөг
  • Говийн аймагт 110.000-120.000 төгрөг
  • Баруун аймагт 120.000 -140.000 төгрөгийн ханштай байна.

May be an image of ‎text that says "‎2024.06.03 109 ויוח МАЛЧИН ЛАВЛАх МЭдЭЭЛЛИЙн тоВ БУХ ОПЕРАТОРЫН ХЭРЭГЛЭГЧИД ЭГУЙ Малчин Ta МАЛЧИН ЛАВЛАХ 109 дугаарт аль ч YYH телефоны дугаараас УНЭГУИ Ноолуурын YH3 ханш Зγγн аймаг: 125 125.000 Тев аймаг: 120.000 Говийн аймаг: 110.000-120.000 110 000¥ 120.000手 20 Баруун аймаг: 120. 000年 20.000-140.000 140.‎"‎

Categories
мэдээ нийгэм

2025 оноос ТҮК-иудад тоног төхөөрөмжийн зээл олгоно DNN.mn

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана гэдгийг хэллээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь нь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг. Хот зардлыг нь нэмсэн ч гуйлгаж ажил хийдэг. Одоо ийм асуудал байхгүй, бизнесийн зарчмаар явна. Мөн ирэх жилээс тоног төхөөрөмжийн зээл олгож эхэлнэ. Тиймээс ажил хийе гэдэг сэтгэлтэй компаниуд нь ажлаа хийгээд явна. Тендерт одоо ажиллаж байгаа компаниуд оролцох боломжтой” гэлээ.

Categories
мэдээ спорт

Парисын олимпод монголын хоёр эмэгтэй боксчин хүч үзнэ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт боксын олимпийн эрхийн сүүлийн тэмцээн болж өнгөрлөө.

Парисын олимпод Монголын боксын шигшээ багаас О.Есүгэн, М.Энхжаргал гэсэн хоёр тамирчин оролцохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцэж жагссан “NoWar” хөдөлгөөний залуусыг албадан баривчиллаа DNN.mn

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцэж жагссан “NoWar” хөдөлгөөний залуусыг албадан баривчиллаа.

Өнөөдөр төв талбайд “NoWar” хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулсан.

Тэгвэл 12:00 цагийн үед Б.Цацрал, Т.Золбаяр, Э.Одбаяр нарыг, 13:00 цагийн орчим Ц.Жаргалсайханыг албадан баривчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын цэргийн алба хаагч нас баржээ DNN.mn

Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Энэ сарын 30-нд 21:40 цагт дотоодын цэргийн 05-р ангийн албан хаагч нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Зургадугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол орны томоохон голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс өөрчлөлт багатай байгаа хэдий ч Хэнтий нуруунаас эхтэй Онон гол Дадал сум ормоор, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум үерийн түвшинг 15-20 см давсан байна.

Энэ сарын 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.