Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Мөнхбаатар: Амласан л бол хэрэгжүүлдэг байх, хэрэгжүүлж чадаагүйгээ ил тодоор тайлагнадаг улс төрийн соёлд төлөвших хэрэгтэй байна DNN.mn

“Amlalt.mn” сайтын эрхлэгч Ц.Мөнхбаатартай улс төрийн намуудын амлалт, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ярилцлаа.


-Танай сайтын нэр “Амлалт”. Тэр утгаараа анх үүсгэн байгуулагдахдаа улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг нэхэх, олон нийтэд сануулах зорилготой байсан болов уу. Яг өнөөгийн байдлаар танай сайтын редакцын бодлого, үйл ажиллагааны чиглэл яаж явж байна вэ?

-Бид энэ сайтаа 2022 оны наймдугаар сард нээж, сэтгүүл зүйн үүргээ эхлүүлсэн.

Мэдээж таны хэлдгээр улс төрийн нам, эрх баригчдаас олон түмний өмнөөс амлалтыг нь нэхэх, сануулах, иргэдийн дуу хоолой болж ажиллах нь манай сайтын гол зорилго. Манай сайт ажлын таван өдрийн өглөө болгон онцлох буюу гол мэдээллээ сольж, өдөр тутмын үйл явдлуудын мэдээ, нийтлэл, ярилцлага, сурвалжилгыг бэлтгэн уншигчдадаа хүргэдэг. Сайтын мэдээллийн голлох цэс гэвэл Намууд, тэдгээрийн амлалт, түүний биелэлт гэсэн УИХ-ын гишүүд, Засгийн гэзрын гишүүд зэрэг булан бий. Мөн “Айсуй сонгуулийн анир”, “Гишүүний шинж төлөв” гэж булан байдаг. Үндсэндээ 50 гаруй гишүүнийг нэг бүрчлэн бичсэн. Бид онцлох нийтлэлээ нэгээс гурван минутын видео болгож дүрсжүүлж, amlalt­news фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэж ирсэн. Одоо ч хүргэж байгаа.

-Гол амлалтыг нь нэхэх улс төрийн хүчин бол өнөөгийн эрх баригч МАН. Сүүлийн найман жил засаглалаа. Тэгэхээр танай сайтын хувьд МАН-ын сүүлийн хоёр сонгуулиар өгсөн амлалтыг судалж, шинжилж мэдээ, нийтлэлээ хүргэдэг гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. МАН-ын хувьд найман жил Монголын төрийг заслаа, засаглалаа. Яг одоо миний гарт эрх баригч намын 2016 оны амлалт бүрэн эхээрээ байна. 2020 оныхыг би бараг цээжлэхээс наагуур уншсан. 2024 оныхыг гурван хоногийн өмнө олж авлаа. Энэ бүх мөрийн хөтөлбөр, амлалтуудаас хэд нь биелсэн, хэд нь биелээгүй байна вэ гэдгийг гарган ирж, амлалтыг нэхэх нь манай редакцын гол бодлого гэж ойлгож болно.

-Таны хувьд Хотын хэвлэл мэдээллийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэр үед ч МАН засаглаж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, та МАН-д ажиллаж байсан гэсэн үг биз дээ. Гэтэл яагаад одоо намынхаа амлалтыг нэхсэн асуудлыг энэ сонгуулийн өмнө гарган ирж шаардаад байгаа юм бэ?

-Би хэн нэгэн хэзээ нэгэн цагт энийг асуух л ёстой гэж боддог. Тантай адилхан асуултыг зарим хүмүүс надаас асуудаг. “Та өөрөө МАН-ын үед хотын хэвлэлийн даргаар жил таван сар, ИТХ-ын тасгийн даргаар жил гурван сар, Шадар сайдын зөвлөхөөр нэг жил ажилласан. Тийм байж яагаад эргээд МАН руу дайраад байгаа юм шиг үйлдэл хийгээд байгаа юм бэ?” гэж асуудаг. Нэгдүгээрт, би сэтгүүлч хүн. Сэтгүүлчийн хувьд би ажлаа хийж байгаа. Төрд ажиллаж байсан хугацаандаа би ажлаа сайн хийхийг л хичээж ажилласан. Яагаад гэвэл төрөөс цалин авч, төрийн алба хашиж байсан учраас. Төрд ажиллаж байхдаа Төрийн албаны тусгай ерөнхий шалгалт өгч тэнцэн, тангараг өргөж төрийн албан хаагч болсон. Нэгэнт ажил хийж байгаа бол хариуцлагатай байх ёстой. Харин өнөөдөр би сэтгүүлчийн ажлаа хийж байна.

-Иргэдийн хувьд ч амлалт нэхэх, шаардах асуудал дээр оролцоо, идэвх султай байна уу?

-Хэрэв биелдэггүй, биелүүлдэггүй, зүгээр амлаад л, түүгээрээ иргэдийн саналыг татаад л орхичихдог юм бол хэн ч юуг ч амлаад, хаяад яваад байж чадна. Гэхдээ улс төрийн намын амлалт, мөрийн хөтөлбөр гэдэг бол сонгуулиар олонхын санал авсан тохиолдолд төрийн бодлого болж хэрэгждэг. Тиймээс хоосон амлалт, судалгаа, үндэслэлгүй мөрийн хөтөлбөр гаргаж болохгүй. Хоёрдугаарт, улс төрийн нам, улстөрч, ард иргэд гээд тал бүрдээ хариулцлагатай, хяналттай байх шаардлагатай. Гуравдугаарт, энэ нийгэмд амлалт хэрэгжихгүй яваад байх юм та бидний ирээдүй шалтгааныг нь биднээс нэхэх болно.

-Амлалт сайтаас санаачлан улс төрийн нам, эрх баригчдаас амлалтыг нь нэхэх, шаардах, олон нийтийг идэвхжүүлсэн төсөл боловсруулсан гэдэг мэдээлэл байна. Энэ төсөл яг ямар учиртай юм бэ?

-Хэвлэмэл хуудасаар дамжуулан олон нийтэд мэдээлэл өгөх, хүргэх төсөл гэж ойлгож болно. Нэг талаасаа үүнийг Амлалт.мн сайтаа танилцуулах, олон нийтэд хүргэх томоохон үйл хэрэг гэж бодож байгаа. Нөгөө талаараа сонгуулийн хууль зөрчихгүйгээр иргэд, сонгогчийн боловсролд хувь нэмэр өгөх зорилгоор энэ мэдээллийг өгье гэж байгаа юм.

-Яг ямар мэдээллийг хэвлэмэл хуудас дээр нийтлэн олон нийтэд хүргэх гээд байгаа юм бэ?

-МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрөөс гол гэсэн иргэний амьдралд хамгийн ойр амлалт юу байв. Нөгөөтэйгүүр амлалт болгон нь биелээгүй гэж бид үзэхгүй байгаа. Биелсэн амлалт цөөн ч гэсэн бас байна. Жишээлбэл, Чингис хааны музей барина гэсэн барьж. Харин биелээгүй амлалтууд ч түүнээс ч олон байгаа. Тэгэхээр бидний хувьд тэрхүү хэвлэмэл хуудас дээрээ МАН-ын 2020 оны амлалтуудыг бүгдийг нь бичиж багтааж чадахгүй тул хүний амьдралд ойр байх амлалтуудыг түн оруулж, улмаар аль нь биелсэн байна, аль нь биелээгүй байна гэдгийг иргэд уншиж, судлаад тэмдэглэнэ гэсэн үг. За энэ амлалт нь биелсэн бол зөв тэмдэг тавья, энэ биелээгүй, тэгэхээр чагт тэмдэг тавина гээд явах юм. Иргэдэд тараах энэхүү хэвлэмэл хуудсаа бид буцааж авахгүй. Хамгийн чухал нь иргэд удахгүй сонгууль өгөх гэж байна. Сонгууль бол улс төрийн нам, улстөрчдөд иргэд сонгогчид дүн тавьдаг механизм. Тиймээс өнгөрсөн сонгуулиар амлаж байсан амлалтууд өнөөдөр ямар хэмжээнд биелчихээд байгаа юм бэ. Өнгөрсөн сонгуулиар хэн юу амлаж байсан билээ гэдгийг сануулах, дүгнэлт хийх тэр боломжийг бид иргэдэд нээж өгч байгаа маань энэ төслийн гол зорилго гэж хэлж болно.

-МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь өнөөдөр биелчихсэн байна вэ?

-Мэдээж биелсэн юм байна. Гэхдээ аудитын газраас гаргасан дүгнэлтээр МАН-ын амлалт 70, 80 хувь нь биелчихсэн гэдгийг би хувьдаа урвуу хамаарлаар нь хэлнэ. Бараг л 10-20 хувь дотор л хэрэгжсэн байгааг бид судалж, шинжилж үзчихээд сууж байна. Бидний хийсэн судалгаа, тооцоолол хараат бус явагдсан гэдгийг баримттай, хариуцлагатай хэлж чадна. Аль нэг нам, улс төрчийн нөлөөллөөр бид ийм судалгаа, ийм санаачилга гаргаагүй шүү гэдгийг хатуу хэлмээр байна. Тэр дундаа хүний амьдралд хамгийн ойр амлалтууд биелсэн үү, түүгээр хөгжлийн индексээ боддог гээд үзвэл бүтээн үйлдвэрлэлтийн цөөн ажлууд биелсэн байна. Жишээ нь, шинэ сургуулиуд баригдсан, өргөтгөл хийгдсэн, Соёлын яамтай болж, Чингис хааны музей баригдсан гэх мэт ажлууд хийгдсэн байгаа. Гэхдээ арван сая малын арьс, шир боловсруулах үйлдвэр барина, малын махыг гадагшаа гаргаж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтууд биелээгүй байна. Амласан бол хэрэгжүүлдэг л байх ёстой. Хэрэгжүүлж чадаагүй бол тайлан тайлбараа ил тод нээлттэй тавьдаг л байх шаардлагатай. Энэ бол улс төрийн намын ёс зүй, хариуцлага.

-Хэвлэл мэдээллийн салбартай холбоотой яг ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсныг та нэг сануулаад хэлэхгүй юу?

-МАН-ын хөтөлбөрийн 3.4.8 дээр “Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэжлийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана” гэж заасан байгаа. Нийгмийг соён гэгээрүүлэх нь ганц нэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажил биш. Энэ бол нийт улс орны хэмжээний ажил. Тэгвэл энэ дээр МАН ямар дэмжлэг, ямар бодлого гарган ажилласан бэ. Нийгмийг гэгээрүүлэх хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгох чиглэлд яаж анхаарсан юм. Мэдээж МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх субьект бол Засгийн газар. Засгийн газраас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай, мэргэжлийн байгууллагуудтай, магадгүй МСНЭ-тэй, сайтын холбоотой хамтраад нийгмийг соён гэгээрүүлэх энэ ажлыг хийх ёстой байсан. Гэтэл тийм ажил хийгдсэн зүйл байна уу, байхгүй. Энэ ингээд цаасан дээр хараар бичигдээд, хаягдаад үлдэж байгаа юм. Ер нь МАН-ын дэвшүүлсэн олон амлалтууд хожим цаасан дээр хараар бичигдээд хаягддаг.

-Амлалт нэхэх, мөрийн хөтөлбөрийг нь сануулах нь иргэн хүний эрх л дээ. Гэхдээ яагаад энэ асуудлыг танай сайт тэр дундаа та яриад байна вэ?

-Нэгдүгээрт, бид агуулгаараа аль нэг нам, улс төрч тэр дундаа өнөөгийн эрх баригч намыг буруутгах, эсвэл АН-ын гэх үү бусад улс төрийн намын талд зогсох гээгүй. Манай сайтын болоод миний энэ санаачилга бол цэвэр сэтгүүлчийнхээ хувьд нийгмийн хариуцлагын үүднээс олон нийтийн өмнөөс дуу хоолой болох үүргээ биелүүлж, улс төрийн нам, эрх баригчдаас амлалтаа хэрэгжүүлдэг бай гэдгийг шаардаж байгаа юм. Ер нь нам ч бай, улстөрч ч бай, хувь иргэн хүн ч бай хэлсэн бол заавал хийдэг, амлалтаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

-Амлалтаараа нэг хэсэг өрсөлдөж олон нийтийн саналыг авдаг байдал одоо өөрчлөгдсөн үү. Ард түмний хувьд өнгөрсөн үеэ бодоход бага ч болтугай хэрсүүжсэн байлгүй дээ…?

-Би сонин жишээ хэлье. Ардын намын 2020 оны мөрийн хөтөлбөрт ийм заалт байгаа. 1.4.20-д “Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” гэж хэлсэн. Гэтэл энэ мөрийн хөтөлбөр 2024 оны сонгууль болох гэж байхад 2024-2028 оны МАН-ын мөрийн хөтөлбөр дээр яг энэ нэрээрээ ганцхан үг өөрчлөгдөж орж ирсэн. Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай гэдэг үг. Дөрвөн жилийн өмнө “энийг бид хийнэ ээ, хийхээр болчихлоо, Засгийн газартаа баярлалаа” гэж байсан. Гэтэл хийгдээгүйгэр үл барам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ганц үг солигдоод дахин ороод ирж байна. Ингэж болох уу гэдгийг л бид асуугаад байгаа юм. Сэтгүүлчийн хувьд энийг ярихаас өөр арга алга. Хоёр жил ярилаа. Одоо сонгууль болох гэж байна. Тэгэхээр бид нар ийм үед сонгогчид боловсрол олгож, энэ мөрийн хөтөлбөр дээр ийм байна, өмнө нь ийм байсан байна шүү гэдгийг тайлбарлана. Өнөөг хүртэл хэдхэн сургуулиудаа камержуулчхаж чадахгүй найман жил явж байна даа бид. Ийм байж болохгүй ээ гэдгийг л сэтгүүлчийн хувьд хэлээд байгаа юм.

-Эрх баригч намаа иргэдийн хувьд гол шаарддаг зүйл бол ажлын байр бий болгох. Мэдээж сонгуулийн үеэр хэдэн мянган ажлын байр бий болгоно гэж амлаж л гарч ирсэн болов уу?

-2020-2024 онд Ардын нам 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Гэтэл Ч.Ундрам гишүүн ажлын тайландаа 41 мянган ажлын байр бий болгож, хадгалсан гээд биччихсэн байх шиг (инээв). МАН-ын 4 жилийн мөрийн хөтөлбөрийн амлалтын бараг 1/3 -ийг ганц гишүүн нь хийсэн байна гэж ойлгохоор. Өнөөдөр шинээр ажлын байр бий болсноос илүү өмнөх тоо нь цөөрсөн гэж хэлэх хүн олон байгаа байх бэ. Биелсэн биелээгүй юмнууд маш их байна. Цаашдаа бид энэ амлалтуудад яах ёстой вэ. Ерөөсөө л амлалт нь ямар түвшинд биелэв, аль нь биелээгүй байна гэдгээр нь тухайн улс төрийн нам, улс төрчийг дүгнэх хэрэгтэй. Яг энэ агуулгаар манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн амлалтуудыг нь шаардах ёстой. Бид ийм байдал руу шилжихгүй бол зүгээр л нэг тал нь амлаад л, мартуулаад дахиж гарч ирээд амладаг байдлаар явж болохгүй. Энэ нь өөрөө улс орны хөгжлийг хойш татсаар л байна. Магадгүй иргэд сонгогчид бид өөрсдөө энэ сонгогчийн боловсролдоо төдийлөн ач холбогдол өгөөгүй, анхаараагүй ийм байдлаасаа болоод ч амлалтуудад хууртагддаг, амлалтуудыг нь нэхэж улс төрийн тэмцэл өрнүүлж чаддаггүй байх. Тиймээс бидний хувьд амлалтыг нь нэхэх, асуух, тодруулах зарчмын асуудал үүсгэн тавьж байгаа гэсэн үг.

-Нэг талдаа амлалт гэдэг бол тухайн төлөөллөө болгож явуулсан хүний дахиж сонгох, сонгогдох хэмжүүр болгох ёстой гэдгийг та хэллээ. Тэгэхээр иргэдийн хувьд дөрвөн жилийн хугацаанд бас мартдаг. Ерөөсөө ганц нэг өөрт ашигтай юмаа л мэддэг. Тэгэхээр яг энийг Амлалт.мн энэ төслөөрөө иргэдийн ой санамжийг сэргээх, сэлбэх, сануулах. Цаашид үүгээр дамжуулан иргэдийн улс төрд оролцох оролцоог идэвхжүүлэх чиглэлтэй төсөл гэж ойлгоод байна, зөв үү?

-Яг тийм. Магадгүй зарим хүмүүс яагаад энэ цаг үед энийг яриад байна вэ гэж хардаж магадгүй. Бид өмнө нь байнга ярьж, байнга сануулж ирсэн. Амлалт.мн сайтын зорилго чиглэл ч үүнд оршдог. Гэхдээ яг сонгуулийн өмнө нэг талаасаа бид сайтаа танилцуулах, хүргэх. Нөгөө талаасаа иргэд өөрөө сонгогчийн боловсролынхоо хувьд хэн, хэн нь юу гэж ярьж байсныг нь эргэж санах, үнэлэлт дүгнэлт өгөх. Гэхдээ хувь хүн өөрөө гаднын ямар нэг нөлөөгүй тэр боломжийг нь олгож байгаа юм. Цаашдаа ч гэсэн бид нийслэлийн намын нийслэлд хэрэгжүүлсэн амлалтыг намар болох орон нутгийн сонгуулийн хүрээнд дахиад л асууж, тодруулна гэсэн зорилготой байна.

 

Categories
мэдээ нийгэм

Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ DNN.mn

Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл гаргасан юм.

Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдөр хийхээр товлолоо гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Хар тамхитай тэмцэх газраас гурван бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна DNN.mn

Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр нэр бүхий уран бүтээлчдийг саатуулсан гэх мэдээлэл гараад байна.

Цагдаагийн байгууллага”Хар тамхитай тэмцэх газраас гурван бүлэг этгээдийг баривчлан шалгаж байгаа нь үнэн” гэв.

Энэ асуудлаар 15:30 цагт мэдээлэл өгнө.

Categories
мэдээ эдийн-засаг

Шууд хөрөнгө оруулалт 73 хувиар нэмэгджээ DNN.mn

Монгол Улсад орсон шууд хөрөнгө оруулалт 2024 оны эхний улиралд 885 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар буюу 374 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнээс:

  • Нийт хөрөнгө оруулалтын 79 хувь буюу 698 сая ам.доллар нь уул уурхайн салбарт,
  • Найман хувь буюу 75 сая ам.доллар нь мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт,
  • Зургаан хувь буюу 54 сая ам.доллар нь худалдааны салбар,
  • Гурван хувь буюу 26 сая ам.доллар нь санхүү, даатгалын салбарт,
  • Үлдсэн дөрвөн хувь буюу 32 сая ам.доллар нь тээвэр, мэдээлэл, холбоо, барилга зэрэг бусад 15 салбарт орсон байна.

 

Эх сурвалж: ЭЗХЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн зуслангийн 2024 оны ээлжийн хуваарь болон төлбөр DNN.mn

Хүүхдийн зуслангийн ээлжийн хуваарь болон төлбөрийн мэдээллийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас танилцуулсан. Энэ зун 23 зуслан үйл ажиллагаа явуулах бөгөөд амрах хоногоосоо шалтгаалж 290,000-1,485,000 төгрөгийн төлбөртэй байна.

Зуслангийн нэр Байршил Утасны дугаар 1-р ээлж 2-р ээлж 3-р ээлж 4-р ээлж 5-р ээлж 6-р ээлж 7-р ээлж 8-р ээлж 9-р ээлж 10-р ээлж 11-р ээлж 12-р ээлж Төлбөр
1 Янзага СБД Хандгайт 26 км 95507011 6/10-6/17 6/17-6/24 6/24-7/01 7/01-7/08 7/15-7/22 7/22-7/29 7/29-8/05 8/05-8/12 8/12-8/19 8/19-8/26 450,000₮
6/10-6/17 6/17-6/24 6/24-7/01 7/01-7/08 7/15-7/22 7/22-7/29 7/29-8/05 8/05-8/12 8/12-8/19 8/19-8/26 550,000₮
2 Маргаашийн хөгжил Бэлхийн ам 27 км 99991727 6/09-6/16 6/16-6/23 6/23-6/30 6/30-7/07 7/14-7/21 7/21-7/28 7/28-8/04 8/04-8/11 Бага анги -420,000₮ Дунд анги, Ахлах анги -455,000₮
88087936
3 Галакси Гачуурт Баянтөхөмийн ам 99026644 6/03-6/08 6/08-6/15 6/15-6/22 6/22-6/29 6/29-7/06 7/15-7/20 7/20-7/27 7/27-8/03 8/03-8/10 8/10-8/17 8/17-8/20 Бага анги 450,000₮ Дунд анги 470,000₮ Ахлах анги 485,000₮ Оюутны ээлж 250,000₮
4 Сансар Гачуурт 38 км 80108038 6/03-6/10 6/10-6/17 6/17-6/24 6/24-7/01 7/01-7/08 7/08-7/15 7/15-7/22 7/22-7/29 7/29-8/05 8/05-8/12 8/12-8/19 448,000₮ -560,000₮
99178448
99279292
5 Нарс Толгойтын баруун салаа Баян согоотын аманд 18 км 99096109 6/08-6/13 6/13-6/18 6/21-6/28 6/28-7/05 7/05-7/10 7/16-7/23 7/30-8/06 8/06-8/13 8/13-8/20 400,000₮-
694,500₮
6 Найрамдал 45 км 99915555 6/03-6/08 6/09-6/16 6/17-6/22 6/23-6/30 7/01-7/10 7/15-7/25 7/26-8/02 8/02-8/07 8/02-8/12 8/07-8/14 8/15-8/22 5 хоног-400,000₮
91105566 7 хоног-560,000₮
99260863
7 English camp Төв Сэргэлэн 50 км 99097476 6/02-6/09 6/09-6/16 6/16-6/23 6/23-6/30 6/30-7/14 7/14-7/21 7/21-7/28 7/28-8/04 8/04-8/11 8/11-8/18 8/18-8/24 7 хоног-495,000
14 хоног-990,000
21 хоног – 1,485,000
8 AB greenland Сүхбаатар дүүрэг 19-р хороо Хандгайт дунд ам 99903636 6/03- 6/08 6/13-6/18 6/23-6/28 7/03-7/08 7/19-7/24 7/29-8/03 8/08-8/13 8/18-8/23
99995155
6/08-6/13 6/18-6/23 6/28-7/03 7/14-7/19 7/24-7/29 8/03-8/08 8/13-8/18
9 Нарлаг Налайх Тэрэлж 60 км 88005133 6/15-6/22 6/22-6/29 6/29-7/06 7/06-7/13 7/13-7/20 7/20-7/27 7/27-8/03 8/03-8/10 8/10-8/15 390,000₮-420,000₮
10 Жавхлант Налайх Тэрэлж 67 км 88003060 6/10-6/17 6/17-6/24 6/24-7/01 7/01-7/08 7/15-7/22 7/22-7/29 7/29-8/03 400,000₮
11 Анар Налайх тэрэлж 55 км 99188793 6/17-6/21 6/21-6/25 6/25-6/29 6/29-7/03 7/03-7/07 60,000₮ -65,000₮
12 “Би Монгол хүн” Хүүхдийн хүрээ Налайх тэрэлж 55 км 91119923, 6/09-6/16 6/16-6/23 6/23-6/30 6/30-7/07 7/16-7/21 7/21-7/28 7/28-8/04 5 хоног- 290,000₮
93139923 7 хоног- 370,000₮
13 Баянгол зуслан Тэрэлж 99091963 6/09-6/15 6/15-6/21 6/21-6/26 6/26-7/01 7/01-7/06 7/06-7/11 7/20-7/25 7/25-7/30 7/30-8/04 8/04-8/09 Бага анги
5 хоног – 250,000₮
7 хоног – 350,000₮
Дунд анги
55*5
Ахлах анги
60*5
14 Цонжин cyber boarding Цонжин болдог 72826060 6/17-6/23 6/24-6/30 7/01-7/07 7 хоног- 1,100,000₮
15 Оньсхон Налайх 58 км 99105988 6/28-7/01 80,000₮
16 Төгс нүүдэл Налайх тэрэлж 4 км 99809006 6/03- 6/28 20 хоног – 1,000,000₮
17 Тэмүүлэл БНД 135 км 99241352 6/19-6/25 6/25-7/01 7/01-7/07 7/15-7/21 7/21-7/27 7/27-8/02 8/02-8/08 8/08-8/12 315,000₮
Төв, Сэлэнгэ аймгийн зуслангууд
18 Цагаан нуга Төв,Батсүмбэр 130 км 99030511 6/10-6/14 6/14-6/19 6/19-6/26 6/26-7/03 7/03-7/10 7/10-7/17 7/17-7/24 7/24-7/31 7/31-8/07 455,000₮
19 Мөрөөдөл Төв,Батсүмбэр 130км 99909807 6/05-6/10 6/10-6/15 6/15-6/22 6/22-6/27 6/27-7/02 7/02-7/07 7/07-7/11 7/16-7/23 7/23-7/30 7/30-8/06 8/06-8/13 8/13-8/20 4 хоног-350,000₮
5 хоног-400,000₮
7 хоног-525,000₮
Олон улсын 7 хоногийн -650,000₮
20 Цоглог Төв,Батсүмбэр 145 км 88008870 6/11-6/16 6/17-6/22 6/23-6/28 6/29-7/04 7/05-7/10 7/11-7/14 7/15-7/22 7/23-7/30 7/31-8/07 8/08-8/15 5 хоног -350,000₮
7 хоног-490,000₮
21 Шонхор Сэлэнгэ, Түнхэл сум 250 км 99741079 6/17-6/24 6/24-7/01 7/01-7/08 7 хоног – 450.000
22 Be Зүүн хараа 90014005 6/17-6/26 6/27-7/06 7/07-7/16 7/17-7/26 7/27-8/06 8/07-8/16 8/16-8/22 7 хоног – 740,000₮
99969339 10 хоног- 1,020,000₮
23 Хүүхдийн жаргалан сувилал зуслан Сэлэнгэ аймаг Мандал сум Хараа гол 89984576
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчин өрхийн хүүхдүүдийн 52.7 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна DNN.mn

Улсын хэмжээнд нийт 189.3 мянган малчин өрх байна.

Өнөөдрийн байдлаар малчин өрхийн хүүхдүүдийн 52.7 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа аж.

Тодруулбал, малчин айл өрхийн 3-5 насны 63 847 хүүхэд байгаагийн 33 657 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. 

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар гэмтлийн улмаас олимпийг өнжинө DNN.mn

Олимпийн хүрэл, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алтан медальт Ц.Цогтбаатар “Парис 2024” олимпийг өнжихөөр болжээ. Тэрбээр хамгийн сүүлд Казахстанд болсон Их Дуулга тэмцээний үеэр өвдөгний чагтан холбоосны бэртлээ сэдрээсний улмаас өчигдөр БНСУ-д хагалгаанд орсон байна.

Энэ бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн аж. Ц.Цогтбаатар 2,782 оноогоор дэлхийн чансааны 23 дугаарт жагссан. Манай тамирчин олимпийн эрхийн жагсаалтад багтаагүй ч тивийн эрхээр оролцох болзлоо хангасан байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулжээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Уг хуулиар “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулахаар тусгасан юм.
Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 2023 оны байдлаар “Эхийн алдар” I, II зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжид нийт 252.678 эх хамрагдсан байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 
Categories
гадаад мэдээ

ISW: Украин Оросын хилийндотор байгаа цэргийн бүх объектуудад цохилт өгөх ёстой DNN.mn

АНУ-ын Дайны судалгааны хүрээлэн/ISW/-гийн өдөр тутам гаргадаг тоймдоо “Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн объект руу довтлоход Украинд АНУ-аас өгсөн зэвсгийг ашиглах хязгаарлалтын тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа нь Украины хойд хэсэгт Оросын цаашдын довтолгоог зогсоох боломжгүй болгож байна” гэсэн байна. Харин “Politico” сонин Украины ерөнхийлөгчийн засаг захиргаанд ойр хоёр хүнээс эш татан “Украины зэвсэгт хүчин АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг ашиглахдаа зөвхөн Харьковын бүсээр хязгаарлагдаж байгаад Украины эрх баригчид дургүйцэж байна” гэж мэдээлжээ. Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Европын асуудал эрхэлсэн захирал Майкл Карпентер “Америкийн дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Байден Украинд өгсөн манай зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрөх өнөөгийн шаардлагыг өөрчлөхийг тушаасан” гэж мэдэгджээ.

ISW-ийн шинжээчид “Карпентерийн тайлбар болон “Politico”-ийн мэдээ нийлээд АНУ эдгээр цохилтыг яг хаана өгөхийг зөвшөөрсөн талаар төөрөгдөл байгааг харуулж байна. Мөн хэрэв Оросын арми Харьковын чиглэлээс өөр газар давшилтын ажиллагаа явуулбал АНУ энэхүү зөвшөөрлөө өргөтгөж бусад бүс нутгийг хамруулахад бэлэн байгааг харуулж байна” гэж онцолжээ. ISW-ийн шинжээчдийн тэмдэглэснээр, Кремль хэрэв Украины цохилт нь хилийн бүс нутаг дахь өөрийн цэргийн төвлөрөлд аюул учруулахгүй гэж үзвэл Харьков мужаас гадна Украины хилийн янз бүрийн бүс нутагт шинэ довтолгоон явуулах шийдвэр гаргаж магадгүй юм. Энэ нь Оросын цэргүүд фронтын янз бүрийн салбар дахь бусад ажиллагаа явуулах магадлалыг нэмэгдүүлж, Украины Зэвсэгт хүчинд хүчээ дахин хуваарилахыг шаардах бөгөөд энэ нь Оросын талд ашигтай байх болно” гэжээ. ISW мөн барууны засгийн газруудын амласан F-16 сөнөөгч онгоцыг Украин цаашид ашиглах талаар харилцан адилгүй бодлого баримталж байгааг тэмдэглэжээ. Тодруулбал, Украин улсаас нийлүүлсэн сөнөөгч онгоцуудаа Украин зөвхөн өөрийн агаарын орон зайдаа ашиглах боломжтой гэж Бельги мэдэгдэв. Нидерланд улс F-16 онгоцуудаа ашиглахад ямар нэгэн хязгаарлалт тавиагүй бөгөөд Украинд НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйл болон олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх цорын ганц нөхцөл шаардсан байна.Эдгээр зөрчилдөөн нь Украин ямар онгоцыг агаарын довтолгоонд ашиглаж болох, ашиглах боломжгүйг дагаж мөрдөхийг Киевээс шаардаж, энэ нь эцэстээ Украины F-16-г ашиглан ажиллагаа болон байлдааны даалгавар төлөвлөх, явуулах чадварыг улам хүндрүүлэх болно” гэжээ.

Үүссэн нөхцөл байдлыг шүүмжлэгч шинжээчид эцэст нь “ISW АНУ Украинд Оросын хилийн дотор байгаа бүх хууль ёсны цэргийн объектуудад АНУ-аас өгсөн зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрөх ёстой гэж үзэж байна” гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллароор нэмэгджээ DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлын үеэр Санхүүгийн зах зээлийн газраас мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадаад валютын орох урсгал өсжээ. Тодруулбал, нүүрсний экспорт энэ оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэж, цэвэр дүнгээр гадаад валютын урсгал 579 сая ам.долларт хүрчээ.

Улмаар гадаад валютын улсын нөөц энэ оны 3 дугаар сард 4.9 тэрбум ам.долларт хүрч, импортын 6.7 сарын хэрэгцээг хангах түвшинд байгааг танилцуулав. Гадаад валютын орох урсгал сайжирсантай холбоотойгоор Төв банкны үнэт цаасны үлдэгдэл энэ оны 4 дүгээр сард 9.7 их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн байна.