Categories
мэдээ улс-төр цаг-үе

СОНГУУЛЬ-2024: Сонгуульд оролцогч намуудын мөрийн хөтөлбөр DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж 16 хоногийн турш үргэлжилнэ.  Ээлжит сонгуульд оролцогч намуудын мөрийн хөтөлбөрыг танилцуулж байна.


Монгол Ардын нам- 1.-mongol-ardyn-nam

Ардчилсан нам 2.-ardchilsan-nam

Үндэсний эвсэл 3.-undesnij-evsel

Иргэний зориг ногоон нам4.-irgenij-zorig-nogoon-nam

Шинэ нэгдсэн эвсэл 5.-shine-negdsen-evsel

Монголын Либерал Ардчилсан нам 6.-mongolyn-liberal-ardchilsan-nam

Эх Орон нам 7.-eh-oron-nam

Бүгд найрамдах нам8.-bugd-najramdah-nam

Монголын Социал Демократ Нам 9.-mongolyn-soczial-demokrat-nam

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам 10.-erh-choloog-heregzhuulegch-nam

Иргэний хөдөлгөөний нам 11.-irgenij-hodolgoonij-nam

ХҮН нам 12.-hun-nam

Эх орончдын нэгдсэн нам 13.-eh-oronchdyn-negdsen-nam

Монголконсерватив нам 14.-mongol-konservativ-nam

Ард түмний хүч нам 15.-ard-tumnij-huch-nam

Монголын хүний төлөө нам 16.-mongolyn-hunij-toloo-nam

Үнэн ба Зөв нам 17.-unen-ba-zov-nam

Эрх Чөлөөний Эвсэл нам 18.-erh-choloonij-evsel-nam

Ард түмний олонхийн засаглал нам 19_ard_tumnij_olonhijn_zasaglal_nam

Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам 20.-irgedijn-orolczoony-negdel-nam

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 21_sajn_ardchilsan_irgedijn_negdsen_nam

 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 2024 оны сонгуульд нийт 1336 нэр дэвшигч оролцож байна DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд өнөөдөр (2024) Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвслийнх төлөөлөл болон бие даагчид, тэднийг төлөөлөх хүн гардаж авсан юм.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна.

Нэр дэвшигчийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар өнөөдрөөс Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.

Categories
гадаад мэдээ

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Олон улсын шүүхэд хандав DNN.mn

Олон улсын хүний эрхийн холбоо (FIDH)-ны хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэн ядалтыг өдөөсөн Оросын суртал ухуулагчдын эсрэг Олон улсын Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Тэд “Оросын “нэрт” суртал ухуулагчид болох Владимир Соловьев, Дмитрий Киселев, Маргарита Симонян, Дмитрий Медведев, Сергей Мардан нарыг энэхүү шүүхээс баривчлах тушаал гаргана гэж тэд найдаж байна” гэж мэдэгдэв. Олон улсын Эрүүгийн хэргийн шүүх Украины хүүхдүүдийг 2023 онд ОХУ-д албадан гаргасан ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Хүүхдийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргаж байжээ.

Ромын дүрмийн дагуу үзэн ядсан үг хэллэгийг гэмт хэрэг гэж тооцдоггүй ч Руанда, Югославт болсон хэргийн эрүүгийн шүүхийн практикт тулгуурлан хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэн ядсан үг хэллэгийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрч болно гэсэн хуулийн үндэслэл, жишиг бий болгохыг оролдож байгаа юм байна.Хэвлэлийн бага хурал дээр FIDH-ийн гишүүд болон мэргэжилтнүүд үзэн ядсан үг хэллэг нь дайныг өдөөж, зөвтгөхөд томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон байна. Тухайлбал, 2014 оноос хойш Оросын суртал ухуулга тасралтгүй давтсаар ирсэн “Киев дэх нацистууд” гэсэн худал ухуулга нь Оросын зах хязгаарын олон тооны хүмүүсийг нацистууд үнэхээр Украины удирдаж байна гэж үзэхэд хүргэж, одоогийн дайныг Аугаа эх орны дайнтай адилтгахад хүргээд байгааг анхааруулсан байна. Мэргэжилтнүүд мөн Оросын суртал ухуулагчдын нийгэмдээ тулгаж буй өөр нэг тууштай санаа бол Украин гэж улс байхгүй, Украин үндэстний түүхэн газар бол “том ах”-ын хажуугаас явсан өөрсдийгөө Украин гэж нэрлэсэн “бяцхан оросууд” юм гэсэн худал ухуулга юм. Учир нь түүхэнд Киевийн орос гэж байснаас бус Москвитын орос гэж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын ачаар хүчирхэгжсэн Москвагийнхан түүхэн үндэстэн болох гэж Киевээс орос гэдэг үгийг нь булааж өөрсдийгөө нэрлэсэн гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

ЧД-ийн 4 дүгээр хороо, тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.

May be an image of road and street

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн боомт өнөөдөр түр хаана DNN.mn

Монгол, Хятадын хилийн боомтын зургадугаар сард түр хаах хуваарийн дагуу өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд түр хаах юм байна.

БНХАУ-ын хууль тогтоомжид заасны дагуу “Луут завины баяр” өнөөдөр тохиож байгаа аж. Түр хаах хуваарийн дагуу Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Бургастай-Лаоемяо, Байтаг-Улиастай, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтууд өнөөдөр амарна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт 35.2 хувиар өсчээ DNN.mn

Чулуун нүүрсний экспортын товч мэдээллийг хүргэж байна.

Чулуун нүүрс: Зургадугаар сарын 09-ны өдөр 23,3 мянган тонн,

2024 оны эхнээс 33,397.4 мянган тонн экспортолсон.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.2 хувиар өссөн байна.

May be an image of text that says "A moHroлblH rAAЛb BAPИЙH BAPИЙHM3A333KCnOPT M3A33 3KCnOPT /2024.1.1-2024.6.10/ 4yЛyyH HYYPC TΟ WИPX3r 2023 2023oHbl OHbl ΜΘΗ HE3C YE30 2024.6.9 OHbl 3XH33C 23.3 MRH.TH 33,397. 897.4MRH. 35.2% BCCOH 1800-1281 1800- WWW.CUSTOMS.GOV.MN"

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар нийт 398.000 мянга гаруй цэцэг тариад байна DNN.mn

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398,000 гаруй цэцгийг тариад байна.

Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв. Харин энэ онд 25 хийцлэл болгон нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн цэцгүүдийг дэлгээд байна. Иймд иргэд та бүхэн цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


2024 оны зургаадугаар сарын 11-нээс 2024 оны зургаадугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-нд нутгийн хойд, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

ХУД-ийн 22 дугаар хороо, ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөхөнцөр вирусийн эсрэг вакцин тариулаагүй охид халдвар авах эрсдэл 10 дахин өндөр гарчээ DNN.mn

“Оном” сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар өөрийнх нь 31 настай дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өөд болсон талаар сошиал сүлжээнд хуваалцав. Ингэхдээ тэрээр монгол эмэгтэйчүүд энэ төрлийн хорт хавдраар цагаасаа эрт нас барж байгаа гол шалтгаан бол 2010-2012 онд хэрэгжүүлж чадаагүй хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоосонтой холбон тайлбарласан нь анхаарал татлаа.

ХСҮТ-өөс гаргасан судалгаагаар 2023 онд буюу өнгөрсөн онд нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалт дэлхийд 12 хувьтай байдаг бол манай улсын 35-аас дээш хувь нь энэ хавдрын тээгч болдог нь дэлхийн хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт гэдгийг тодотгосон байв. Нэг ёсондоо умайн хүзүүний хавдар монгол эмэгтэйчүүдийн дунд маш өндөр хувьтай байгаа төдийгүй аюулын том дохио болон дуугарч байна гэсэн үг аж. Үүнийг батлах гашуун түүхүүд бидний амьдралын дунд олон бий. Үүний нэг нь доктор Д.Наранбаатар эмчийн дүү болсныг ч тэрээр ийнхүү зарлажээ. Энэ аюулт хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл нь хөхөнцөр вирус буюу папиллома вирус. Энэ вирус нь 100 гаруй хэв шинжтэйгээс 40 гаруй хэв шинж нь бэлгийн замаар дамждаг дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан халдварын тоонд ордог юм байна. Ихэнх хүмүүс амьдралынхаа хугацаанд папиллома вирусийн халдвар авсан байдаг ч тэдний 90 орчим хувийг дархлааны систем нь хамгаалан өвчлүүлдэггүй, хоёр жилийн дараа вирус халдварлах чадваргүй болдог. Үлдсэн 10 хувь нь өвчилдөг. Энэ вирус олон жилийн хугацаанд биед хуримтлагдан устаагүй тохиолдолд хавдар болон өвчлүүлнэ. Тэр дотроо папиллома вирусийн 16, 18 дугаар хэв шинж нь умайн хүзүүний хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг.

Дэлхий нийт энэ аюулт өвчнийг үүсгэгч вирусийг 1970 онд Германы эрдэмтэн нээж, 1990 онд Австралийн эрдэмтэд вакцин зохион бүтээж 2006 онд патент авсан түүхтэй аж. Ингээд 2007 оноос дэлхий нийтээр дархлаажуулалтын хөтөлбөртөө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг оруулжээ. Өнөөдөр хүртэл дэлхийн 120 орчим улс орон энэ вакциныг хэрэглэж хэвшжээ. “Австрали улс 2007 онд папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрөө эхэлснээс хойш өдгөө 16 дахь жилдээ вакцин хийж, умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээг хүний папиллома вирусийн шинжилгээ рүү шилжүүлжээ. Ингэснээр 2030 онд умайн хүзүүний хавдаргүй улс болох зорилт тавиад ажиллаж байна” гэж Хавдрын үндэсний төвийн тэргүүн, доктор Б.Цэцэгсайхан ярьж байна.

Тэгвэл Монгол Улсын хувьд 2012 онд “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилттэй ЭМЯ, ХӨСҮТ хамтран төслийн хүрээнд 9-15 насны охидод папиллома вирусийн эсрэг “Гардасил” вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлж байлаа. Энэ үед хавдрын тархалтын нөхцөл байдал 2008 онд хийгдсэн “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдрын тархалтыг тогтоох судалгаа”-аар нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд тус вирусийн тархалт 35 хувь, 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд 48,5 хувь хүртэл, 45-49 насны эмэгтэйчүүдийн дунд 26 хувьтай гарч байжээ. Тиймээс “Гардасил” вакциныг нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 11-15 насныханд хийж эхэлсэн юм. Тодруулбал, “Гардасил” вакцины нэг дэх тунг 10757 охинд тарьж 76.4 хувь, хоёрдугаар тунд 10537 охиныг хамруулж, өмнөхөөсөө буурсан буюу 74.9 хувийн үзүүлэлттэй байсан аж. Харин вакцины сүүлийн тун буюу гурав дахь тунг 2012 оны есдүгээр сард хийж эхлэх байжээ. Гэтэл энэ үеэр вакциныг эсэргүүцэгчид гарч ирэн нийгэмд, “Гардасил” вакцин мөнгөн ус агуулсан, хорт бодистой гэх ухуулга хүчтэй гарчээ. Мөн охидыг үргүйдэлд хүргэдэг зэрэг олон төрлийн таамаг гарч байв.

Хамгийн ноцтой нь үүнийг хавдрын мэргэжлийн эмч нарын зүгээс эсэргүүцэж байсан нь анхаарал татна. Тэр бол “Даффодил” эмэгтэйчүүдийн хавдрын клиникийн захирал, эмэгтэйчүүдийн хавдрын их эмч Л.Баярсайхан байв. Тэрээр тухайн үед “Энэ вакциныг 2006 онд АНУ-д зөвшөөрсний дараа үйлдвэрлэгч “Мерк” компаниас “Охиныхоо амь насыг хамгаалахыг хүсвэл “Гардасил” вакцин хийлгэ” гэсэн уриа, сурталчилгааг хүчтэй явуулсан. Мөн лоббидож болох бүхнийг хийсэн тул 2007 он гэхэд “Мерк”-ийн мэдээлснээр 80 орон тус вакциныг хийхийг зөвшөөрсөн гэдэг. “Мерк” бол хувийн компани. Удалгүй энэ вакцинаас гаж нөлөө илэрч охид, бүсгүйчүүд нас барсан тохиолдол гарч янз бүрийн байгууллага, хохирогч эх эцэг, олон нийтийн зүгээс вакцины эсрэг мэдээ баримтуудыг цуглуулсан. Эдгээр баримт мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар болон Өвчний хяналтын газраас мэдээлснээр 2011 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Америкт 40 гаруй сая тун “Гардасил” тараасан ба дээрх бүртгэлийн системд 20096 хүнд гаж нөлөө илэрснийг тэмдэглэсэн байдаг. Ихэнх хүнд хөнгөн, дунд ба хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн.Мөн ”Гардасил” хийлгэсэн 71 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. Нас барсан хүмүүсийн 34 нь уг вакциныг хийлгэсэн. Манайх шиг эдийн засгийн хязгаарлагдмал боломжтой, хүн ам цөөтэй улс дэлхийд хамгийн үнэтэй гэх ”Гардасил” вакциныг ийм зөрчилтэй мэдээллийн орчинд охиддоо хийж эхлэх нь эртэдсэн хэрэг. Дор хаяж 10 жилийн дараа бусад орны үр дүнг ажиглаад шийдэх асуудал. “Гардасил” нь хүний папиллом вирусийн хоёрхон төрлийн эсрэг, дээд тал нь дөрвөөс таван жилийн түр зуурын дархлаа тогтоодог” гэж олон нийтэд зарласан байдаг.

Энэ мэдээлэлд автсан иргэд холбогдох багууллагад гомдол гаргаж хүртэл үзжээ. Тухайлбал, Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвд эцэг, эхчүүд хандаж гомдол гаргажээ. Энэ талаар тус төвийн тэргүүн Б.Цэрэндорж “Манай төвд есдүгээр сарын 4-ний (2012 он) өдөр иргэн Э.Мөнгөнчимэгээс “Би 12 настай охиноо уг вакцинд хамруулсан. Гэтэл Европ дахь “Гал үндэстэн холбоо”-ноос хийсэн мэдэгдэлд “Гардасил” нэртэй энэ вакцинаас мөнгөн ус, химийн хорт бодис илэрсэн гэж мэдээлсэн. Иймд уг вакцинаас ийм төрлийн хорт бодис илэрсэн үгүйг тогтоон, хууль хяналтын байгууллагад хандаж өгнө үү” гэсэн хүсэлт ирсэн. Иргэдээс ирсэн гомдлыг уншихаар охидын биед мөнгөн ус орчихсон юм байна гэсэн хандлага байгаа юм. Манай улсад энэ вакциныг хийгээд хоёр шат нь явчихсан, одоо гурав дахь шат нь эхэлж байна. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол, ажил албан тушаалын сонирхол, халаа сэлгээтэй холбоотой юм болов уу гэж бодоход хүрээд байна. ДЭМБ-ын суурин төлөөлөгч нь ямар нэг бодисгүй, хор нөлөөгүй гэж байр сууриа илэрхийлээд байхад ийм асуудлууд гараад байгаа нь нэг талаар эрүүл мэндийг улстөржүүлээд байгаа юм болов уу гэж ойлгогдож эхэллээ” хэмээн мэдэгдэж байжээ.

Ийнхүү нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулсан эрүүл мэндийн энэ чухал төсөл 2012 онд зогссон байдаг. Энэ хугацаанд тоолж баршгүй олон гэр бүл охид эмэгтэйчүүдээ энэ аюулт өвчнөөр алдаж, амьдын хагацал үзсэн нь тодорхой. Хэрэв тус вакциныг 2012 оноос товлолт вакциндаа оруулах дэлхийн улс орнуудын адилаар явсан бол өнөөдөр бид Австралийн жишгээр явах боломж байжээ гэх дүр зураг, судалгаа гарчээ.

Хавдрын үндэсний зөвлөлөөс “Гардасил” вакциныг тухайн үед хийлгэсэн болон хийлгээгүй охидын судалгааг хийжээ. Энэ тухай Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан “Судалгаагаар охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон. Жирэмслэлт, төрөлт хэвийн. Хамгийн гол үр дүн нь вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусийн халдварын тархалт 10 дахин буурсан үр дүн гарсан. Гэтэл вакцин хийлгээгүй охидын дунд халдвар 10 дахин өндөр байгаа ба энэ охид 10-15 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг. Монголд эмэгтэйчүүдийн байрлалын хавдраар нас барж буй 13 хүний нэг нь умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхидог. Энэ хавдраар оношлогдсоны дараа таван жил амьдрах магадлал 51 хувь, бусад нь нас барах эрсдэлтэй” гэж байгаа юм.

Дэлхий нийтээрээ охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах вакцинжуулалтыг хийж байхад Монгол Улс түүнээс ухарч, 2012 онд “Гардасил” вакциныг зогсоож байжээ. Тухайн үед Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нар байлаа.