Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиллана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ.

Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн  үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим,  үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө.

Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана. Улмаар санал авах өдрийн дараа урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг  зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж.

Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах юм.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт дотоодод төдийгүй гадаад улсуудад бүрэн нээлттэй. Энэ удаагийн сонгуулийн гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 (Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse) байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж, олон улсад мэдээлэхээр Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэх авчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт 38.5 хувиар өсчээ DNN.mn

 Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр манай улс энэ оны зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар 358.8 мянган тонн чулуун нүүрс экспортлоод байна.

2024 оны эхнээс 37,685.2 мянган тонн экспортолжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.5 хувиар өссөн дүнтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Дуусах хугацаа хэтэрсэн ч худалдаалж байсан 54 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн устгажээ DNN.mn

Улсын хэмжээнд 3780 газрыг хамруулан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж, 308 газарт худалдаалагдаж байсан 2278 нэр төрлийн 21962 ширхэг, 54 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Устгалын комисст шилжүүлж, устгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Намшир: Баригдаагүй, усанд автсан хэсэгт ажил эхлээгүй байгаа DNN.mn

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар НЗХГ болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас мэдээлэл өглөө.

Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн төслийн зөвлөх инженер Ч.Намшир “Инженер хүний зүгээс үү иргэний зүгээс ярих уу гэдгээ мэдэхгүй байна. Инженер хүний зүгээс ярихаар иргэд “инженер аятай монгол инженер байна уу” гэх юм. Аливаа мэдээллийг нийтэд хүргэхдээ ул суурьтай бүрэн бүрдүүлсний дараа нийгэмд хүргэж байхыг уриалмаар байна. Дутуу мэдээлэл өгөнгүүт сошиалаар “Монгол Улсад замын инженер байна уу, шороон дээр гүүр тавьчихлаа” гэх юм. Бидний хийж чадахгүй 3D эвлүүлэг хүртэл хийгээд гаргасан.

Яармагийн 70,000 хүн амд зориулсан зам нь дээд ангиллын буюу хоёр түвшний уулзвартай байх юм. Яармагийн одоогийн замтай ижилхэн хоёр давхар байна. Замын зөвшөөрөгдсөн налууд тааруулж төлөвлөлтөө хийхээр Туулын хөндий рүү орох тусмаа өндөр. Одоо усанд автсан хэсэгт гүүр байгаа юм. Энэ гүүр төлөвлөлтөд уягдаж өндөр нь өөрчлөгдөж байгаа. Энэ гүүрийг барьчхаад нураагаад дахин барьчихвал улсын мөнгийг шамшигдуулсан болно. Тэгэхээр гүүрээ одоохондоо барихгүй. Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна.  Нэг гүүр бариад устгах уу, дахиад нэг гүүр төлөвлөснийгөө зөв явуулах уу гэдэг асуудал. Инженерийн шийдлийг мэргэжлийн хүмүүсээс асуух хэрэгтэй.

Гүүрний урд талын далан болон юу ч хийгдээгүй газар үерт автсаныг цэцэг ургуулж, томруулж ярьж байгаад эмзэглэж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Суудлын автомашины импорт 84 хувиар нэмэгджээ DNN.mn

 Манай улсын хилээр он гарснаас хойш энэ сарын 25-ны өдөр хүртэл суудлын 56,086 машин оруулж ирээд байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 84.8 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Түүнчлэн, дээрх хугацаанд ачааны 13,632 машин импортолсон нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 40.7 хувиар нэмэгдсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Усны ослын нийт тохиолдлын 27.5 хувь нь нийслэл хотод тохиолджээ DNN.mn

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан  байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.

Иймд иргэн та гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Мөн Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд автобусаар зорчих карт борлуулах 1735 цэг ажиллаж байна DNN.mn

Нийслэл хотод автобусаар зорчих карт цэнэглэх, борлуулах 1735 цэг ажиллаж байна.

Тодруулбал:

-Үндсэн цэнэглэх цэг 389

-УБСК Хэрэглэгчийн төв 3

-Umoney үйлчилгээний цэг 35

-Tower Soft, Datacare /Ontime Pos/ 133

-Easypay /POS/ 642

-GS25 241

-Emart сүлжээ дэлгүүр 4

-Номин сүлжээ дэлгүүр 37

-CU сүлжээ дэлгүүр /тест/ 251 байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Буруу ишилсэн сүх шиг зөрүүд хүнтэй хэд хоног амьдарч чадах вэ DNN.mn

Санаа сэтгэл нийлбэл хамт амьдар даа хэмээн эцэг өвгөд сургаж иржээ.Энэ бол амьдралаа хамтран зохиохоор ирж байгаа үр хүүхдэдээ хэлж сургаж ирсэн үг. Бусад бүх юм бол дараа нь байдаг бололтой. Хүүдээ, хүүхэндээ ингэж л захидаг байв. Санаа сэтгэл нийлнэ гэж юу гэсэн үг вэ гэж.

Хэн нэгнээсээ хүсэл зориг нь зөрдөггүй л байхыг хэлдэг болов уу. Нэг нь ямаа гэхэд нөгөө нь тэмээ гээд зүтгээд байдаггүйг л хэлэх байлгүй дээ. Харин орчин үеийн урлаг яг үүний эсрэг зан байдлыг сурталчилдаг нь харамсалтай. Хүмүүс огтхон ч өөрчлөгддөггүй гэдэг бол батлагдсан үнэн юм гэсэн. Тэгэхлээр бид урлаг зохиолдоо буруу зан үйлийг сурталчлаад байна уу даа гэсэн сэтгэл зовнил үүсээд байдаг боллоо. орчин үеийн нэг алдартай хайрын дуунд зөрүүд зан чинь намайг татсан хэмээн дуулдаг. Эр нь ч юмуу, эм нь нөгөөхийнхөө зөрүүд занд татагдсан байх нь.

Буруу ишилсэн сүх шиг зөрүүд юмтай хамт амьдрах гээд үз дээ. Ус гэхэд гал гэх, урагшаа гэхэд хойшоо гэх юмтай хэд хоног амьдрах вэ. Удахгүй л хаяа хаяагаа л бараадах байлгүй дээ. Тэгэхлээр энэ худлаа болоод явчихаж байгааг та харав уу. Тухайн үедээ нэрд гарсан дуу хөгжим, зохиол, кино залуусын амьдралд чухал нөлөөтөй байдаг. Залуу байхад тэр зохиол, дуу, киноны үзэсгэлэнт гол баатрыг л дуурайх гэдэг. Тэгвэл зөрүүд занд нь татагдах нь нөгөө санаа сэтгэл нийлэх гэдгээс тэс ондоо юм байгааг хэн нь ч хэлдэггүй.

Наад захын ийм юм мэддэггүй болохоор орчин үед гэр бүл гэдэг айл гэр болж тоглох шиг л наад захын юм болжээ. Төрийн үндэс гэр бүл гэж ярьдаг. Орчин үед гэр бүл гэдэг юутай хэврэг болсны зөвхөн нэг жишээ л энэ болов уу.

Ж.Сандагдорж

 

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ.

Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.

Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ.

Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар усны ослоор 30 хүн амь насаа алджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны 06 сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан  байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.

Иймд иргэн та гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Мөн Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.