Categories
мэдээ

Олимпод нийт 107 орны 357 жүдоч өрсөлдөнө DNN.mn

Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо (IJF)-ноос өчигдөр буюу энэ сарын 25-нд олимпод оролцох эрх авсан тамирчдын нэрсийг зарлалаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цуглуулсан оноогоороо дэлхийн чансаанд дээгүүр бичигдсэн жүдочид “Парис 2024”-ийг зорих тийзээ авсан юм.

Тухайн улсаас нэг жинд олон тамирчин эрх авсан бол долдугаар сарын 2-ныг хүртэл хэнийг нь явуулахаа шийдэх эрхийг тухайн улсын холбоонд нь өгч буй. Учир нь IJF-ийн дүрмээр тухайн улсаас зөвхөн нэг тамирчин оролцох ёстой.

Нийт 107 орноос 357 жүдоч Францын татамид өрсөлдөхөөр боллоо.Манай улсаас 10 жинд эрх авсан билээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Саналаа солонгоруулан өгч, эмэгтэйчүүдээ илүү дэмжье DNN.mn

Монголчууд бид энэ долоо хоногийн баасан гаригт ес дэх удаагийнхаа ардчилсан сонгуулийг өгнө. Иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн 126 хүн парламентын гишүүн болж, ирэх дөрвөн жилд улс орныхоо асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ тэд бол ард түмний төлөөлөл, цалинтай ажилд орсон хүмүүс гэдгийг сонгогчид сайтар ойлгох хэрэгтэй. Нэг үгээр бол ард түмэн энэ 126 хүнд дөрвөн жилийн хугацаатайгаар ажил өгч байгаа ажил олгогчид юм. Харамсалтай нь, сонгогдсон гишүүд нь ч тэр, сонгосон бид ч тэр энэ зарчмыг ойлгохгүй. Ойлгосон ч төдийлөн ойшоохгүй явсаар өдийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тийм ч болохоор сүүлийн жилүүдэд “Улс төр надад хамаагүй” гэсэн үзэл дэлгэрсэн. Гэхдээ энэхүү үзлийг зориудаар дэвэргэж, залуучуудыг улс төрд идэвхгүй байлгаж, бохир заваан гэсэн ойлголтыг бий болгох тархи угаалт явж ирсэн гэвэл илүү зохилтой. Үе үеийн эрх баригчид эрх мэдлээ хамгаалахын тулд хийж ирсэн энэ буруу суртал ухуулгын уршгаар сонгогчдын идэвх, ирц огцом буурсан гэж болно. Анхны буюу 1992 оны УИХ-ын сонгуульд монголчууд 95.6 хувийн ирцтэй оролцож байсан бол түүнээс хойш буурсаар 2012 оны сонгуульд хамгийн бага буюу нийт сонгогчдын 67.28 хувь нь л санал өгч байсан түүхтэй. Харин үүнээс хойш цахим орчинд залуучуудыг идэвхтэй оролцохыг уриалж, тэдний санал улс орны ирээдүйд, хөгжил дэвшилд ямар чухал болохыг уриалснаар бага зэрэг дээшилж, өнгөрсөн сонгуульд 73.6 хувийн ирцтэй оролцсон байдаг. Мэдээж энэ хувийг дотор нь насны ангиллаар гаргаад харахаар настайчуудын оролцоо хэвэндээ байдаг бол залуучуудын оролцоо бусдаасаа бага байгаа нь хэвээрээ л байна. Мөн эмэгтэйчүүдийн оролцоо ч тийм өндөр биш явсаар ирсэн.

Энэ удаагийн сонгууль шинэ тогтолцоогоор буюу томсгон бүсчилсэн тойргоор болон жагсаалт гэсэн холимог системээр явагдана. Мөн нэг хүйсийн оролцоог 30 хувиас багагүй байхаар тогтоож өгсөн. Хэдийгээр хуульд ингэж тусгасан ч бодит амьдрал дээр бол энэ нь эмэгтэйчүүдийн оролцоог л дээшлүүлэх, нэмэгдүүлэхэд чиглэсэн заалт.

Манай улсын хүн амын 60 орчим хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ердөө 17 хувийг эзэлдэг байна. Тийм ч болохоор энэ сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг түлхүү дэмжих шаардлага байна гэж судлаачид үзэж буй юм. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд хүйсийн харилцаа ойролцоо болно. Үүний үр дүнгээр үргэлж дарааллын хойно орхигддог эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудалд тодорхой шийдлүүд гарах болно.

Ер нь энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байсан бөгөөд үүний ачаар тодорхой хуулийн төслүүд батлагдаж, зарим хулгай луйвар ил болсон гэж улс төрийн хүрээнийхэн үздэг юм билээ. Үнэн байж мэднэ. Дээрээс нь эрчүүдийн олж хардаггүй нарийн зүйлс, нийгмийн эмзэг асуудлуудыг эмэгтэйчүүд илүү соргогоор анзаарч, хуулийн төсөлд тусгуулдаг нь анзаарагддаг. Муу, сайнаар хэлүүлсэн ч цахим орчин дахь гадуурхал, хүүхдийн хүчирхийлэл дээр эмэгтэйчүүд л түлхүү дуугардаг. Гэсэн хэдий ч парламент дахь эмэгтэйчүүдийн дуу хоолой тийм ч хүчтэй байж чадахгүй л байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан жендерийн тэгш байдлын тайланд манай улс 2022 оны байдлаар 146 орноос 70 дугаарт эрэмбэлэгдсэн байдаг.

Гэхдээ улс төрийн эрх мэдэл, оролцооны түвшингээрээ 2006 оноос 12 байраар ухарсан байгаа юм. Хэдийгээр яг л тэг дундуур нь орж байгаа ч нөгөө талаараа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг энэхүү тайлан харуулж байна. Тиймээс энэ сонгуулиар бид сонголтоо солонгоруулж, эмэгтэйчүүдийг дэмжих нь зүйтэй. Дээрээс нь эмэгтэйчүүд эмэгтэй нэр дэвшигчдээ илүү дэмжих хөдөлгөөнийг ч цахим орчинд өрнүүлж, уриалан дуудаж болно. Хэдий болтол эмэгтэйчүүд биенийгээ элдвээр муулж, сайн муугаараа дуудалцаж суух юм.

Манай улсын парламентын түүхээс авч үзвэл 1996 онд найм, 2000 онд есөн эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол 2004 онд тав, 2008 онд бүр гурав болж буурсан байна. Харин 2012 оны сонгуулиар 11, 2016 онд 13, 2020 онд мөн 13 эмэгтэйг сонгогчид УИХ-ын гишүүн болгож байжээ. Өмнөх найман сонгуульд давхардсан тоогоор нийт 608 хүн гишүүн болсноос 65 нь л эмэгтэй байгаа юм. Нам, эвслүүд энэ жилийн сонгуульд нийт 1336 хүнийг сойсон. Тэгвэл үүний 39 хувь, жагсаалтын 50 хувь нь эмэгтэй байна. Харин тойрогт нэр дэвшигчдийн 35 хувь нь л эмэгтэй байгаа юм. Ер нь эмэгтэйчүүдийг тэр бүр шийдвэр гаргах түвшинд гаргаад байдаггүй нь манайхны соёл, уламжлалтай ч холбоотой байж мэднэ. Учир нь монголчууд эртнээсээ эмэгтэйчүүдийг улс төрөөс хол ангид байлгаж ирсэн байдаг. Дээрээс нь энэ цаг үед эмэгтэй хүн улс төрд хүч үзэхийн тулд эрэгтэйчүүдээс харьцангуй их золиос гаргах хэрэгтэй болдог. Мөн тэдний эсрэг хар пиар маш хүчтэй явдаг. Гэвч цаг үе өөрчлөгдөж, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд ямар ч ялгаа байхгүй гэсэн үзэл дэлхий нийтэд дэлгэрч байна.

Эрх баригчдын зүгээс энэ удаагийн сонгуульд багаар нь сонгохыг уриалж байгаа бол эсрэг нам, эвслүүд нь харин багаар нь солихыг иргэд, сонгогчдод уриалж байгаа. Гэвч энэ нь бодит байдал дээр “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг зүйл болдгийг бид өмнөх сонгуулиудын жишээгээр харж болно. Багт чирэгдээд гишүүн болчихсон “хүзүүнүүд” чуулганы хуралдаандаа суухгүй, гол ажил болох хуулийн төсөл санаачлахгүй байсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадаг. Тийм болохоор энэ удаад ч гэсэн багаар нь сонговол ийм нөхөд орж ирэх нь гарцаагүй. Тийм болохоор л сонголтоо солонгоруулж, эмэгтэй нэр дэвшигчдийг түлхүү дэмжих ёстойг хэлээд байгаа хэрэг.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 26, Буд гарnг. Билгийн тооллын 20, Тооно одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандаж 20:55 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

 Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 07 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно, 28, 29-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Ганхаж болохгүй гадаад бодлого” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Иргэний хөдөлгөөний намын дарга Ө.Баяраатай ярилцлаа. Тэрбээр”Монголчууд Монголоо л сонгох ёстой” гэснийг V  нүүрээс үргэжлүүлэн уншаарай.

Монгол түмнийхээ их сүлдийг цэнгүүлэгч морьтон баатрууд

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ганхаж болохгүй гадаад бодлого” нийтлэл хэвлэгдлээ

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.

Нийслэл болон орон нутгийн багш нарын цалин харилцан адилгүй талаар яригддаг. Багш нарын цалин нийгмийн хөгжил,
цаг үеэ дагаад тохирох хэмжээнд хүрч чадаагүй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Улаанбаатар болон орон нутгийн багш нарын цалин хангамжийн талаар ярилцлаа

Хоршооны зээлээр аж ахуйгаа сайжруулах уу, сумынхаа 100 жилийн ойд гангарах машин авах уу?

Монголын тамирчид Парисын олимпийг 32 эрхтэйгээр хүлээж байна

АРЫН НҮҮР: Амьдралын энгийн сайхныг зураглахуй 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нисдэг тэргээр хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги хамтран “Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтаар алба хаагчид тогтоол болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, онолын болоод дадлагыг хээрийн нөхцөлд хийж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 76 согтуу жолооч илрүүлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургаадугаар сарын 24-ний өдөрт нийт 1995 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1617, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 78 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө нь бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 06 сарын 27-ноос 2024 оны 07 сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн цул мах 19.000-22.000 төгрөг байна DNN.mn

Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ ханшийн /2024.06.25/ мэдээллийг хүргэж байна.

May be an image of text

 

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй Монгол наадам” болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюм” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг долдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 18 дахь удаагаа зохион байгуулна.

Дээлтэй Монгол Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоёж жагсана.

Наадмын үеэр:

– Шилдэг дүүрэг

– Шилдэг аж ахуйн нэгж байгууллага

– Шилдэг дээл урлаач

– Шилдэг бүжгийн аяны оролцогч

– Хамгийн сайхан дээлтэй гэр бүл

– Хамгийн сайхан дээлтэй оролцогч

– Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч

– Хамгийн сайхан дээлтэй хүүхэд шалгаруулах юм.

Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт, зохион байгуулна.