Categories
story-news

АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй

АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй

Categories
story-news

Туршлагатай улстөрчид, чадварлаг пиарчид сониныг үр дүнтэй сурталчилгааны хэрэгсэл хэмээн үзэж байна

Туршлагатай улстөрчид, чадварлаг пиарчид сониныг үр дүнтэй сурталчилгааны хэрэгсэл хэмээн үзэж байна

Categories
story-news

Т.Ариунаа: Очих орон гэргүй, өр зээлэнд баригдсан бид үхсэн ч хамаагүй өлсгөлөн зарлахаас өөр яах билээ

Т.Ариунаа: Очих орон гэргүй, өр зээлэнд баригдсан бид үхсэн ч хамаагүй өлсгөлөн зарлахаас өөр яах билээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 5.3 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны тавдугаар сарын 27-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 5.3 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өссөн байна.

2024 оны тавдугаар сарын 27-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ DNN.mn

Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан Ц.Гарамжавыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас 48 цагийн хугацаатай баривчилсан байна.

Одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.

Ц.Гарамжав нь Монполимет Группийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд 2016-2020 онд УИХ-д сонгогдож байв.

Categories
мэдээ нийгэм

Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дууджээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхэлнэ.

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл; Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн зэрэг гурван сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх гурван багц асуудалтай холбогдуулан 32 гэрчийг дуудсан байна.

Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зөрчил, дутагдал; Уул уурхайн салбарын байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх хоёр багц асуудалтай холбогдуулан 29 гэрчийг дуудсан байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдөр үргэлжлэх  бөгөөд маргааш Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судална хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглохоор болжээ DNN.mn

Дугуйтай аялагч Б.Очирваань мөрөөдлийнхөө төлөө эх нутгаасаа гарч 14 мянган км замыг дугуйтай туулан Манчестер Юнайтед багийн тамирчидтай уулзах хүслээ биелүүлсэн билээ.

Тэгвэл тэрээр энэ удаа тус багийн цэнгэлдэх болох дэлхийн алдарт Олд Траффорд цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглохоор болжээ.

Тэрбээр энэ талаараа “Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би 6 цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Удалгүй 3 цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мессеж байв.

– Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

– Тиймээ би маш их хүсэж байна!

– Пүрэв гаригт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо.

Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ” хэмээн нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүнжингаравын уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх зам хаана DNN.mn

Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг зургадугаар сарын 1-ний 23:00 цагаас 3-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.

Харин И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх УРД хэсгийн авто замыг зургаадугаар сарын 4-ний 22:00 цагаас 6-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх аж.

Түүнлчэн тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • 2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар
  • Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар
  • “”Түүхэн аялал жуулчлалын цогцолбор”-ыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
  • “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногт халуун ус хязгаарлах айл өрх, ААН-үүд DNN.mn

Улаанбаатар хотод дулааны шугам тоноглолын засвар, шинэчлэлийн ажил энэ сарын 15-наас эхлээд байгаа билээ.

Шугам тоноглолд засвар хийх үеэр хэрэглээний айл өрх, ААН, байгууллагын халуун усыг хуваарийн дагуу хязгаарлахыг “УБДС” ТӨХК-аас мэдэгдээд байгаа юм.

Хуваарь ёсоор ирэх долоо хоногийн даваа гаригт буюу зургадугаар сарын 3-нд:

  1. Төв гандан
  2. Бөмбөгөр худалдааны төв
  3. Баянбүрд төв
  4. 7-р хороолол
  5. Хангай хотхоны орчмын хэрэглэгчид
  6. 100 айл
  7. КТМС
  8. Цэцэг зочид буудал
  9. 12-р хороолол орчмын дулааны шугамд засвар хийнэ. Энэ үеэр эдгээр байршилд буй айл өрх, ААН, байгууллагын халуун усыг хаах юм байна.

Засварын ажил зургаадугаар сарын 12-ныг дуустал ес хоног үргэлжилнэ. ЭНД дарж дэлгэрэнгүй хуваарийг харах боломжтой.