Categories
мэдээ цаг-үе

“Цэцэг төв”-өөс Цаг уур, орчны шинжилгээний газар хүртэлх замыг хааж, шинэчилж байна DNN.mn

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Цэцэг төв”-ийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хаалаа. Уг замыг энэ сарын 13-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлагыг өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тус хүргэх нь авч байгаа хүнээсээ ч илүү жаргалыг мэдэрдэг DNN.mn

Хаалганы хонх байн байн, дуугарч “Хүн байна уу” гэх эрэгтэй хүний хоолой гэртээ үлдсэн хоёр хүүхдийг айлгаж орхив. Дурангаараа хартал уранхай ноорхой хувцастай, хог түүдэг байрын, шуудай үүрсэн хүн зогсож байсан болохоор тэр биз. Хаалга тогшиж байсан өнөөх хүн хэсэг хугацааны дараа ашгүй нэг юм яваад өгөв. Гэтэл маргааш орой дахиад хаалга аяархан тогших чимээ сонсогдлоо. Хүү харайж очоод дурандвал нөгөө ноорхой хувцастай хүн дүрээрээ зогсож байв. Энэ үед хүү том өрүү рүүгээ гүйж “Дүү бид хоёрыг айлгадаг хүн хаалганы цаана байна” гэж тэвдэн аавыгаа чирсээр үүдэнд ирлээ. Гэрийн эзэн хаалгаа нээж “Танд юу хэрэгтэй вэ” гэтэл урилгагүй зочин ширэнгэн ойд олон хоног төөрчихөөд найдвар тасардгийн даваан дээр хүний бараа харсан юм шиг л баярлаж байгаа нь нүдний харц, царайны хувирлаас нь илт. “Ашгүй чи мөн байна. Би танайд хэд хэдэн удаа ирсэн. Хаалгаа нээхгүй болохоор нь нүүчихсэн юм болов уу гээд хаа гэж хайхаа мэдэхгүй санаа зовж байлаа” гэсээр нэлээд хуучирч элэгдсэн хар өнгийн хэтэвч сарвайв. Долоо хоногийн өмнө автобусанд явж байгаад хулгайд алдсан хэтэвчийг нь үл таних нэгэн аваад ирэхийг хэн мэдлээ. Мэдээж урт гартан доторх мөнгийг нь аваад бичиг баримттай хэтэвчийг хогийн сав руу шидчихсэн байж. Энэ хэтэвч гэрийн эзний хувьд асар үнэ цэнтэй эд байжээ. Ааваас нь үлдсэн болохоор алдсандаа хэдэн өдөр харамсаж явжээ. Гэтэл иргэний үнэмлэх дээрх хаягаар нь сайхан сэтгэлт нэгэн хогийн савнаас олж авчраад гарт нь атгуулчихав.

Өөрт байгаа боломжоороо бусдыг баярлуулах нь хэчнээн сайхан билээ дээ. Ер нь тус хүргэж чаддаггүй хүн гэж хаана ч байхгүй. Баярлаж байгаа хүний сэтгэл хөдлөл тус хүргэж буй танд үгээр хэлэмгүй тийм сайхан аз жаргалыг бэлэглэдэг юм шүү.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв DNN.mn

Ноолуурын ханш унаж байгаа талаар малчид ярьж эхэллээ. Энэ нь ноолуурын худалдаанд нийтээр нь НӨАТ оногдуулдаг болсонтой холбоотой гэдэг мэдээлэл ч гараад байна. Хэрэв энэ нь үнэн бол гамшгийн хэмжээнд зудын дараа малчдын хувьд ноолуурын ханш унана гэдэг шууд тухайн айл өрх тэг заана гэсэн үг. Бараг зарим нь өнгөрсөн өвлийн зуданд хотоо харлуулаад самнах таван ямаагүй болсон нь ч бий. Энэ асуудлыг тодруулахаар сурвалжиллаа.

Өнгөрсөн сард ноолуур гарч эхлэх үеэр баруун  аймагт кг тутам нь 150-165 мянгатай, зүүн аймгуудад 140 орчим мянгатай байсан юм. Тэгвэл өчигдөр баруун аймгуудад кг тутам нь 130-140 мянгатай, зүүн буюу Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудад дунджаар 120 мянга бол Улаанбаатарт аль аймгаас ирснээс шалтгаалж  130-140 мянган төгрөгөөр авахаар ченжүүд ярьж байлаа.

Малчин Г.Дамдин: Зуданд малаа алдсан малчдад ноолуурын ханш унах нь бүр хүнд байна. Сүхбаатар, Дорноговь аймгийн хүндрэлийг бодвол Дундговь аймаг малын хорогдол багатай өнгөрсөн өвлийг давсан. Өнгөрсөн сарын мэдээгээр 270 орчим мянган мал хорогдсоныг мэдээлж байсан. Нийт нутгийн дүнгээр малын хорогдол бага дүнтэй ч малчдын хувьд харилцан адилгүй байгаа юм. Тэдний нэг бол Сайнцагаан сумын малчин Г.Дамдин юм. Түүнтэй ноолуурын үнэ ханшийн талаар цөөн хором ярилцлаа.

– Танай нутгаар ноолуурын үнэ ханш ямар байна вэ?

-Өнгөрсөн сарын дундуур кг ноолуур 135 мянга гэж байсан юм. Өчигдөр манай багийн хүн ноолуур тушаасан. Нэг кг-ыг нь 120 мянгаар аймгаас хүмүүс ирж авсан гэнэ лээ. Үнэ энэ хавьцаа гэж ойлгоход болно.

-Хэдхэн хоногийн дотор үнэ унаж байгаа шалтгаан юу юм бол?

-Олон талын юм нөлөөлж байгаа байлгүй. Гэхдээ ноолуур гэдэг малчид бидний хувьд орлогын хамгийн том эх үүсвэр. Хаварт л бид ноолуураар бүтэн жилийнхээ өр зээлийг багасгаж, хоол хүнс, намрын өвс тэжээлдээ цаашаа хэдэн төгрөг дүрдэг хүмүүс. Энэ жилийн хувьд маш хүнд өвөл боллоо. Малаа зуу зуугаар нь алдчихсан малчдад ноолуурын үр шим хүртэх төдий байгаа даа. Гэтэл дээрээс нь ханш унаад байдаг. Ханш унаж байгаа хэд хэдэн шалтгаантай байх.

-Танайх өвлийн зудыг ямаршуу давав?

– Хотоо харлуулсан айлуудыг бодоход эрхбиш цөөн хэдэн малтайгаа үлдсэн. Сайнцагаан сумаар тогтохгүй аймгийн хэмжээнд өвөлжилт маш хүнд болсон. Манайх 400 орчим богтой, 30 гаруй үхэртэй өвлийг угтсан. Намар өвс тэжээлээ боломжийн хэрээр бэлдсэн ч өвлийн эхний саруудад л хамаг байдгаа дуусчихсан. Бараг 200 орчим бог малаа зуданд алдлаа. Бод малын хувьд арай ч тал хувийг нь алдчихсангүй авч үлдэж чадсан. 80 гаруй ямаатай үлдсэн. Дөрөвдүгээр сарын сүүлчээр самнаад ноолуураа тушаачихсан, ах нь.

-Ноолуурын ханш унаад байгааг малчид юу гэж байх юм бэ. НӨАТ авдаг болсонтой холбоотой гэв үү. Уг нь малчдыг НӨАТаас чөлөөлсөн шүү дээ?

-Яахав, төр засгаас эрвийх дэрвийхээрээ дэмжиж л байна. Татвар чөлөөлөгдсөн. Тэгэхээр малчид бид НӨАТ шивэх барих ажил чирэгдэлгүй хаврыг авсан. Гэхдээ ноолуур авч байгаа ченжүүд энэ тухай нэлээд ярьж байгаа гэнэ лээ. Дээр нь энэ жилийн ноолуурын гарц, чанар муу байгаатай холбоотой гэж ч дуулдсан хэмээв. Ноолуурын ченж: НӨАТ ноолуурын үнэд нөлөөлж байгаа Өмнөговь аймгийн ченж бүсгүйтэй холбогдож, ноолуурын үнэ ханш буугаад байгаа шалтгааны талаар тодрууллаа. Тэрээр ийн ярив. “Хар, улаан ямааны ноолуур кг нь 137 мянган төгрөгөөр авч байна. Цагаан ямааны ялгасан ноолуур 147 мянгатай байгаа. Ялгаагүй бол 137 мянгаар авна. Ноолуурын чанар муудсан учраас ханш унаад байна. Дээр нь НӨАТ мэдээж нөлөөлж байгаа. Бид авсан ноолуураа үйлдвэрт тушаахдаа НӨАТ төлдөг. Үйлдвэрүүд биднийг заавал НӨАТ шив гэдэг. Тэгж байж мөнгө шилждэг. Хоршоо руугаа шивүүлнэ. Хоршоод малчид руугаа шивүүлнэ. Энэ хооронд 1.5 хувийн зарлага гардаг. Зөрүүгээ бодохоор ханшид нөлөөлж таардаг. Сүүлийн үед хятад үйлдвэрүүд ч ялгаагүй НӨАТ шивэхийг шаарддаг болсон юм билээ” гэв. Ноолуурын зах зээлийн ханшийн мэдээлэл Хөдөө аж ахуйн биржийн цахим хуудаст мэдээлэгддэг юм байна. Боловсруулаагүй цайвар ноолуур кг нь 200 мянга, боловсруулаагүй цагаан ноолуур кг нь 250 мянга гэж байна. Харин боловсруулаагүй бараан буюу малчдын самнасан ноолуур кг нь 120 мянгаар арилжаалагдаж байна гэж мэдээлжээ. Хөдөө аж ахуйн бирж: Ченжүүд НӨАТ төлөгч болсноор үнэд нөлөөлөх гэж оролдож байгаа болов уу Тэгвэл ноолуурын үнэ ханш, түүнийг буурахад нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар Хөдөө аж ахуйн биржийн ажилтнаас тодрууллаа.

-Ноолуурын ханш анх гарч байсан цагаасаа Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв бодвол нэлээд буурчихсан байна. Зуднаар малаа алдсан малчдын хувьд энэ нь нэлээд муу мэдээ юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ноолуурын үнэ ханш өнгөрсөн жилийг бодоход дунджаар 10-20 мянган төгрөгөөр илүү үнээр зарагдаж байгаа. Энэ жил баруун аймгуудад кг тутам нь 165 мянга, зүүн аймгуудад 185 мянгаар гарсан шүү дээ. Өнгөрсөн жил зүүн аймагт 160 мянгаар гарсан. Баруун болон төвийн аймгуудад бүр 90 мянга руу ч ороод 110 мянга дээр тогтсон. Одоо бол дундаж үнэ кг нь 120 мянгатай байна. Сайн чанартай нь 130-140 мянга гэж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд харьцангуй үнэ боломжийн байгаа гэж харж байна. Учир нь сая зуднаар нийт нутгаар ямааны 20 орчим хувь хорогдсон. Тэгэхээр нийлүүлэлтийн хэмжээ тодорхой хувиар багассан гэсэн үг. Олон улсын зах зээлийн хувьд ч ноолуурын үнэ тогтвортой байна.

-Гэхдээ бодит байдал дээр НӨАТ-аас шалтгаалж ноолуурын үнэ ханш буурч байгаа гэдэг мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

– НӨАТ -ын хувьд дотоодын худалдан авагчид бүх төрлийн татвар төлж байгаа. Малчнаас аваад экспортлох бүх шатанд гэсэн үг. Харин хятад ченжүүд НӨАТ төлөхгүй байна гэдэг асуудал яригдаж ирсэн. Та бүхэн ч мэдэх байх. Тиймээс татварын шударга, тэгш системийг бүрдүүлэх үүднээс татварын байгууллагаас гадны хөрөнгө оруулалттай компаниудад шалгалтууд орсон. Дотоод, гадаад аль ч компани үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль дүрмийг мөрдөх учиртай. Нэг ёсондоо ченжүүд татвар төлөх асуудал яригдаж эхэлсэн. Хуучин бол тэд ямар ч татвар шимтгэл төлдөггүй байсан шүү дээ. Ингээд НӨАТ төлөх тухай яригдаад эхлэхээр ханшийн тухай хөндөгдөж байгаа болов уу. Гэхдээ гадаад зах зээл тогтвортой байгаа болохоор ханшид нөлөөлөхгүй . Малчдын хувьд бол НӨАТаас чөлөөлөгдсөн учраас айх зүйлгүй гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

2024.05.12 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ДӨРВӨН НОГООН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Эд,мал арвижна.
Наран ургах, шингэх: 05.17-20.20
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Ус

Аргын тооллын 5 сарын 12, Адьяа гараг. Билгийн тооллын 5, Өглөгт охин одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:17-20:20. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -4…+1 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 граус, бусад нутгаар +7…+12 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Жолоочийн 17 төрлийн зөрчилд оноо тооцохгүй ч хуулийн дагуу торгууль, шийтгэл хүлээнэ DNN.mn

Жолоочийн зөрчилд оноо тооцохгүй байх шийдвэр өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Ингэснээр хамгаалах бүс зүүгээгүй, явган зорчигчид зам тавьж өгөөгүй, хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр явсан зэрэг 17 төрлийн зөрчилд оноо тооцохгүй ч Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл хүлээнэ гэж албаныхан мэдээлж байна.

Оноо тооцох журмыг хүний эрхэд халдсан гэж үзэж цуцалжээ.

Цуцлагдсан буюу 2015 оны журмаар дээрх 17 зөрчилд оноо хасаж, шийтгэл торгууль оногдуулдаг байв.

Түүнчлэн 10 оноо нь дуусаж жолоодох эрхгүй болчихвол сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд 10 оноог олгож байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдын шатрын ДАШТ-ээс гурван тамирчин алтан медаль хүртжээ DNn.mn

Перугийн нийслэл Лима хотод шатрын сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) боллоо.

Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн тус тэмцээнд 26 орны 1,200 сурагч зургаан насны ангиллаар (u7, u9, u11, u13, u15 болон u17) оюун ухаанаа уралдуулжээ.

Манай улсаас нийт 11 шатарчин сурагч оролцсон юм.

Швейцар системээр өрсөлдсөн тус тэмцээний u7 насны ангилалд Н.Аз-Эрдэнэ есөн өрөг тоглосноос бүгдэд нь хожиж,үнэмлэхүй аварга болов.

Түүнээс гадна тэмцээний u15 насны хөвгүүдийн ангилалд олон улсын шатрын мастер, Парагвайн Артуро Эдуардо Касерес Бенитес, u11 насны охидын ангилалд Перугийн Алагон Гайдаа нар нэг ч хожигдолгүй, үнэмлэхүй ялалт байгуулжээ.

u7 насны хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдсан үзүүлэлтээр аваргалсан бол u9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаан хожил, хоёр тэнцээгээр алтан медалийн эзэн болсон юм.

u15 насны хөвгүүдийн ангилалд олон улсын шатрын мастер Н.Содбилэгт 7,5 оноогоор мөнгөн медаль, u13 насны охидын ангилалд Б.Буянхишиг 7, u11 насны охидын ангилалд М.Урангоо 7 оноогоор тус бүр гуравдугаар байр эзэлжээ.

Мөн u9 насны хөвгүүдийн төрөлд Б.Бат-Амгалан 7 оноогоор дөрөвдүгээр байрт оржээ.

 

Э.ТЭМҮҮЛЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ DNN.mn

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханги эко логистик ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байна.

 Тус төслийн хүрээнд өнөөдөр (2024.05.10) экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдлээ.

May be an image of train and railway

“Ханги олон төрөлт чингэлэг тээврийн терминал” нь Ханги боомтоос 1.4 км, БНХАУ-ын хилийн зурвасаас 900м, ӨМӨЗО-ны Мандал боомт дахь ачилт, буулгалтын талбайгаас 2.6 км зайд байрладаг бөгөөд нийт 33.5 га талбайд төмөр зам болон автомашины 3 орцтой, 8.5 км урт 3 салаа төмөр замтай, нийт 4500 орчим чингэлэг хадгалах тээвэрлэх хүчин чадалтай.

Цаашид төсөл бүрэн хэрэгжсэнээр AGV, дүүжин тээвэр, автомашин гэсэн нийт 5 гарцаар экспорт хийгдэнэ.

May be an image of train and text

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 31, 43 дугаар хорооны зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлэв DNN.mn

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ), Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг байгууллага хамтран Улаанбаатар хотын янданг цөөлөх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд нийт 70 айл өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэж, тухайн айл өрхийн зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулна.

Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31, 43 дугаар хорооны эхний зургаан өрхийг сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлжээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрших энэ өрхөд 3.2 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг угсарч байна. Бид сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар нүүрсний хэрэглээг бууруулах боломжтой.

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж эрчим хүчийг хэрэглэхэд ач холбогдол өгч байгаа. Энэ хэрээр сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй айл өрхүүд нэмэлт орлоготой болж байна. Бидэнд ч бас сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар нүүрсний хэрэглээг халж, хүлэмжийн хийг бууруулах боломж бий” хэмээв.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Т.Гантуяа “Манайх өвлийн улиралд өдөрт зургаан шуудай түлш түлдэг.

Сайжруулсан нүүрс үнэргүй ч толгой их өвтгөдөг учраас хүүхдүүдэд сөрөг нөлөө ихтэй гэж боддог. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж, нүүрсний хэрэглээгээ бууруулах зорилгоор уг төсөлд хамрагдсан” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Categories
мэдээ нийгэм

Энэ онд хүүхдийн зуслангуудад нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ DNN.mn

Улсын хэмжээнд нийт 55 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдаг. Харин сүүлийн жилүүдэд орон нутагт хөдөлмөр зуслангууд нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн онд хүүхдийн зуслангийн стандартыг шинэчлэн баталж, нүүдлийн соёлын, төрөлжсөн сургалттай, гэр бүлийн зуслан зэргээр төрөл нь нэмэгдээд буй. Хөдөлмөр зуслан буюу шинэ нэршлээрээ амьдрах ухааны зуслангууд малчин айлтай гэрээ хийх зэргээр нүүдлийн соёлын боловсролыг олгоход чиглэж байна.

Түүнчлэн 2024 онд хагас, бүтэн өнчин буюу зорилтод бүлгийн нийт арван мянга гаруй хүүхдийг үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулна. Үүнтэй холбоотойгоор нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр орон нутгийн зусланд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх боломжтой аж.

Манай улсад зуслангийн насны 680 мянга гаруй хүүхэд бий. Өнгөрсөн онд 73 мянга гаруй хүүхэд зусланд хамрагдсан байгаа нь зуслангийн насны хүүхдүүдийн ердөө 7.6 хувь юм. Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас цаашид зуслангуудын үйл ажиллагааг тогтвортой явуулж, тоог нь нэмэх, хөрөнгө оруулалтыг сайжруулах зусланд хүүхдүүдийг илүү хамруулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.