Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ DNN.mn

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Шалгалтад нийт 155 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан 114 албан хаагч, иргэний бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан комисс энэ сарын 9-нд хуралдаж хянан баталгаажууллаа.

Бүртгэл нь баталгаажсан 114 албан хаагч, иргэнээс 95 оролцогч шалгалт өгч байна. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт өнөөдөр сорилын шалгалтаар эхэлж, тавдугаар сарын 14-нд ярилцлагын шалгалтаар үргэлжилнэ.

Categories
story-news

Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу

Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Өнгөрсөн найман жилийн хугацаанд улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай болов?

-Иргэд сонгогчид МАН-ыг үнэмлэхүй олонхоор хоёр парламент дараалан сонголоо. Энэ нь аливаа улс төрийн хүчний хувьд улс орноо зөв чиглэлд чиглүүлэх сайхан боломж, итгэлээр иргэд сонгогчид шагнасан гэсэн үг. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд улс орон хөгжлийн зөв гарц дээр очих, гадаад өрийн дарамтыг огцом бууруулах, аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж хөл дээрээ баттай зогсох, эдийн засгаа солонгоруулах, дундаж давхарга улам бүр тэлэх сайхан боломж бүрдсэн он жилүүд байсан.

Манай улсын эдийн засгийг тэтгэгч зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн ханш 2015 оныхтой харьцуулбал 2-10 дахин нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байна. 2015 онд Монгол Улсын нийт экспортын дүн ердөө 4.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 15 тэрбум ам.долларт хүрчээ. Үүлэн чөлөөний нар мэт ийм ховорхон боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн түүхэнд тохиож байгаагүй гэдгийг онцлох ёстой. Харамсалтай нь, эдгээр сайхан боломжуудыг ашиглах нь бүү хэл эсрэгээрээ улс орны эдийн засгийг нүүрснээс хараат болгож, улсаа гадаад өрийн хавханд оруулж, аж ахуйнн нэгжүүд мянга мянгаараа хаалгаа хаасан, иргэдийн орлого, ахмадын өдөр хоногийнхоо хоолонд дөнгөн данган хүрч буй тэтгэврийг үнийн өсөлт, инфляциар хуу хамсан “хар дарсан зүүд” шиг аймшигт он жилүүдийг бид үдэж байна.

-“Хар дарсан зүүд” гэдгээ та баримтаар тайлбарлаач?

-Сүүлийн хоёр сонгууль дамнан хэт олонх болсон эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуульд монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдох болсон талаар халаглаж засаж залруулахаа амлаж байсан. Гэвч энэ үзүүлэлт одоо 35 сая төгрөгтэй тэнцжээ. Ийнхүү бид “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдэж гадаад өр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан. Монгол Улсын гадаад өрийн хэмжээг хүссэн иргэн бүр Монголбанкны болон Үндэсний статистикийн хорооны сайтаас харах боломжтой. Яагаад гэвэл Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар манай улсын гадаад өрийн хэмжээг улирал болгон Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран гаргаж нийтэд нээлттэй өөр өөрсдийн сайтаар дам жуулан ил тавих ёстой юм. Тиймээс өрийн асуудлаар заавал хэн нэгэн эрх мэдэлтний ам харах шаардлага ер байхгүй. Монгол Улсын нийт өр 2023 оны эцсийн байдлаар 34 тэрбум ам.доллар давсан.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ганц тоо хэлье. Оны өмнөхөн УИХ дээр “Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт түүний нөлөө” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хэлэлцсэн. 2022 оны эцсээр Татварын ерөнхий газарт ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн талаар гаргасан статистикаас харвал, ирүүлбэл зохих 218 мянган аж ахуйн нэгжээс ердөө 155 мянга нь тайлангаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, 63 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон тул ТЕГ тайлангаа ирүүлээгүй байгаа юм. Тайлангаа ирүүлсэн компаниудаас 70 гаруй мянга нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварыг тайлангаа гаргаагүй “Х” тайлан ирүүлжээ. Дээрх хоёр тоог нэмбэл, нийт 133 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Аймшигтай тоо шүү, энэ. Энэ олон аж ахуйн нэгжийн цаана хэчнээн мянган хүн ажилгүй, орлогогүй болсныг төсөөлөхөөс аймшигтай. Эцэст нь хэлэхэд, Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос 2022 оны Монгол Улсын ядуурлын түвшний судалгаа гаргахад 938 мянган иргэн нэн ядуу гэж гарсан. Одоо энэ тоо нэг сая хол давсан. Арилжааны банкуудын нийт зээл 26 их наяд төгрөг үүнээс 26 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл байна. Манай улсын нийт өрхийн тоо нэг сая орчим. Үүнээс гадаадад амьдарч буй 150 гаруй өрхийг хасаад үлдсэн өрхөд дээрх зээлийг хуваавал монгол өрх бүр 20 сая төгрөгийн зээлтэй. Улсын гадаад өрөөс гадна шүү. Би банк бус, хоршоод, ломбардын албан ёсны статистик байхгүй учраас оруулалгүй тооцоход шүү дээ. Улс нь, аж ахуйн нэгжүүд нь, өрх бүр, иргэн бүр өртэй.

Зөвхөн энэ хэдэн тоо манай эдийн засаг ямар их хүндэрснийг батлах  бодит статистик. Би санаанаасаа нэг ч тоо хэлсэнгүй. Монгол банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан баталгаатай тоо, үзүүлэлтүүд ийм байна.

-Сүүлийн үед төр хувийн хэвшил рүүгээ халдах явдал гаарлаа. Анх УИХ-ын дарга Г.Занданшатар тагнуулын байгууллагыг агсаж байгаад Салхитын мөнгөний орд дээр очиж төрд хурааж байсан. Өнөөдөр ч энэ уур амьсгал байгаа төдийгүй бүр хурцаар илэрч байгааг олон нийт шүүмжилж байна шүү дээ?

-Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх төрөөс хамаарч байна. Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авлига хээл хахуулийг гааруулж байгаа гэдэгтэй хэн ч санал нэгдэх биз ээ. Дээр дурдсан жишээ бол ердөө ганц л кейс шүү дээ.

Энэ балмад үйлдлээ тэтгэврийн өрийг тэглэсэн гавяа гэж цоллож байсан. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс ө өр ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Ахмадуудын амьдралд ч бодитоор наалдсангүй. Үнэ өссөнөөр нийт иргэдийн ядуурлын түвшин нэмэгдсэнийг би дээр хэлсэн. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан дүн 2024 онд 10.1 их наяд төгрөг болж тав дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдлээ. Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  байхгүй гэдгийг онцолмоор байна. Үүнийг өнгөрсөн жилүүдийн манай төрийн бодлого иргэдийн амьдрал дээрээс бодитоор харж байна шүү дээ.

-Саяхан гэхэд төр, хуулийнхан нэгдэж байгаад хувийн хэвшил рүүгээ халдаж, үйл ажиллагааг нь зогсоож байна шүү дээ. Улс орны эдийн засаг, хөгжил хувийн хэвшил дээр тогтдог шүү дээ?

-Эрх баригчид уг нь өнгөрсөн сонгуулиар, “Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.Өрийн дарамтыг бууруулж эдийн засгаа сэргээн босгоно.Аймаг бүрт үйлдвэр байгуулна.150000  ажлын шинэ байр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин шатахууны үнийг 20-30 хувиар хямдруулна” гэж уран гоё донгодсон.    Харамсалтай нь, эдгээр сайхан амлалтуудаас нэг нь ч 2016 оноос хойш гурван Засгийн газар дамжин биеллээ олоогүй байна. Тийм болохоор иргэдийн анхаарлыг өөр тийш хандуулж “Ачит ихт”, “Алтайн хүдэр” компаниудын муу муухай байсан үлгэр ярьж, иргэд сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна. Хувийн хэвшлийг дээрэмдэх ч юу ч биш, төсвөөс, нүүрснээс, зэсээс, алтнаас, төмрийн хүдрээс, ногон автобуснаас, сургуулийн автобуснаас, Хөгжлийн банкнаас, Төрийн банкнаас, төмөр замаас гээд л хулгай дээрэм хийсэн мөнгө нь их наядаар яригдах хэмжээнд хүрч, авлигын индексээр дэлхийд хомоол хамж байна.

-Стратегийн ордоо хувийн хэвшлээс хурааж авахаар сүүлийн үед эрчтэй яригдаж байгаа. Гэтэл  стратегийн орд гэж юуг хэлэхээс эхлээд нэгдсэн ойлголт байдаггүй талаар салбарынхан шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын  2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж тооцсон. Хожим долоон орд нэмсэн. Стратегийн орд гэгчийн тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй.

“Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүй ч гэж зарим судлаачид ярьдаг. Дэлхий дээр уул уурхайн стратегийн орд бус стратегийн түүхий эд гэсэн ойлголт бий. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. Харин орчин үед зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэх олон улсын ойлголт бий. Харин манай улстөрчид гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхээсээ эхлээд ийм зүйл ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шууд бусаар хэдийг надад өгөх вэ гэх дарамтуудын нэг нь юм л даа.

-Сонгуулийн санал авах амлалтыг эрх баригч нам өгсөөр байна. Энэ нь эдийн засагт маш сөрөг нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Жишээ нь, малчдад зориулсан Шинэ хоршоо хөдөлгөөн байгуулахаар боллоо?

-Сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нээс 225 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин, 498 мянган ахмадын тэтгэврийн хэмжээг арав орчим хувиар нэмсэн. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж түүнийхээ үр дүнг нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад МАА-д таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөрөнгийн баталгааг Монголбанк гаргаж байгаа гэсэн. Төв банкныхаа хуулиар хориотой заалт. Монголбанк Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой юм л даа. Одоо ч хууль яриад сонсдог хүнгүй болсон.

Монголбанк, Хятадын Ардын Банкнаас 2011 онд своп хэлэлцээрийн гэрээг байгуулж 15 тэрбум юань зээлсэн. Гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болохоор байсан ч сунгаж, 2017, 2020, 2023 онд тус бүр гурван жилээр сунгасан. Үнэхээр 5 их наяд төгрөг байгаа юм бол олон жил луу унжсан өрөө төлөөч, Монголбанкныхаан. Энэ ХАА-д зориулсан хөтөлбөр хэрэгжүүлснээр Монголбанкны удирдлага хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болсон. Өнөөдөр залуучуудын ипотекийг шийдэхэд 1.2 их наядыг гаргаж 10 мянган өрхийг ипотект хамруулах тухай бас ярьж байна. Уул нь МАН ипотекийг 2016 онд УИХ-д үнэмлэхүй болмогцоо зогсоосон. 8 жил бодож байж яг сонгуулийн өмнө үнэнд гүйцэгдэж байгаа царай нь юм болов уу. Энэ нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр гэж харж байна.

Categories
story-news

О.Тэнүүн: Залуусаар хүчээр ахмадуудаа үзэн ядуулдаг хандлага нийгэмд бий болчихлоо, Өмнөх үеэ харааж ерөөх биш, харин ч суралцаж хамтдаа урагш явах ёстой

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу оржээ DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 10-ны байдлаар Дундговийн нийт, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Завхан, Баянхонгорын зарим сумдын нутгаар муу. Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нийт, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 2.2-7.9 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Завхан, Төвийн Лүн, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан орчмоор 28-30 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус агнуур баруун бүсэд хамгийн их үйлдэгдэж байна DNN.mn

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээний талаар Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяртай ярилцлаа.Цархүрээгээрээчухалачхолбогдолтойуг судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн юм.

– Энэ төрлийн судалгаа хийхийн гол ач холбогдол юу вэ, ийм судалгаа бараг хийгдээгүй ирсэн гэж ойлгож болох уу?

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бус агнуурын чиглэлээр дагнан судалсан олон жилийн давтамжтай судалгаа бараг хийгдээгүй гэхэд болно. 2006,2019 онд хууль бус агнуурын талаар гадаадын судлаачдын хийсэн судалгаа нь анкетын асуулгын арга зүйд түлхүү суурилсан байдаг. Энэ судалгаа одоо ч гэсэн үнэ цэнтэй хэвээр байна.Харин хууль хяналтын байгууллагын статистик болон шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын хувьд энэсудалгаа нь бараг л анхных болов уу. Энэ сэдвийнурьд өмнө судлагдсан байдлыг авч үзэхэд, гадаад, дотоодын судлаачдын хамтран хийсэндээр дурдсан судалгаанаас өөр материал олдохгүй байгаа. Зөвхөн цагдаагийн байгууллагын дотооддоо ашиглах товч мэдээллээс өөр судалгаа гарч ирээгүй байна.Ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг, оновчтой, үр дүнтэй явуулах, бодлого тодорхойлох зэрэгт шинжлэх ухаанд суурилсан арга зүйгээр судалгаа шинжилгээг тогтмол явуулж байх нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр хийх ажлын луужин нь судалгаа болох юм. Энэ нь судалгааны гол ач холбогдол гэж хэлж болно.

-Мэдээж хууль бусаар ан агнах гэмт хэргийн бүртгэлийг эхлээд Цагдаагийн байгууллага хийдэг байх. Сүүлийн жилүүдэд хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн бол?

-Аливаа гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллага анхлан хүлээн авч бүртгэж шалгалт явуулдаг. Тийм учраас цагдаагийн байгууллагад бүртгэгддэг мэдээлэл илүү дэлгэрэнгүй байдаг. Цагдаагийн байгууллагад 2013-2023 оны хооронд хууль бусаар ан агнах нийт 706 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн буй орчны эсрэг нийт гэмт хэргийн15.8 хувийг эзэлж, Ойн хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа нь тоон мэдээнээс харагддаг. Энэ гэмт хэргийн 81.3 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

– Хууль бусаар ан агнах гэмт хэрэгт өртөгдсөн амьтны тоог сүүлийн жилүүдээр гаргасан гэсэн, бараг анхны тохиолдол байх, хэдэн амьтан өртөв, энэ талаар ярина уу?

-Тийм ээ, гэмт хэргийн халдлагад өртсөн амьтны тоон судалгааг хэрэг бүрээс түүж гаргасан.Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэгт өртөж, агнагдсан нийт 40 зүйлийн амьтдын 15.2 хувь нь буга, 7.6 хувь нь цагаан зээр (хар сүүлт), 7.4 хувь нь хүрэн баавгай, 8.5 хувь нь хойлог шувуу, 6.4 хувь нь янгир, 5.2 хувь нь хулан, 4.2 хувь нь хотон шувуу, 4.0 хувь нь цоохор ирвэс зэрэг нэн ховор болон ховор амьтад байна.

– Тэгвэл хууль бусаар ан агнах гэмт хэргийн хохирол хэр байгаа бол, бас нөхөн төлөлт байна уу?

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт сүүлийн 5 жилийн хугацаанд хянан шийдвэрлэсэн хэрэгт 17 тэрбум 835 сая 830 мянга 187 төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 1 тэрбум, 725 сая 407 мянга 34 төгрөг нь хууль бусаар ан агнахгэмт хэргийн хохирол юм.Хууль бусаар ан агнах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 42.5 хувийг нь нөхөн төлүүлжээ.

– Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд гэмт хэрэг илэрсэн газраар бүртгэгддэг бөгөөд нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргүүд нь орон нутагт үйлдэгдээд зөөвөрлөгдөн ирсэн үйлдлүүд байдаг гэсэн. Тэгвэл орон нутагт бүртгэгдсэн гэмт хэргийг бүсээр нь авч үзвэл ямар байна вэ?

-Судалгааг Монгол Улсын хэмжээнд болон аймгуудыг газар зүйн байдлаар нь бүсчлэн хийсэн. Бүсчлэлээр баруун бүсэд нийт гэмт хэргийн 37.3 хувь нь буюу хамгийн их нь үйлдэгдсэн бол хамгийн бага нь буюу 6.1 хувь нь зүүн бүсэд үйлдэгдсэн байна.

-Баруун бүсийн таван аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо хэд байгаа вэ, аймаг, аймгаар нь тодруулбал?

-Баруун бүсийн 5 аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн 17 буюу 7.9 хувь нь Завхан,91 буюу 42.5 хувь нь Ховд, 23 буюу 10.7 хувь нь Увс, 44 буюу 20.6 хувь нь Баян-Өлгий, 39 буюу 18.2 хувь нь Говь-Алтай аймагт тус тус бүртгэгдсэн байна. Ховд аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.Гэмт хэргийг ялангуяа тодорхой төрлийн гэмт хэргийг бүсчлэн авч үзсэн судалгаа хомс бөгөөд энэ удаагийн судалгааны шинэлэг тал нь бүсчлэн авч үзсэнд оршиж байгаа юм.

– Гэмт хэргийн гаралт Ховд аймагт хамгийн их байгаа нь ямар шалтгаантай гэж тодорхойлж болох вэ?

-Гэмт хэргийн гаралтаараа Ховд аймаг хамгийн их байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай, бас агнахамьтан элбэг байгаатай холбон үзэж болно. Учир нь, энэ төрлийн гэмт хэрэг хүний нүднээс далд эзгүй газарт үйлдэгддэг, гэрчлэх нотлох зүйлээр бага тул нуугдмал гэмт хэрэгт тооцогддог. Хамгийн анхаарууштай нь, энэ гэмт хэргийн араас гомдол гаргаад явах нь тун цөөн. Мал, эд зүйлээ алдаж хохирсон тэр даруйдаа л цагдаад мэдээлдэг бол энэ гэмт хэрэг газар дээрээ эсвэл нотлох баттай баримттай л баригдахгүй бол илрэхгүй орхигддог онцлогтой. Гэхдээ нуугдмал гэмт хэргийн гаралтыг багцаалан тодорхойлдог криминологи судалгаа байдаг.

– Иргэдийн дунд аливаа өвчнийг эдгээдэг, намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн, түүнчлэн гоёл чимэглэл, чихмэл хийх болон гадаад улс руу гаргаж өндөр ашиг олох зорилгоор амьтны арьс үс, яс, эвэр, чив засаа, сүүл, хошуу, толгой зэрэг эд эрхтнийг худалдахын тулд гэмт этгээдүүд агнах, түүхий эдийг хадгалдаг талаар албаны хүмүүс анхааруулж, сэрэмжлүүлж хэлдэг. Энэ талаар дүгнэвэл?

– Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг зөвхөн ажилгүйдэл, ядуурал зэрэг эдийн засаг, нийгмийн шинж талаас нь холбон үзэхээс гадна, манай улсын нийт хүмүүсийн соёл, уламжлал, боловсрол, ёс суртахууны талаас нь авч үзэх шаардлага ч байна.Тодруулбал, амьтныг ахуйн хүнсэндээ хэрэглэх, уламжлалт эм, эмчилгээ, гоёл чимэглэл, хувцас хэрэглээндээ ашиглах, амьтан агнах барих хувийн хүсэл сонирхол нь өндөр хэвээр байсаар байна. Гэмт халдлагад өртөж буй амьтдыг агнаж, ашиглаж буй зориулалтаар нь авч үзье. Үүнд, хүнсэнд хэрэглэх зориулалтаар – хулан, хар сүүлт, аргаль, янгир, цагаан зээр, тарвага, зэгсний болон зэрлэг гахай, бүх төрлийн загас. Мөн эм, эмчилгээнд ашиглах зориулалтаар – хойлог, баавгай, хүдэр, буга, тэдгээрийн эд эрхтэнийг, харин гоёл чимэглэл, хувцас хэрэглэлийн зориулалтаар – хотонгийн хошуу, ирвэс, баавгайн арьс, сарвуу, чоно, хүдрийн соёо, загасны толгойн хатаамал зэрэг байна.

Сүүлийн арван жилд хууль бус агнуурт хамгийн их өртөгдсөн амьдыг эрх зүйн хамгаалалтын хэлбэрээр нь авч үзвэл нэн ховор амьтдаас цоохор ирвэс, борцгор хотон, ховор амьтдаас халиун буга, хүрэн баавгай, хар сүүлт,  хойлог шувуу орж байна. Харин элбэг тархацтай амьтдаас тарвага, цагаан зээр, загас зэрэг амьтад голчлон өртжээ.

-Хэрэг илрүүлэх нэг хэрэг, гэмт этгээдүүдийг хэрхэн шийтгэдэг бол, ер нь шүүхээр хянан шийдвэрлэсэн байдал ямар байдаг вэ. Энэ төрлийн гэмт хэргийг ямар хүмүүс голчлон үйлдэж байна вэ, давтан үйлдэх тохиолдол байдаг уу?

-Гэмт хэргийг үйлдэгч нарын дийлэнх нь эрэгтэйчүүд. Хэргийг үйлдэхдээ 38.3 хувь нь галт зэвсэг, 41 хувь нь тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн бол 5.0 хувьд нь эмэгтэй хүн оролцож, 0.7 хувь нь гадаадын иргэн үйлдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Амьтныг агнах гол хэрэгсэл нь галт зэвсэг хэвээр байна.Эмэгтэй хүн оролцож буй тохиолдол нь хууль бусаар агнасан амьтны эд эрхтнийг худалдаалах, хил давуулах, нуух, хадгалах зэрэгт холбоотой.Дээрх гэмт хэргүүдээс 2013-2022 онд Монгол Улсын эрүүгийн анхан шатны шүүхээр 358 хэргийг хянан шийдвэрлэж, 381 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдсэн байна.Хууль бусаар агнах гэмт хэрэгт 10 жилийн хугацаанд 381 хүнийг гэм буруутайд тооцсоны 13.9 хувьд нь урьд гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн бол 25.7 хувь нь бүлэглэж үйлджээ.

-Дүгнээд үзэхэд хууль бусаар ан агнах гэмт хэргийг бууруулахад ямар бодит саад байна вэ?

-Энэ гэмт хэрэг нь сүлжээ бүхий нарийн зохион байгуулалттай гэсэн өмнө нь хийж байсан судалгааны үр дүн, энэ удаагийн судалгаагаар дахин батлагдаж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүтцэд өөрчлөлт ороогүй. Сүлжээ бүхий зохион байгуулалттай гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй үйлдлээс нийгмийн хор аюул, үр дагавраар их тул гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үүнд голлон чиглүүлэх шаардлагатай. Ялын бодлого ч үүнтэй уялдах ёстой.Амьтны эд эрхтнийг хууль бусаар худалдаалах үйлдэл нь сошиалаар дамжуулагдан төвлөрсөнзах, худалдааны бөөний төв зэрэг газруудад зарж борлуулагдаж байгаа бөгөөд хууль бус худалдааны урсгал нь төв суурин газар, улсын хил давах чиглэлтэй байна.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс үзэхэд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны явцад ихэнх нь хохирлоо төлж барагдуулсан. Хохирол барагдуулсан байдлаас үзвэл, мөнгө төгрөг олох аргагүйн эрхэнд гэмт хэрэг үйлдсэн биш шунахай сувдаг сэтгэлээсээ болжээ гэж дүгнэж болохоор байна.Судалгаанд авагдсан хэрэгт хийсэн контент шинжилгээгээр амьтны эд эрхтэн худалдаалах үйлдэлд гэмт этгээд худалдсан хүнээ зааж өгдөггүй, үл таних хүнээс авсан гэдгээр хэргийг мухардалд оруулдаг, хил гааль дээр амьтны эд эрхтэн гаргах гэж байгаад илэрч шалгагдсан үйлдэлд цагдаагийн байгууллагаас уг амьтныг агнасан эзнийг олох талаар ямар нэгэн ажиллагаа хийдэггүй зэргээс шалтгаалан тухайн гэмт хэргийн илрүүлэлт нь зөвхөн бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд хийгдсэн статистикаар тооцогдож байна.

Тиймээс зөвхөн мөсөн уулын оройг харж гэмт хэргийн түвшинд дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Хяналт шалгалтад өртөөгүй хэчнээн хэрэг байгааг тооцох боломжгүй тул зөвхөн илэрч шалгагдсан хэргээр гэмт хэргийн гаралтыг тооцож болохгүй юм.Гэмт хэрэгтэй тэмцэх ажил нь ганц нэг байгууллагын ажил биш бүх нийтийн үйл хэрэг тул гэмт хэрэгтэй тэмцэх ажилд төрийн байгууллагын хамтын ажиллагаа, энэ хэрэгт иргэд төрийн бус байгууллагатай хамтран ажиллах стратегийг хууль бусаар ан агнах тодорхой төрлийн гэмт хэрэгт чиглүүлэн тодорхойлох шаардлагатай байна.Энэ гэмт хэрэгтэй тэмцэх ажлын салшгүй нэг хэсэг нь тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах явдал байдаг. Урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалттай ажил зохиож байгаа боловч гарах үр нөлөө сул байгаа нь гэмт хэргийн өсөн нэмэгдэж буй гаралтаар тодорхойлогдоно.

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн талаар нийгэм, эдийн засаг, социологийн нарийн хийгээд тогтмол судалгаагүй байна. Энэ нь тухайн гэмт хэрэгтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх ажил практик байдлаар, шинжлэх ухааны үндэслэлгүй, урсгалаар явагдаж байна уу гэж дүгнэж болохоор байна.

 

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 334 тоот
2 Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
4 Төрийн байгуулалтын байнгын хороо Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн хуралдаан 14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
5 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 334 тоот
6 Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·      Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ 14.00 “Их засаг”

 

Categories
мэдээ

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа DNN.mn

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан /2024.05.12/ ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраажээ. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 67 га талбай өртөж шатсан.

Харин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.13/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-22:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Тэнүүн: Залуусаар хүчээр ахмадуудаа үзэн ядуулдаг хандлага нийгэмд бий болчихлоо. Өмнөх үеэ харааж ерөөх биш, харин ч суралцаж хамтдаа урагш явах ёстой DNN.mn

“Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Шарк” О.Тэнүүнтэй ярилцлаа.


-Та том групп компани удирдаж байсан учраас удирдлага зохион байгуулалт, аж ахуйн ажлыг сайн мэдэх байх. Өнөөдөр эрх баригчид олон жил гацчихсан ийм ийм хууль батлагдлаа, бодлогын том баримт бичгүүдийг урагшлуулж чадлаа гэх юм. Гэтэл Монголын нийгэм бахь байдгаараа л байна. Бид яг юун дээр алдаад, юу нь болохгүй байна вэ?

-Аливаа юмс энгийн зүйлээс эхэлдэг. Жижиг сажиг олон асуудлаас улбаалж том асуудал үүсч байна.

Хүн бол нийгмийн амьтан. Тиймээс энэ нийгэмд нэн тэргүүнд хүний эрх хангагдах ёстой. Хүн эрүүл, аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон суурь эрх. Гэтэл хүний энэ суурь эрхийг өнөөгийн эрх баригчид хангаж чадахгүй байна. Амьсгалах цэвэр агааргүй, идэж ууж байгаа хүнс нь баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй байна. Хөрсний бохирдлоос үүдэж ус нь бохирдолтой. Усаа шинжлүүлэхээр хатуулаг өндөртэй, хүний биед сөргөөр нөлөөлөхүйц ямар нэгэн бодистой байна. Өмнө нь Улаанбаатарчууд уух усаа крантнаас шууд аваад уудаг байсан. Гэтэл зохион байгуулалтгүй, дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байдал нь өнөөгийн нийгэмд тулгамдсан маш олон асуудлуудыг үүсгэж байна.

Хамгийн эхэнд усны асуудлыг шийдмээр байна. Жишээ нь, Хан-Уул, Зайсан орчмын айлууд усны асуудлаа шийдээгүй л яваа. Дандаа гүний ус ашигладаг. Гүний ус нь түрүүн хэлсэнчлэн хатуулаг өндөртэй. Хөрсний бохирдлоос үүдэж буцалгаж уух ч эргэлзээтэй. Хан-Уул дүүргийн энэ асуудал төр засгийн бодлогогүй шийдвэрүүдээс болж үүссэн. Нийтийн, нийгмийн асуудлыг биш, үүнийг хийснээр надад ямар ашигтай юм бэ гэж ханддаг. Энэ нь нөгөөх авлигатай холбоотой. Таван жилийн өмнө Токио тауэрийн өмнө цэвэр усны шугам ирчихсэн, энэ районд байгаа бүх айлыг холбох бололцоотой байсан. Гэтэл дээд, доод шатны шийдвэр гаргаж байгаа нөхдүүд холбоогүй. Шал өөр зүйлд төвлөрч, улстөржөөд хийгээгүй. Наад мөнгөөрөө бордюраа янзал, наад мөнгөө гадагш явахад зарцуул гэсээр төсвийн мөнгөгүй болчихсон. Тэгэхээр нь хувийн хэвшлийн бид хийе гэтэл зөвшөөрлийг нь гаргаж өгдөггүй.

Үүнээс гадна манай улс бүх төрлийн халдварт өвчний тоогоор дэлхийд номер нэгт жагсаж байна. Маш эмзэглэмээр, тун ноцтой тоон мэдээлэл шүү дээ. Монгол хүн эрүүл явах баталгаа байна уу гэдэг асуулт үүнээс үүснэ. Агаар, хөрсний бохирдлоо дийлэхээ байчихсан Улаанбаатар хотын иргэдээс гадна цэвэр агаар, онгон байгальд суугаа хөдөөгийн иргэд ч мөн хавдраар өвчлөөд байна. Яг юунаас болоод ийн өвчлөөд байна вэ. Мах бол монголчуудын өдөр тутмын хэрэглээ. Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй, стандартгүй, баталгаагүй, хамгийн муу, хамгийн чанаргүй, хямд вакциныг малчдад нийлүүлж, малд шахаад байгаагаас болж байна уу гэх мэтээр монгол хүний амьд явах наад захын эрх нь өнөөдөр хаана байна гэж бодоход хүргэнэ. Яагаад эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж чадахгүй байна вэ. Иргэн эрүүл байхаас л бүх зүйл эхэлнэ шүү дээ.

-Төрийн бодлогын хаана нь ямар алдаа гараад байна вэ?

-Төрийн бодлогыг өнөөдөр зангидаж яваа хүмүүс макро түвшний биелэгдэхгүй фантаз зүйл яриад байна. Нийгэмд бодитоор тулгамдаж байгаа энгийн асуудлуудаа шийдэж чадахгүй байна. Жишээ нь, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр тэтгэмж ямар байна. Бизнесийн орчин ямар байна. Татвар, татаас хэд байна. Өнөөдөр иргэд орлогынхоо 40 орчим хувийг татварт төлж байгаа хэдий ч энэ хэмжээний төрийн үйлчилгээг авч чадаж байгаа билүү?

Баахан татвар төлчихөөд эцэст нь юу болж дуусч байна вэ. Мөн өнөөдөр шударга бус байгаа олон зүйлийн нэг нь тэтгэвэр. ҮСХ-ноос гаргасан мэдээллээр монгол эмэгтэй хүн дунджаар 76, эрэгтэй 66 насалж байна. Гэтэл тэтгэвэрт гарах нас нь эрэгтэй 60, эмэгтэй 55. Нас эцэслэлээ гэхэд зээл нь үр хүүхдэд нь өвлөгдөж үлддэг хэрнээ насаараа төлж хуримтлуулсан тэтгэвэр нь улсын мөнгө болж үлдэж байна. Энэ нь шууд утгаараа төр иргэнээ дээрэмдэж байгаа хэлбэр биш үү? Яагаад үүнийг шийдэж болохгүй байна вэ. Яагаад зөв бодлого, менежмент, санхүүгийн сахилга баттай байж болохгүй байгаа юм бэ.

Insead дээр дэлхийн хүн амын дундаж наслалт 100 болно гэж саяхан бичсэн байна лээ. 100 нь байг гэхэд монголчууд бид ядаж 80 насалъя л даа. Ингэхийн тулд хүн рүүгээ чиглэсэн нийгмийг бүтээх ёстой. Монголчууд яагаад ийм адгасан, нэг л их ууртай, бие биедээ буулт хийдэггүй болчихов гэхээр ерөөсөө орчинтой холбоотой. Гараад л бөглөрчихөж байна. Энэ нь тухайн өдөржин стресстэй явах эхлэлийг тавьчихаж байгаа юм. Стресс хүний биед ямар өвчлөлийг үүсгэдэг билээ. Мөн бид өөрсдөөсөө биш, өрөөлөөс бурууг хайдаг болчихож. Ерөөсөө л бусдаас бурууг хайдаг, өөнтөглөгч нийгмийг бүтээсэн байна. Арга ч үгүй байх. Өнөөдөр төрийн эрхэд байгаа хүмүүс бусдын боломжийг хулгайлаад байгаагаас л ийм асуудал болоод байгаа юм. Шударга бус нийгэм ингэж дэлгэрчихээд байна.

Үүнээс гадна залуусаар хүчээр ахмадуудаа үзэн ядуулдаг нийгэм бий болчихоод байна шүү дээ. Тэдэн насныхан, энэ үеийнхэн үхэж байж бид сайхан амьдарна гээд нийгмийн сүлжээнд бичиж, бүр ярьж байна. Юу гэсэн үг вэ. Магадгүй алдаа гаргасан байж болно. Гэхдээ нэг л зүйлийг залуус бид ойлгох ёстой. Залуу нас, цаг хугацаа, хөлс хүчээ урсган байж энэ нийгмийг өмнөх үеийнхэн бүтээсэн. Муутай ч, сайнтай ч бид эрх чөлөөт, ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ нийгмийг өнөөгийн бид биш, өмнөх үеэ бүтээсэн учраас өмнөх үеээ харааж ерөөх биш, харин ч суралцаж хамтдаа урагш явах ёстой. Өнөөдөр энэ нийгэмд үнэлэгдэхгүй байгаа, ажиллах хүчний тооноос хасагдчихаад байгаа иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хувиараа бизнес хийх боломжийг нь төр засаг нээж өгөх хэрэгтэй.

-Яаж?

-Наанадаж бусдын боломжийг хулгайлдаггүй, хяналттай, шилэн байх ёстой. Ер нь бид юу болчихов гэдгээ эргэж нэг хараад одоо яах вэ гэдгээ нэг эргэцүүлээд эр зоригтойхон шиг урагшилмаар байна. Ийм дээрэмчин төртэй байх уу, эсвэл хүний эрхийг хангадаг төртэй байх уу гэдэг сонголт иргэд бидэнд бий. Энгийн жижиг асуудлууд нь алсдаа том асуудлуудыг дагуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нүүрсний, ногоон автобусны, Боловсролын зээлийн сангийн, ЖДҮ-ийн гээд нийтийн мөнгийг тэр аяар нь хулгайлчихлаа. Уг нь тэр мөнгө хуримтлагдаж байх ёстой. Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, ахмадууд руу чиглэсэн бодлого, орчноо сайжруулахад чиглэж байх ёстой. Ядаж л өвөлдөө утаагүй, зундаа шороо тоосгүй амьдармаар байна. Нийслэлийн хүн ам 1.7 саяд хүрсэн. Монголын нийт иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ҮСХ-ны судалгаанаас харагдаж байна. Гэтэл хот нь хүний эрхийн наад захын суурь эрхийг зөрчөөд байна. Тиймээс үндсэн суурь эрхийг нь хангахад л нэн тэргүүнд анхаармаар байна.

-Өнөөдөр иргэдэд дарамт болж байгаа зүйл төгрөгийн ханш, инфляци. Үүнд чиглэсэн ямар зөв бодлого хэрэгтэй вэ?

-Иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ даган өсөж байна. Тиймээс ямар ч өөрчлөлт гарахгүй байна. Цалин 15, 20 хувиар нэмэгдлээ, цалингийн суурь 660 мянган төгрөг боллоо гээд байдаг. Бодит байдал өмнөхөөсөө муудсан уу гэхээс сайжирсан зүйл ерөөсөө алга. Төгрөгийн ханш суларсаар байна.

Ер нь гаднаас хөрөнгө оруулалт татаж байж төгрөгийн ханш чангарах боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ л гээд байдаг. Гэтэл бодит байдал дээр цаасан дээрх төсөл, улстөрчдийн яриа төдий зүйл болчихоод байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах, яаж тогтоон барих вэ гэдэгт чиглэсэн хууль, тогтоомж байхгүй. Тиймдээ ч Монголд хөрөнгө оруулах гэж ирээд мөнгөө алдчихсан гадаадын хөрөнгө оруулагчид их шүү дээ. Олон нийт ч үүнийг мэдэж байгаа. Сүүлд Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа зах зухаас нь танилцуулсан. Үүнээс хойш яг бодитоор сайжруулж, ажил хэрэг болгосон үйл ганц ч алга. Монголын хуульд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарсаар байна…

-УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулийг та хэрхэн харж байна?

-Батлах л ёстой хууль. Гэхдээ энэ хуулиас болж гадаадын ямар ч хөрөнгө оруулагч Монголд орж ирэхгүй. 34-өөс дээш хувийг эзэмшихгүй гэчихсэн байгаа юм. 60-аас дээш хувийг эзэмших гэж орж ирдэг юм шүү дээ. Тэгж байж менежментээ хийж, хяналтаа тавина. 34 хувь дээр ямар ч юм шийдэгдэхгүй. Давуу эрхийн багц гэж байдаг л даа. Гэхдээ IPO зарласан том компаниуд л тэгдэг. Манайх стратегийн нэршилтэй бүхэн дээр 34 хувь гэж тогтоолоо. Ингэснээр стратегийн гэх нэршилтэй бүх ордууд хумигдаж эхэлнэ. Эргэлтэд орохгүй, нуугдчихна. Ингэснээр валютын урсгал хумигдчихна шүү дээ.

Хэрвээ улс бизнес хийх гээд байгаа бол, эх орны эдийн засгийг нуруун дээрээ 100 хувь үүрэх гээд байгаа юм бол бизнес хийдэг улс бол л доо. Улс бизнес хийх гээд бүх том корпорациуд, бизнесүүдээ намнаад байхаар хэн бизнес хийх юм бэ. Эдийн засгийн эргэлтийг, ажлын байрыг, инновацийг хэн бий болгох юм бэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай харилцаад хөрөнгө оруулалт татаад байгааг хэн хийх вэ. Улс уу?

-Гадаадын хөрөнгө оруулалт тухайн нийгэм, улс оронд ямар эерэг үр нөлөөг үзүүлдэг вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт нь манайд байхгүй патент, технологийг нэвтрүүлнэ. Сингапур улс электрон барааны бүхий л том үйлдвэрүүдийг яаж нутагтаа авч ирсэн бэ гэхээр манайд ороод ир, ноу хау хуваалцаад, манай улсын иргэдийг ажлын байртай болгоод өгөөч ээ гээд эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн. Тухайн үед Сингапур ямар ч технологи, ямар ч “ноу хау”-гүй улс байсан. Байдаг л нэг арал байсан. Сингапур Азийн бар улс болтлоо хөгжихөд ноу хау, технологи, илүү их мэдээлэл, туршлага, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолсон. Гадаадын жижиг орнуудаас түүхий эд авч ирээд хийсэн.

Гэтэл манайд түүхий эдийн нөөц нь бий. Төмрийн хүдэр, нүүрс бий. Өнөөдөр Монголд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй байгаагийн горыг бид валютын ханш, инфляциар дамжуулж амьжиргаагаараа мэдэрч байна. “Made in Mongolia” гэсэн дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн байхгүй нь бидний асуудал. Ядаж төмрийн хүдрээрээ арматураа хийе л дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт арматурыг осолдохгүй хийж байна. Гэхдээ тэр нь 50 жилийн хоцрогдолтой, маш өндөр зардлаар бүтээгддэг. Нүүрсээр түлш, пластик хийж, угааж гаргаж болж байна. Нүүрсийг түүхийгээр нь экспортлоход монголчууд л алдаж байна. Энэ алдагдсан боломжийг хэн нөхөх вэ. Энэ хэрээр хувь хүн орлоготой байх, эрүүл байх, аюулгүй орчинд амьдрах, хуримтлалтай байх боломжгүй болчихоод байна. Өнөөдрийн хоолны асуудлаа яая гэж байгаа хүн маргааш, нөгөөдрийн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд рүү яаж анхаарах юм бэ. Цалингийн жаахан хэдэн төгрөгөөрөө баталгаагүй хүнс, муу ус ууж байна. Эм аваад уухаар хуурамч байгаад байна. Эмийн сонсголоор энэ нь илэрлээ шүү дээ.

-Монголын зовлон олон. Нийслэлчүүд асуудлаасаа салахын тулд дэд төвүүд бий болгох, хотыг 14 болгож салгах тухай яригдаж байна. Энэ зөв бодлого уу, та юу гэж харж байна?

-Дэд бүтцээс үүдэж төвлөрөл үүсээд байгаа юм. Дэд бүтцээ задалчихвал 0.7 га авах хүмүүс олон болно. Иргэд 0.7 га газрыг яагаад авахгүй байна гэхээр дэд бүтэцгүй уулын мухарт хэн очиж амьдрах юм бэ. Задлах, тэлэх систем байх ёстой.

Тогны эх үүсвэрээ нүүрсний цахилгаан станцаар шийдэх бололцоотой. Ойрын шийдэл сэргээгдэх эрчим хүч. Гэвч сэргээгдэх эрчим хүчээр энэ том хотыг хангаж дийлэхгүй. Гэхдээ Монгол Улс хүн ам багатай учраас боломж өндөр. Дийлэнх газар нь улсын мэдэлд байдаг учраас хамгийн том нарны цахилгаан станцыг хийх бололцоотой улс Монгол. Эрчим хүчээр дамжуулж маш олон асуудлыг шийдэж болно. Өнөөдөр мянга мянган орон сууц бариад шийдэгдэхгүй. 400, 500 мянган айлын орон сууц бариад худалдаж авах өрх хэд байгаа билээ.

-Манай улс чинь эрчим хүчээр Оросоос хараат шүү дээ?

-Би үүнийг л гайхдаг. Нүүрстэй орон цахилгааны хомсдолтой гэж юу яриад байгаа юм бэ. Миний санаанд буудаггүй юм. Ийм том шугамууд явуулахгүйгээр цахилгаанаар бүхнийг шийдэх бүрэн бололцоотой. Агаарын бохирдол, жил бүр сольдог дулааны шугамууд, IV ЦС зэрэг асуудлуудыг цахилгааны том станц бариад шийдэх боломжтой. Бөөрөлжүүтийн цахилгаан станцаар метрог явуулна гэж байна. Тэгвэл дагуул хотууддаа ямар эрчим хүч түгээх гэж байгаа юм бол. Нүүрс бол бидэнд байгаа хамгийн хямдхан зүйл. Одоогийн асуудлыг шийдье гэвэл нүүрсний цахилгаан станц хийхээс өөр аргагүй шүү дээ.

-Дэлхий тэр аяараа ногоон эрчим хүч рүү зорьж байна шүү дээ. Гэтэл нүүрсний ЦС гэхээр сонин сонсогдож байна л даа?

-Мэдээж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ёстой. Хамгийн гол нь хэдэн хувь нь сэргээгдэх эрчим хүч байх вэ гэдэг чухал. Нийт хэрэглээний 20, 30 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангах нь илүү зохистой байдаг. Үлдсэн 70 хувиа нүүрс буюу тогтмол эрчим хүчээр хангах нь зохистой гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Өөрөөр хэлбэл, нүүрсний эрчим хүчний хувийг тодорхой хэмжээнд багасгая гэж байгаа юм. Тэр чигээрээ 100 хувь хараат байх боломжгүй.

Манай улс зэс, төмрөөр баялаг. Дэлхий тэр чигээрээ цахилгаанжиж байгаа энэ үед зэсээ боловсруулж гаргавал нүүрсний экспортоос хамааралтай байдаг манай улс маш их хэмжээний орлого олох боломжтой. Бидэнд эрчим хүчний бизнес хийх маш том бололцоо байна. Хамгийн том бизнес бол эрчим хүч юм. Хамгийн хөгжих бололцоотой бизнес ч эрчим хүч. Уул уурхай биш. Алт биш. Биткойн ч биш. Дэлхий тэр чигээрээ цахилгаанжина. Тиймээс бид өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглаж нүүрсээ угаах биш, эрчим хүч болгоод нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй. Хятад дотооддоо нүүрсний цахилгаан станц нэмж барихыг хориглоно гэсэн хуультай. Тэгвэл бид ийм боломжийг барьж аваад гэрээ хийчихье л дээ.

Нүүрсний цахилгаан станцаас гадна нарны цахилгаан станц үүсгэх хэрэгтэй. Ингээд нарнаас гаргаж авсан эрчим хүчээрээ нүүрсний ЦС-уудын эрчим хүчийг хангачихъя л даа. Тэгвэл ногоон эрчим хүч ангилалд орчихно шүү дээ. Үүнд толгой гашилгаж, бодож цөхөөд байх юу байна вэ. Бодоод шаналаад байх ч шаардлагагүй. Одоо ханцуйгаа шамлаад хийх л цаг үе ирчихээд байна. Зоригтой шийдвэр, эр зоригтой үйлдэл монголчууд бидэнд дутаад байна. Хэдий хүртэл бид болох бүтэхгүй худлаа үнэн шалтаг хэлж суух вэ.

Эрчим хүчний станц барьчихвал наанадаж утааны асуудлаа шийдчихнэ. Хүүхдүүддээ орчин үеийн орон сууцанд амьдруулах нь хүн бүрийн мөрөөдөл болчихоод байна. Орон сууцжуулах хөтөлбөрийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь утаа арилгах бодит шийдэл биш.

Шахмал түлш хийж яах ч гээд байгаа юм. Үүний оронд нүүрсээ зараад ч юмуу, бартерлаад ч юмуу нүүрсний хэд хэдэн цахилгаан станц барьчихъя. Тэгвэл Оросоос цахилгаан эрчим хүчний хувьд хамааралгүй болчихно. Үүнийг л хийчихвэл уушгины хорт хавдар, эрүүл мэнд, өвчлөлийг бууруулах зэрэг асуудлуудыг шийдэх боломж бий болно. Ингэж нэн түрүүнд цахилгааны асуудлаа шийдсэнийхээ дараа сайхан, сайхан том төслүүдээ хэрэгжүүлж болно. Өнөөдөр ихэнх том төслүүд эрчим хүчний асуудлаас болоод гацчихаж байгаа юм шүү дээ. Хөрөнгө оруулагчид ч эрчим хүчний асуудал шийдэгдээгүй учраас буцчихаад байгаа юм.

Тиймээс одоо жаахан сэтгэл гаргаад хийх ёстой. Энд улс төрийн болоод ямар нэгэн эр зориг, ухаан огт хэрэггүй. Бүх зүйл жижигхэн, энгийн зүйлээс эхэлнэ. Жижигхэн сэтгэл гаргаад хийхэд болчих зүйл. Хувийн эрх ашгаа хойш тавиад хийчих л дээ.