Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарчээ.
Тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 05-ныг хүртэл 20 хоног зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлана.
Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарчээ.
Тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 05-ныг хүртэл 20 хоног зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлана.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: “Өглөө ирээд л бөөн стресс. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ орж, эмчдээ үзүүлэх гээд хэл ам болж байна. “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд л энэ ажилчдыг тамлалаа. Энэ программын өөрчлөлтөө нэгмөсөн хийчихээд ажиллуулж болдоггүй юм уу. Эмчийг нь, сувилагчийг нь, цахимыг нь өвчтөнтэй нь нийлүүлж байгаад “тамлалаа.” Өчнөөн хэллээ, бичиг илгээлээ. Одоо болоогүй юм уу. Гэнэт, гэнэт “сюрприз” барина. Тэр биднийхээ мэдрэлийг шалгах нь тасралтгүй хэдэн жил явлаа шүү дээ. Шалгаад болоо баймаар. Ажлаа хийж чаддаггүй юм бол юундаа тэр асуудалтайгаа зууралдаад байдаг юм. Юмыг уул нь гоё хийж болно доо” хэмээн өөрийн цахим хуудаснаа өчигдөр өглөө хуваалцсан юм. Үүнтэй холбогдуулан ХСҮТ-өөс сурвалжиллаа.
Өдрийн 11:30 минут. Хавдар судлалын үндэсний төвд 8 сартайгаас 80 нас хүртэлх бүхий л насны олон хүн үйлчлүүлэхээр ирсэн байна. Бүртгэлийн дугаараа гартаа атгачихсан, дугаар зарлагчийг хичээнгүйлэн анхааралтай сонсоно. Дээрх насны бүх хүн үзүүлж буй хэрэг биш л дээ. Нэг өвчтөнг гэр бүлийнх нь нэгээс хоёр хүн дагаж явдаг юм билээ. Тэдний дунд аав, ээжийгээ үзүүлэхээр дагуулж яваа ой хүрээгүй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй ч байлаа. Өөрийн дугаарыг хүлээнгээ сандал дээр суух нь сууж, зарим нь мөнгө тушаах хэсэгт, нэг хэсэг нь цахим болон утсаар захиалсан эмчийн үзлэгийн цагаа баталгаажуулахаар дугаарлаж харагдана. Ялангуяа даваа гариг бүр эмнэлэг бүрт хүн ихтэй байдгийг ч хэлэх үү, яг энэ үеэр буюу өглөөний 8:3010:20 минут хүртэл цахим бүртгэлийн систем тасалдсан нь иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авах хугацаа хойшлоход хүрсэн байна. Бүртгэлийн ажилтнууд дарааллын дагуу үйлчлүүлэхийг дугаараасаа өмнө очиж буй хүмүүст шаардана.
Мөн нийгмийн даатгалын мэдээлэл нь харагдахгүй бол өөрөөс нь дахин дахин асуух юм. Төв аймгийн Мөнгөнморьтоос ирсэн гэх эмэгтэй бичиг баримтаа бүртгэлийн ажилтанд өглөө. Бүртгэгч та өөрөө биш юм уу гэхэд эмэгтэй биш гэх нь тэр. Үзүүлэх гэж буй хүнээ суулга гэснээр нөгөө эмэгтэй суудлаасаа босч нөхрөө суулгалаа. Гэвч нөхөр нь бүртгэлийн ажилтны асуултад хариулсангүйд, эмэгтэй хажуунаас нь хариулж эхлэв. Бүртгэгч та “Арьс судлалын үндэсний төвд цаг авч, шинжилгээ өгсөн байна. Тэндээсээ битүүмжлэлээ арилгуулах шаардлагатай, манайх давхар үзэхгүй” гээд бичиг баримтыг нь буцааж өгөв. Эмэгтэй “Арьс судлалд өгсөн шинжилгээний хариу маргааш гарна” гэсээр нөхрөө дагуулан эмнэлгээс гарч одлоо. Энэ битүүмжлэл гэдгийг ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолын шинэчлэлд оруулсан журамд “Даатгуулагч тухайн эмнэлэгт үзүүлээд амбулаторийн цогц үйлчилгээ авахаар битүүмж үүссэн бол өөр газарт үзүүлэх боломжгүй. Цогц үйлчилгээ нь 30 хоногт дуусна” гэж заажээ. Мөн эмнэлгийн цогц үйлчилгээ гэдэгт нь эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээ, давтан үзлэг зэргийг хамруулсны дараа битүүмж нь хаагдах аж. Мөн иргэн өөрөө одоо би энэ эмнэлэгт үзүүлнэ, миний битүүмжийг арилгаад өгөөч гэж эхлээд үзүүлсэн газартаа утсаар болон өөрийн биеэр хандах юм байна. ХСҮТ-ийн хувьд 11481322 гэсэн энэ дугаар луу залган иргэд битүүмжээ арилгуулах боломжтой гэнэ.
Хөтөч буюу мэдээллийн ажилтан бүсгүйгээс шинжилгээний хариугаа хаанаас авахыг асуухаас гадна шинжилгээний бичиг, өвчтөний түүх зэргээ барьсан иргэд одоо хаана үзүүлэх, хэдэн давхарт гарах гээд нэг нэгэнгүй асууж шалгаана. Мөн хөтөч бүсгүйгээс өглөө яагаад бүртгэлийн систем тасалдсаныг асуухад “Даатгалын систем тасалдсан” гэсэн хариу өглөө.
М.Наранцэцэг: Үе үе систем нь гацаадбайдаг нь үйлчлүүлэгч бидэнд ихээхэн хүндрэл учруулж байна
Энэ үеэр тус эмнэлгээр ахыгаа үзүүлээд явж буй Улаанбаатар хотын иргэн М. Наранцэцэгтэй түр ярилцлаа.
-Өглөө системийн асуудал гарсан гэсэн. Та хэдэн цагт эмнэлэг дээр ирсэн бэ?
-Өглөө систем гацсан асуудал гарсан. Хүмүүс нэлээд бухимдаж, бөөн хэл ам болсон. Эмнэлгүүд долоо хоногийн эхний гурван өдөр их ачаалалтай байдаг. Дөрөв дэх, тав дахь өдөр ачаалал нь багасдаг. Хүмүүсийг оочерлож ор гэсэн. Дугаар, номер авдаг нь ч ажилладаггүй юм билээ. Тэгээд ч сүлжээ байхгүй юм чинь яаж дугаар авахав дээ. Би өглөө ахтайгаа 9 цаг өнгөрөөж ирсэн. Нэлээд хүлээж систем нь хэвийн болсны дараа дугаар аваад одоо л эмчийнхээ цагийг авах гээд зогсож байна. Өмнө нь авсан цагаа баталгаажуулж байж, эмч дээрээ орно. Манай ах хэвтэх бичигтэй.
-Таны ах ямар оноштой эмчлүүлж байна вэ?
-Манай ах бүдүүн гэдэсний хорт хавдартай. Хими эмчилгээний оочертоо орох гээд ирсэн байна. Анх үзүүлэхэд хэцүү байсан. Одоо бол харьцангуй гайгүй. Өөрийн гэсэн эмчтэй болсон. Эмчээсээ шууд шинжилгээний бичиг авдаг. Тэгээд заасан хугацаанд нь шинжилгээндээ орох ёстой. Мөн ор хоногийн оочерт ордог. Энэ нь нэлээд хүлээгддэг.
-Ах тань хэзээ хорт хавдартай гэдгээ мэдсэн бэ?
-2023 оны тавдугаар сард шулуун гэдэсний хорт хавдраар оношлогдоод ХСҮТ-д хагалгааны оочерт ороход зургадугаар сарын 10 хүртэл хүлээх шаардлагатай болсон. Тиймээс бид хугацаа алдахгүйн тулд хувийн эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орсон ч хавдар дахин сэдэрсэн. Одоо хавдар үсэрхийлж, авах боломжгүй болсноор химийн эмчилгээндээ ороод л явж байна. Химийн эмчилгээ хийлгэснээр ах минь маш их ядардаг.
-Шулуун гэдэсний хорт хавдар нь юунаас болж үүсдэг юм бол?
-Эмч хэлэхдээ бүх төрлийн буруу зуршлаас хорт хавдар үүссэн байх гэсэн. Эхлээд нойр булчирхай гэж оношлогдсон. Өвдөөд л яваад байсан чинь нойр булчирхай биш, хавдар байсныг жил гаруйн дараа буюу хугацаа алдсаны дараа мэдсэн. Томографикт харуулахад гуравдугаар зэргийн шулуун гэдэсний хорт хавдар байна гэсэн. Одоо жил болох гэж байна.
-Та хоёр сүүлд хэзээ химийн эмчилгээнд орсон бэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд химид орсон. Түүнээс 21 хоногийн дараа дахин химийн эмчилгээндээ орох ёстой байдаг. Бид хоёр энэ сарын 8-нд орох байсан ч химийн эмчилгээнээсээ хоцорчихсон яваа.Учир нь номер аваад үзүүлэх гэсээр байтал 21 хоногтоо багтахгүй байна. Ах минь хүнд талдаа байгаа. Эмнэлгийн ачаалал хаа хаанаа их байна. Ялангуяа Хавдрын эмнэлгийн ачаалал бүр их. Мөн тухайн хүний хавдар нь үсэрхийлсэн тохиолдолд богино хугацаанд улам томрох эрсдэлтэй байдаг юм байна. Манай ахынх 3-аас 10 см болтлоо томорсон. Эмч нарын буруу гэж байхгүй л дээ. Эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгааг бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Дээрээс нь энэ мэтчилэн системийн гэмтэл нь цаг тухайдаа эмчилгээ үйлчилгээгээ аваад явахад ихээхэн саад учруулж байна.
Г.Норовоо: Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэгбүх эмнэлгүүдэдсистем тасалдсан асуудал үүссэн
Түүнчлэн ХСҮТ-ийн Даатгал статистикийн албаны дарга Г.Норовоогоос тодруулга авлаа.
-Өнөө өглөө/өчигдөр/ сүлжээ тасарсан асуудал гарсан байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-Бид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системтэй холбогддог. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа хүний овог нэр, регистр нь зөв байна уу, нийгмийн даатгал нь төлөгдсөн эсэх мэдээллийг E-Mongolai-аар дамжуулан бүх системүүдтэй холбогдож авдаг. Өнөөдрийн /өчигдрийн/ энэ сүлжээний асуудал нь Эрүүл мэндийн даатгалын сервер нь унаснаас болсон гэсэн үг. Учир нь амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарт Эрүүл мэндийн даатгалын системтэй холбогдож чадсангүй гэдэг мэдээлэл гарч ирсэн. Хур систем юмуу E-Mongolia-д алдаа гарвал бид мэдэх боломжгүй, мэдээлэл ирэхгүй л дээ.
-Өнөөдөр/өчигдөр/ хэр хугацаанд бүртгэлийн систем саатсан бэ?
-Хоёр цаг орчим систем саатсан. Энэ үед амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, шинээр өвчтөний түүх нээлгүүлж хэвтэх гэж байгаа зэрэг хүмүүсийн бүртгэл хийгдэхгүй хоёр цаг орчим болсон. Бид нэн яаралтай хүмүүсээ өглөө шууд хүлээн авсан. Одоо бол эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.
Өнөөдөр /өчигдөр/ даваа гариг. Ерөнхийдөө долоо хоног бүрийн нэг дэх өдөр эмнэлэг бүр ачаалал ихтэй байдаг. Яг ид ачаалалтай эмнэлэгт хэвтэх түүхээ нээлгэх гээд, эсвэл эмнэлгээс гарах гэтэл, оношилгоо шинжилгээндээ орох болоход эмнэлгийн тусламжаа цаг тухайд нь авч чадахгүй байгаадаа иргэд их бухимдалтай байсан.
-Өмнө нь ийм системийн асуудал гарч байсан уу?
-Үе үе ийм асуудал гардаг. Өнөөдрийн хувьд Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эмнэлгүүдэд адилхан систем тасалдсан асуудал үүссэн.
-Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газар руу хандахад тэд юу гэсэн хариу өгсөн бэ?
-Би өглөө хэд хэд залгасан. Манайд Мэдээлэл технологийн алба гэж байдаг. Тэд хаана ямар алдаа байгааг илүү тодруулах үүрэгтэй, хариуцаж ажилладаг гэсэн үг. Тэднээс илүү дэлгэрэнгүй тодруулж болно. Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас асуудлаа шийдсэнээр манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн.
-Өдөрт танай эмнэлгийн амбулаторид хичнээн хүн хандан үзүүлж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт 3300 орчим амбулаторийн үзлэг хийгдсэн байна. Өдөрт 700-800 орчим үзлэг хийгдэж байна гэсэн үг. Манайд хавдартай байж болзошгүй болон оношлогдоод эмчлүүлж буй, хагалгааны заалттай, хагалгаанд ороод гарсан хүмүүс эмчлүүлж байна. Өвчлөлийн хувьд элэгний хавдар тэргүүлж, дараа нь уушги, ходоодны хавдрууд орж байна.
Түүнчлэн ХСҮТ-ийн Мэдээлэл технологийн алба руу залгаж лавлахад Эрүүл мэндийн даатгалаас “E Mongolia-гийн мэдээлэл дамжуулах систем нь унасан” гэсэн тайлбар хийснийг хэлж байлаа.
Мөн Эрүүл мэндийн даатгалын Олон нийттэй харилцах лавлах утасны оператор “Хур систем нь мэдээллээ татаагүйгээс E-Мongolia-д алдаа гарсан” гэсэн хариулт өглөө.
Л.Минжмаа
Улаанбаатар-Амгалан хоорондын замд авто машин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихтай холбогдуулан 2024 оны 05-р сарын 17 болон 24-ний өдрийн 09:20-21:20 цагийн хооронд аялах №276/34, №286/285-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орохыг мэдэгдэж байна. Тодруулбал:
Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34-р галт тэргийг нэгтгэн Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09:33 цагт хүрнэ. Замын-үүд өртөөнөөс 682-р галт тэрэг 11:00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11:25 цагт хүрнэ.
286/285-р галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21:55 цагт хөдөлж, Сайншандад 08:30 цагт хүрнэ. Иймд, зорчигч та бүхэн цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөөрэй хэмээн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 182 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 862 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.
Зорчигч тээврийн нэгтгэлийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль нэхэж шаардсан гэх, иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “О” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Говь-Алтай аймгийн Бигэр сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Судлаачид, учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар монголчууд ирээдүйн хувь заяаныхаа өмнө зогсож байна. Монголын хувь төөрөг хааш эргэх нь сар гаруйхны дараа болох сонгуулиар шийдэгдэнэ. Одоо бол горилогчид үүрийг нь сандаачсан шоргоолж шиг бужигналдаж байна. Горилж буй тойрог бүр рүүгээ завсар чөлөөгүй гүйлдэж явна. Олон нийтэд таалагдах сэдвийг барьж аваад хэрэндээ л ухаалаг болчих гээд ярьж сууна. Тэрийгээ сошиалаар нялайтал нь бүүстэлцгээж байна. Тэдний нэр дэвших эсэх нь энэ долоо хоногоос тодорч, тавдугаар сарын 20 гэхэд эцэслэх юм билээ.
Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн учраас энэ удаад иргэд нэр дэвшигчдэд нэг их ач холбогдол өгөхгүй байна. Хэн нь үл мэдэгдэх баахан улстөрчийн эрээлжилсэн олон контеныг үзэж сууснаас дараагийн Ерөнхий сайд хэн болох, дараагийн засаг төр ямар үйл хэрэг хэрэгжүүлэх гэж буйг анхааралтай гэгч нь харж сууна. Үүнээс хамаарч тэд сонголтоо хийхээр зэхэж суугаа аж.
Манай сонин өмнө нь бичиж л байсан даа. Ардчилсан нам буцаад татварын 10 хувиа хэрэгжүүлбэл ялна гэж. Тэгвэл одоо зөвхөн Ардчилсан нам ч биш, ер нь улс төрийн бүхий л нам “Ялбал татварыг 10 хувь болгоно”гэж зарлах хэрэгтэй. Тэгж байж сонгогчдын саналыг авна.
Учир нь цалингийн суурь, цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмсэн ч төгрөгийн худалдан авалт сул, инфляци өндөр байгаа өнөө цагт иргэд татварын таатай бодлогыг хүлээж суугаа юм. Мянга цалин нэмээд үнийн хөөрөгдлийн эсрэг ямар ч өөрчлөлт гарахгүй байгааг монголчууд амьжиргаагаараа мэдэрчихээд сууж байна шүү дээ. Дээрээс нь төлсөн татварынхаа хэмжээнд дүйсэн үйлчилгээг огт авч чадахгүй байна. Татварын мөнгө цөөн хэдэн хүний халаас руу орж байгааг ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Эмийн болоод нүүрсний, Хөгжлийн банкны сонсголоор бүгд харлаа. Мэдлээ.
Тиймээс ахмадуудын тэтгэврийг тэдэн төгрөг болгож нэмнэ, цалинг ийм үе шаттайгаар ингэж, ингэж нэмнэ гэж амласнаас цалингийнх нь дор хаяж 40 хувийг хуу хамчихаад байгаа татварыг багасгахыг л юун түрүүнд хүсч байна. Цалин тэтгэврийг нэмэх нь тэртээ тэргүй цагийн байдлаас үүдэж хийгдэх л ажил гэцгээж сууна.
Үүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллагуудад ч татвараас болж хөлөө дөнгөлүүлчихээд байна. Төр нь иргэддээ таалагдахын тулд цалинг үе шаттайгаар нэмэхийн хэрээр түүний хөлд Монголд баялаг бүтээж буй ажлын байр, нэмүү өртөг шингээж байгаа ажил олгогчид үрэгдэж байна.
Иймд нэгдүгээрт, улс төрийн намууд татварыг 10 хувь болгоно гэж зоригтойхон зарлавал удахгүй болох сонгуулиар сонгогчдын
саналыг хуу хамахаар байна. Тиймээс улстөрчид ч нэр дэвших гэж буй намынхаа бодлого мөрийн хөтөлбөрт үүнийг тусгаж, олон нийтэд танилцуулан үүнийгээ ажил хэрэг болгоно гэж амлах хэрэгтэй.
Хоёрдугаарт, 2024 оны УИХын сонгуульд 23 нам өрсөлдөхөөр бүртгүүллээ. Одоо эдгээр намууд Ерөнхий сайдаа зарлах хэрэгтэй. Манай нам Засгийн эрхийг баривал энэ хүнийг Ерөнхий
сайд болгоно гэж. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуулиар Ардчилсан намынхан Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно гэж амлаж байсан шиг гэсэн үг.
Эрх мэдэл хэнд төвлөрч, хэний гарт төрийн эрх мэдэл зангидагдах гэж байгааг иргэд тодорхой мэдэх хэрэгтэй байна. Яахав, өнөөдөр улс төрийн өнгөн талд байгаа хоёр том намын дүрэмд сонгуульд ялбал хэнийг Ерөнхий сайдаар томилох тухай асуудал хөндөгдсөн байдаг л даа. Сонгуульд намаа удирдаж ялуулсан намын даргыг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлнэ гэж уг хоёр намын дүрэмд бичсэн нь бий. Гэхдээ дүрэм журам цаг үеэс үүдэж яаж л бол яаж ч өөрчлөгддөг гэдгийг өнгөрсөн хугацаанд бид маш тод томруун харлаа. Тиймээс ялбал ямар хүнээр Монгол төрийн засгийн эрхийг зангидуулахаа ил зарлах хэрэгтэй байна.
Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газарт ихээхэн эрх мэдэл төвлөрдөг болсон. Үүнээс гадна маш ойлгомжтой нэг зүйл бол Ерөнхий сайд төрийн бодлогын чиглүүлэгч луужин. Монголд хэрэгжүүлэх бүхий л төсөл хөтөлбөр, хууль бодлого… за даа ер нь бүх ажил Засгийн газраар дамжиж хэрэгжинэ шүү дээ. Тиймээс Ерөнхий сайд бол сонгуулиар сонгох хамгийн амин чухал сонголт. Ерөнхий сайдын ажил, амьдралын туршлага, зоримог шийдэмгий байдал, эр зориг гээд бүх зүйлээс тухайн нийгмийн асуудал, тухайн том төсөл, хөрөнгө оруулалт хэзээ хийгдэж, яаж үргэлжилж, хэрхэх нь тодорхойлогддог.
Ерөнхий сайдын эр зориг дутсанаас авлига албан тушаалын хэрэг гаарах, Ерөнхий сайдын амин хувиа хичээсэн увайгүй зангаас том төсөл гацах, Ерөнхий сайдын бодлогогүй шийдвэр нь хэдэн арван жилд урхаг тарих… гээд нарийн олон зүйл бий.
Мэдээж УИХын гишүүн бол олон нийтийн итгэлийг авч сонгогдож байгаа төлөөлөл. Гэхдээ УИХаас баталсан хуулийн хүрээнд Монголын ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшлийг чирж явах этгээд бол Ерөнхий сайд.
Дэлхийн улс орнуудын сүйрсэн, эсвэл өөдлөн дээшилсэн үүх түүх Ерөнхий сайдтай, түүний хэрэгжүүлсэн бодлоготой 100 хувь хамааралтай байдаг. Өдгөө Азийн бар улс гэж өргөмжлөгдөж байгаа Сингапурыг хэн өнөөгийн түвшинд хүртэл чирж, түлхлээ дээ. Тухайн улсын Ерөнхий сайд Ли Куан Ю гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Өнөөдөр дэлхий дахинд хамгийн муугийн жишээ болж эш татагдаж байгаа Венесуэлийг өнөөгийн түвшинд хэн хүргэсэн билээ. Венесуэлийн засгийн эрхэнд Уго Чавес гэх удирдагч гарснаас дэлхийн хамгийн ядуу, хамгийн бурангуй орон болчихоод сууж байна. Уг нь цагтаа цалгиж явсан улс юм шүү дээ.
Энэ мэтээр дурдвал та бидний мэдэх, мэдэхгүй олон улс бий. Тиймээс иргэд сонголтоо хийхдээ засаг төрийн эрхийг хэн барихыг чухалчилж байна. Иймд улс төрийн намууд Монголын гал тогоог хэнд атгуулах гэж буйгаа шулуухан зарлах хэрэгтэй байна. Татварын бодлого, Ерөнхий сайд хоёроо ил тод болгосон намд ард түмэн саналаа харамгүй өгөх нь мэдээж юм.
Аргын тооллын тавдугаар сарын 14, Ангараг гариг. Билгийн тооллын 7, Найралт эх одтой, шар бар өдөр. Өдрийн наран 05:15 цагт мандаж 20:22 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 15-наас дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.
“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболд “Х.Нямбаатар Монголын Уго Чавес болох гээд байгаа юм уу” хэмээн ярьсныг VI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Өглөө ирээд л бөөн стресс. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ орж, эмчдээ үзүүлэх гээд хэл ам болж байна” хэмээв. Энэ тухай “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүллээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монгол малчин дуусах вий дээ …” хэмээн өгүүллээ.
Уул уурхайн инженер Б.Мөнхбаатар “Баялгийн сан бол баян ядуугийн ялгааг арилгах стратегийн шийдэл юм” гэв.
Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй нийгмийг бүтээж чадвал эрүүл хүмүүст диваажин шиг болно” гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Хаврын тариалалтын хугацаанд цаг агаарын нөхцөл байдал тааламжтай байх төлөвтэй байна” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.
УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа “Эрх баригчид өчнөөн цахилгаан станц барих мөнгөөр хурал цуглаан, сонгуулийн пиар хийж байна” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай.
ДЭЛХИЙН МЭДЭЭ: Мишустины танхим
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард гадаадын 6264 иргэнд визийн зөвшөөрөл, 915 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 28 улсын 7233 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2275 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1361 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 782 иргэний бүртгэлд хасалт хийв.
Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа бөгөөд өнгөрөгч сард 3888 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1858 иргэнд оршин суух үнэмлэх олгосон байна.
2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 32193 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 11862, хөрөнгө оруулагч 4007, гэр бүлийн зорилгоор 1616, цагаач 1880, түр ирэгчээр бүртгэлтэй 2967 гадаадын иргэн байна.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2024 оны 05 дугаар сарын 06-аас 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд 35.581 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 265 хэргийг хүргүүлсэн байна.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
Цахим орчимд нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Аймгийн арслан барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлджээ” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан уг үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчилд холбогдогч “А”-ийн (хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан) үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.